Uncategorized Гэр бүл

Өөр замаар алхаад эхлэхээрээ л аз жаргалтай болно гэж бодож байвал худлаа шүү!

Би эхнэртэйгээ гэрлээд 15 жил болж байна. Гэвч хуримын 10 жилийн ой маань өнгөрснөөс 2 сарын дараа бид гэрлэлтээ цуцлуулсан юм. Намайг орхиж явахад хүүхдүүд маань 7 болон 9 настай байсан ч одоо тэд маань аль хэдийн өсвөр насаа дуусгаж байна.

Divorce concept with couple Free Vector

Ажлын шугамаар олон газраар явж, өөр өөр зочид буудалд дор ихдээ 3 хоноод л гардаг байлаа. Энэ нь миний шинэхэн амрагтайгаа танилцах гол шалтгаан болсон юм.

Цаг хугацаа өнгөрөх тусам бид биенээ улам илүү таньж байлаа. Фэйсбүүк дээр найзууд болж, өдөр шөнөгүй чаталдаг байв. Тэр маань ч мөн нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Ингээд харахад бидэнд ижил, төстэй зүйл маш их байсан юм. Тиймээс ч удалгүй биендээ дурлалцаж, шинэхэн романс үүсгэлээ. Тэр намайг илүү их ‘ойлгоод’ байгаа юм шиг санагдав.

Sad woman lying on bed in front of her husband using mobile phone Free Photo

Энэ бүх үйл явдал эхнэртэйгээ харилцаагаа сайжруулах гэж хичээж явахад минь тохиолдсон юм. Өдөр ирэх тутам л би аз жаргалгүй болж, гэртээ харихаас ч уур хүрдэг болов. Эхнэр маань жин нэмж, бид 2 хоорондоо бараг үг солихоо больсон ба тэр үргэлж л арчаагүй байдалтайгаар надад харагдах болов.

Тэгэхэд би жоохон л анзаарсан бол энэ бүхэн түүний сэтгэл санаагаар унасантай нь холбоотой байсныг ойлгох л байсан. Би түүнд анхаарлаа хандуулаагүй. Би түүнийг тэр л хэвээрээ үргэлж дэргэд минь байж л байх юм шиг санасан.

Би амьдралаа улам их сэтгэл хөдөлгөм гэнэтийн явдлаар дүүрэн байгаасай гэж хүссэн болохоор цахим сүлжээнд өөр хүүхэнтэй сээтгэнэж, бүх чөлөөт цагаа энэ амьдралаасаа яаж зугтаах вэ хэмээн бодсоор дэндүү завгүй байсан.

Эхнэрийгээ надад хайргүй болчхож гэдэгт бүр итгэчихсэн. Тэр хэзээ ч миний талаар эсвэл миний хүсэл сонирхол, хэрэгцээнд анхаарал хандуулдаггүй, намайг зөвхөн мөнгө болгож хардаг хэмээн өөрийгөө зөвтгөсөн.

Close-up father taking wedding ring off Free Photo

Гэтэл тэр өөрийнхөө чөлөөт цагаар миний хувцасыг угааж, хүүхдүүдээ халамжилж, оройн хоол хийж, гэрийн тэжээвэр амьтнаа салхилуулж, мөн хажуугаар нь өөрийнхөө ажлыг хийж байсан. Надтай ярихад нь би зөвхөн гомдоллож, санаа алдаж байгааг нь л олж сонсдог байлаа.

Гэхдээ тэр минь ердөө л надаас анхаарал, халамж шаардаад байсан байна лээ. Амралтын өдрөө хамт өнгөрүүлэх, болзоонд явах, кино үзэх… Энэ бүгдийг би түүний араар нууц амрагтайгаа хийж, эцэст нь гэр бүлээ орхиж явсан. Бие биедээ өөрсдийгөө ойлгуулж чадахгүй байна гэж бодон өчнөөн маргалддаг байсан. Гэхдээ зөвхөн биенийгээ СОНСОХОД л хангалттай байж.

Parents soothing little child Free Vector

Ингээд шинэхэн амрагтайгаа өөр газар луу нүүв. Одоо хуучин эхнэр маань хүүхдийн тэтгэмж авч байгаа. Би зүгээр л “аав”-ын үүргийг гүйцэтгэх гэж бүтэнсайн өдөр бүр хүүхдүүдтэйгээ уулзаж байгаа.

