Шар мэдээ

ХАЛАМЖ НЭРЭЭР УЛСЫН МӨНГӨ УГААДАГ БҮЛЭГЛЭЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ, ЕРӨНХИЙ САЙД АА… ЗААВАЛ УНШ!!!

 Манай сайт та бүхэнд нэгэн мэдээг хүргэж байна. 20 гаруй хоног ярьсан хортой махны асуудалд цэг хатгалаа. Ингэснээр “Эмээлтэд олон жил бугшсан хятад үйлдвэрүүдийн махны асуудал цэгцлэгдлээ” хэмээн иргэд нааштайгаар хандаж байна.

     Харин дараагийн улаан гэрлээ анивчуулж, дохио дуугараад олон жил болж байгаа асуудал бол нийгмийн халамж. Халамж тойрсон луйвар, булхай, албан тушаалын наймаа 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумын баг хүртэл хүрээгээ тэлээд удаж байна. Төр засаг үнэхээр хүсэх юм бол, хөдөлж, ажиллах юм бол салбар бүрд тулгамдсан, бугшсан асуудлыг яаж л бол яаж шийдэж чаддаг. Үйлдвэрүүдийн үйл ажиллагааг он дуустал цуцалж, холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь халж, сэлгэхээс эхлээд хариуцлага тооцож болдог гэдгийг дээрх жишээгээр баталсан. Харин энэ Засгийн газар асуудлыг заавал хэвлэлээр “нүдүүлж”, сошиалаар давлагаалуулж, хүмүүсийг шуугилдуулж байгаад нам дардаг тактикийг сүүлийн үед ашигладаг  боллоо. Халамжийг ямар ч асуудал, луйвар оруулахгүйгээр хүнд нь хүргэдэг тогтолцоотой болгохын тулд сэтгүүлчид баримт ярьж, халамжаа авч чаддаггүй луйвардуулсан ард иргэд гарч ирээд жагсах хэрэгтэй. Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн махны асуудал дээр хэд хэдээрээ бөөгнөрсөн шиг нэгдэж, асуудал нь юундаа байдгийг ярьж, төрийн чихэнд хүргэх цаг нь болжээ.

     Улаанбаатар хотод ойролцоогоор 1.5 сая хүн амьдардаг. Газар нутгийнх нь 68 хувь нь гэр хороолол. Тус хэсэгт 288 мянган өрх амьдардаг. Тэдний 60, 70 хувь нь амьдралын баталгаажих түвшин доогуур буюу ядуу өрхүүд гэдэг тоон мэдээлэл байдаг. Тэд зөвхөн халамжаар амьдардаг. Цалингүй, ажилгүй эмэгтэйн гэрт 5-6 хүүхэд нүцгэн гүйлдэж байхад яаж ажил хийх билээ. Төрөөс халамж хараад сууж байгаа шүү дээ. Энэ бол нийслэлчүүдийн нийтлэг төрх. Ажилгүй, амжиргаагүй байдал нь  хэдий иргэдийн буруу ч халамжаа хүнд нь хүргэж чадахгүй шат шатны дарга нарт залгиулж, улсын мөнгө дарга нарын гарын салаагаар урсдаг гэдгийг илтгэх олон жишээ байдаг. 

