
A COOL: Би ярилцлага өгч,тайлбар тавьж гоншигонож суух зав алга,Би хийж байгаа ажлаараа хариулт өгөе…УНШААРАЙ!!!
Нэгэн сонирхолтой мэдээг хүргэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Соёмбо” чуулгын даргаар томилогдоод удаагүй байгаа A Cool-н талаар сошиал орчинд янз бүрээр яригдах болсон.
Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.
Б.Анхбаяр: “Ярилцлага өгч, тайлбар тавьж, гоншигонож суух зав алга! Яасан ч хүний сайн мууд дуртай нөхөдөв тэрний оронд Аав Ээж гэр бүлээ, өвдөж зовсон ахан дүүстээ санаа тавьцгаая!
Зүгээр л өөр өөрийн урд байгаа ажил хөдөлмөрөө сайн хийцгээе! Би хийж байгаа ажлаараа хариулт өгөе! Завгүй ажил их байна!” хэмээн хэлсэн байна.Энэ талаар юу гэж бодож байна?