Шинэ эхлэл.

Амьдрал амттай байлаа!

Бид 2-ын сексийн амьдрал гайхалтай байсан. Бидний хооронд би хуучин эхнэртэйгээ үүсгэж чадаагүй тийм нэгэн холбоо үүссэнд итгэж орхив. Найзуудын хүрээлэл улам өргөсөж, миний ээж, аав болон хүүхдүүд маань хүртэл түүнд минь дуртай байлаа. Гэхдээ хуучин эхнэр минь хэзээ ч түүнтэй уулзахыг хүсэж байгаагүй.

332 Cheating Husband Illustrations & Clip Art - iStock

Учир нь бид 2 тэрний араар тавьсан. Би салсан эхнэрээ улам их үзэн ядаж байлаа. Хүүхэд шиг аашлах ямар ч шаардлагагүй шүү дээ гэж дотроо зэмлэж байсан. Тэр хэзээ ч миний аз жаргалтай байдалд санаа тавьдаггүй нь нотлогдох шиг л болсон.

Шинэхэн амрагтайгаа авхуулсан зургаа фейсбүүктээ хийж байхдаа салсан эхнэрт минь ямар санагдах бол гэж огтхон ч бодож байгаагүй. Надад шинэ эхнэр, бүхэл бүтэн шинэхэн амьдрал байгаа нь үгээр хэлэхийн аргагүй сайхан санагдаж байгаад л гол учир нь байсан юм.

Бид хамтдаа 7 жил амьдарсан ч хэзээ ч хуримаа хийгээгүй. Гэрлэлт бол бидний хийдэг зүйл биш юм гэдгийг бид 2 мэдэж байлаа.

237 Cheating Boyfriend Illustrations & Clip Art - iStock

Хуучин эхнэртэйгээ 15 жил ханилсан ч эцэст нь, бүхий л цаг хугацааг хамтдаа өнгөрөөсний дараа харилцаагаа, гэрлэлтээ авч үлдэх ямар ч хүсэл байхгүйгээ ойлгосон. Харин шинэ эхнэр минь, тэр л миний ирээдүй байсан. Анхнаасаа хамт байх ёстой хүн нь тэр байсан.

Эхэндээ бидний амьдрал сайхан байсан ч, түүнийг намайг ойлгодог нь гайхамшигтай санагддаг байсан ч, хурьцал гал халуун байсан ч эцсийн эцэст эхэлсэн бүхэн дуусах өдөр ирдэг л юм байна лээ.

Бид биенлүүгээ үг шидэлцдэг боллоо. Энд тэндгүй бяцхан маргаанууд. Нэгэн удаа шөнийн 2 цагт би цор ганц дүгнэлтэд хүрсэн юм. Би анх гэр бүл зохиосон хүнээ л санагалзаад байгаагаа ойлгов.

Хуучин эхнэртээ ийм сайхан зан гаргасан бол, өчнөөн олон цагийг араар нь тавьж, түүнийгээ голж өнгөрөөгөөгүй бол, тэр минь миний алган дээр цэцэглэх байсан юм.

Би түүнд түүний хүртэх эрхтэй анхаарал, халамж, цаг хугацааг харамгүй зарцуулсан бол тэр минь миний мэдэхгүй, ааш муутай эмэгтэй болж хувирахгүй байсан юм. Сайн тунгааж бодвол би хэзээ ч түүнийг анхаарч байгаагүй. Би түүнд намайг ойлгох боломжийг олгоогүй. Би өөртөө ч, хүрээллийнхээ бүхий л хүмүүст түүнийг буруугаар ойлгуулж, өөрийнхөө хүссэн хүн биш байсан гэж хэлсэн.

Харуусал төрлөө.

Миний буруу байсаан. Хүүхдүүдийнхээ амьдралын хамгийн сайхан он жилүүдэд нь цуг байж чадаагүй. Тэдний ээжийг ганцаараа хүүхдээ өсгөх тулаанд шидээд хаячихсан. Мэдээж санхүүгийн талаас тусласан ч бүхэл бүтэн эр хүн гэрээсээ явах нь түүний хувьд юугаар ч төлж баршгүй гарз байсан.

sad man, smoking man, sad | Stock Images Page | Everypixel

Амралтын өдрөөр би шинэхэн амрагтайгаа стейк идэж байхад тэр маань өндөг, талхтай л өдөр хоногийг өнгөрөөж байлаа. Хамгийн аймшигтай нь тэр хэзээ ч, хэнд ч, юуны ч төлөө гомдоллоогүй.