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн 40 гаруй эмч Нийгмийн даатгалын дарга мэргэжилтнүүдтэйгээ хуйвалдаж, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авч, хуурамч онош тогтоож иргэдийн хэлж заншсанаар группэд оруулдаг байсан хэргийг манай сайтын сэтгүүлч сурвалжилж, баримтыг ил болгож байсан билээ. Тухайлбал, “Нэгдүгээрт, улсын бүртгэл мэдээллийн төвд “Монгол Улсын иргэн” гэх бүртгэлтэй мөртлөө Казахстан Улсад давхар иргэншилтэй, Монголоос өндөр настны тэтгэвэр, Казахстанаас мөн тэтгэвэр авдаг олон хүн байдаг. Хоёдугаарт, аймгийн төвийн эмч нар Нийгмийн даатгалын газрын дарга мэргэжилтнүүдтэйгээ хамсарч хахууль авч, хөдөлмөрийн чадвар алдагдалтай хэмээн тогтоож группэд оруулдаг. Группэд оруулсан иргэдийнхээ хахуулын мөнгийг голж, дарамталж, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд ашигладаг. Гуравдугаарт, улсаас халамж авахын тулд ач, зээ нарыг нь өндөр настай аав, ээжээрээ овоглож байна” гэх гомдол, санал гаргаж хуулийн байгууллагад хандаж байсан юм. Дээрх гомдлын дагуу АТГ, ЦЕГ-аас хамтарсан ажлын хэсэг гарч, Баян-Өлгий аймагт ажилласан байдаг. Шалгалтын багийнхан Баян-Өлгий аймгийн эмч нарын оношоор хэлгүй, дүлий гэх хүмүүсийн гэрт очиж, тэднийг эрүүл, саруул гэдгийг тогтоож, сар бүр халамжийн мөнгө авч байсныг илрүүлсэн юм. Мөн 420 гаруй иргэнийг оношилгоонд хамруулахад 268 нь хуурамч бичиг баримт үйлдэж, үндэслэлгүйгээр улсаас мөнгө авч байсан нь тогтоогдож байв. Дээрх хэрэгт холбогдсон гэх Б.Бейсен 2020 онд УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, Ардчилсан намын  гишүүн болсон байх жишээтэй. Энэ бол халамж нэртэй улсын мөнгө угаах арга ямар хэмжээнд хүрснийг илтгэх өргөн хүрээг хамарсан жишээ.

Мөн Баянзүрх дүүргийн IV хорооны 18 хэсгийн ахлагч нарын ажилд иргэдийн гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт хийхэд найм нь хүнсний талон болон улсаас өгч байгаа тусламжийг өөртөө авдаг байсан нь тогтоогдож байв.  Тодруулбал, өөрийн хаяг дээрээ хүнсний талон авдаг, цар тахлын хүнд үед улсаас өгч байгаа тусламжийг зайлшгүй авах шаардлагатай гэсэн судалгаа гаргажээ. Тус хороо 16 мянган хүн амтай. Үүнээс 122 иргэн хүнсний талон авдаг. Халамж үйлчилгээний хэлтсээс гаргасан судалгаагаар 290-өөс доош оноотой иргэд уг талоныг авах ёстой. Тэгвэл хэсгийн ахлагч нарын цалин нэг сарын 500 мянган төгрөг байдаг аж. Мэдээлэлд ойр байгаагаа буруугаар ашиглаж буй энэ асуудалд Баянзүрх дүүргийн хэмжээнд хяналт шалгалт хийхээр ажлын хэсэг гарч байсан. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цахим хуудастаа “Бид “Хүнс, тэжээлийн дэмжлэг олгох журам”-аа шинэчилсэн. Өрхийн орлогыг орлуулан тооцох судалгаанд үндэслэж, уг журмын дагуу хүнс, тэжээлийн дэмжлэг олгож байсан. Хүнс, тэжээлийн журамд өөрчлөлт оруулснаар зөвхөн энэ судалгааг үндэслэхгүйгээр төр өөрт байгаа мэдээллийг ашигладаг болсон. Ингэснээр амьдралын боломжтой хүмүүс хүнсний талон авдаг байсан нь тогтоогдсон. Өндөр өртөгтэй судалгаа дахин хийхээс илүүтэй төрд байгаа мэдээллүүдээ ашиглахыг чухалчилсан. Төрийн байгууллагын мэдээллийн сантай хийсэн тулгалтаар хоёроос дээш машин, байр, 200-гаас дээш малтай 8475 иргэнийг хаслаа. Цаашид энэхүү үйлчилгээ хугацаатай, мөн нөхцөлтэй болж байгаа. Сургалт, ажлын байрны санал тавина, хариуцлага, хяналтаа сайжруулна. Мөн цаашид жилд хоёр удаа олон нийтийн ажилд заавал оролцох нөхцөлтэй. Ургац хураалт хамтдаа зохион байгуулна” хэмээн бичиж байв. Манай сайтын мэдээ мэдээлэл таньд таалагдсан бол лайк дарж шейр хийгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published.

error: Content is protected !!