Тэр хэзээ ч надаас илүү мөнгө нэхээгүй. Тэр намайг хүүхдүүдтэйгээ уулзахыг ч болиулаагүй. Төлөвлөсөн зүйлээ эцсийн мөчид болиход тэр хэзээ ч “үгүй” гэж хэлж үзээгүй. Тэр амралтын өдрийнхөө төлөвлөгөөг цуцалж байсан болохоор миний ээж ач нартайгаа чөлөөтэй уулзаж байсан.

Sad Man Wallpapers - Wallpaper Cave

Араар нь тавьсан бүсгүйтэйгээ амьдралаа үргэлжлүүлэхийг тэр дуугүй л хараад сууж байсан. Яг үнэндээ тэр дотроо бол үхэж байсан юм. Эхэндээ сайхан байсан харилцааг муудаад ирэхээр нь би арчаагүй зан гаргаж, хаяж явахаар шийдсэн.

Салсан эхнэр минь 8 жил ганцаараа явсан юм. Хүмүүстэй болзож байсан ч хэзээ ч харилцаагаа үргэлжлүүлж байгаагүй. Энэ нь ч миний “хэн ч түүнтэй хамт байхыг хүсдэггүй” гэсэн бодлын баталгаа болж байлаа. Гэвч үнэндээ тэр хүүхдүүдээ илүү сайн асарч, тэдэндээ цаг заваа гаргах гэж л ганц бие хэвээрээ үлдсэн байсан.

Premium Photo | Sad man in the dark room

Хэтэрхий оройтжээ.

Тэр одоо өөр нэгэнтэй учирсан. Түүнийг хүнтэй суусан ч надад хамаагүй гэж боддог байж билээ. Миний буруу байжээ. Би гэв гэнэтхэн л гомдчихсон сууж байсан. Хармын сэтгэл, уур хилэн намайг эзэмдэж, хууртсан мэдрэмж төрж байлаа.

Шинэ гэр бүл, гэхдээ миний хүүхдүүд… Энэ үнэн залгихад хоолойд тулдаг хатуу эм шиг л байлаа.

Энэ олон жил түүнд ямар хэцүү байсныг би тэгэхэд л ойлгосон юм. Новшийн мэдрэмж байж. Фейсбүүк дээрээс, дундын найзуудынхаа ярианаас тэр хоёр хэрхэн жаргалтай байгаа, хүүхдүүдэд минь хэрхэн анхаарал халамж тавьж байгаа талаар сонсож байв.

Тэд гэрлэж, миний охин тэдний хуримын гэрч болов. Хуучин эхнэр минь аз жаргалаар дүүрэн, гэрэлтэж байлаа.

Түүнийгээ аз жаргалаар дүүргэх ёстой хүн нь би байсан юм. Битгий над шиг байгаарай! Өөр замаар алхаад эхлэхээрээ л аз жаргалтай болно гэж бодож байвал худлаа шүү! Харин яг одоо алхаж буй зам чинь харанхуйлаад ирэхийн цагт бүх чадлаараа хичээж, гэрэлтүүлж чадвал чи аз жаргалтай болно.

Gladman A Sad Man After Court Orders His Ousting SC · Insolvency News Online

Одоо би ганцаараа амьдардаг. Хүүхдүүд минь тусдаа гарсан, том болцгоосон. Тийм ч учраас хааяа л нэг уулздаг юм. Тэд маань ухаан орсон бололтой. Ээжийг нь, өөрсдийг нь хаяж явсанд надад маш их уурладаг. Тэднийг буруутгах аргагүй шүү дээ.

Энэ бичвэр нэлээд олон залуусыг амьдралаа нураахаас нь аварч чадна гэж бодож байна. Сайн эмэгтэйчүүдийг хайрлаж, хүндэлж яваарай!

ХЭРЭВ БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ТАНД ТААЛАГДСАН БОЛ SHARE ХИЙЖ, БУСДАДАА ТҮГЭЭГЭЭРЭЙ! БАЯРЛАЛАА!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!