Uncategorized

Ганхуяг: Түвшинбаяр бол өөрийнхөө бие амьдралаар харамгүй зааж сургаж,үзүүлж байгаа БАГШ…УНШ!!!

Бөх Ганзоригийн Ганхуяг өөрийн сошиал хуудсандаа ийнхүү бичжээ:

Найдангийн Түвшинбаяр бол өөрийнхөө бие амьдралаар харамгүй зааж сургаж, үзүүлж байгаа БАГШ..Жирийн малчин айлын хүү Иртэй, Эртэй, Уртай хичээж хөдөлмөрлөж чадвал ямар богино хугацаанд зорилгоо биелүүлж, Эх орноо мандуулж, ард түмнийхээ олон жил хүлээсэн олимпийн тэнгэрт гялалзаж ОД болж мандаж болдгийг биеэрээ харууллаа..

МУын гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, МУын заан цолыг аливаа юманд үнэнчээр зүтгэсэн хүн авч болдгийг биеэрээ харууллаа..Хүн болгоны бахархалт баатар, хүүхэд болгоны мөрөөдлийн баатар нь болж болдгийг биеэрээ үзүүллээ.

Улстөрчдийн, намын, бизнесүүдийн реклам сурталчилгаа болж олныг дагуулж болдгийг биеэрээ үзүүллээ..Ямарч хүн хамгийн их янаг магтаалд ханаж цаддаггүй юм байна гэдгийг биеэрээ үзүүллээ..

Архи бол амтат хүндэт идээ юм.
Аагийг нь ихдүүлвэл амь, амьдралын дайсан юм гэдгийг биеэрээ үзүүллээ..Хамгийн сайн найзаа харгисаар зодож хөнөөж болдгийг
Бөх хүний амь бөх байдаггүйг ч биеэрээ үзүүллээ..

Хүн хүнээс илүү магтаж,
Хамт авхуулсан зургаа хүмүүст үзүүлж
Хажуугаас нь хамгийн их долоож
Хамгийн сайн найз нь би гэж бүлтэрч явсан найз нар нь бүдрэхэд нь нударч дэвсэлдгийг өөрийнхөө биеэр үзүүллээ..

Мөнх тэнгэрийн дор төр байдаг
Төрийн хуулийн дор толгойтой бүхэн бөхийдөг гэдгийг биеэрээ үзүүллээ..Бүх Монголчуудад сайн явах нөр их ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛийнх,
Сайныг дааж явах ухаан бол УХАМСАРынх,
Муу явах бол өөрийн ҮЙЛ үйлдлийнх гэдгийг биеэрээ харууллаа.

Н.Түвшинбаяр сайн муу бүхнийг өөрийнхөө биеэр харамгүй үзүүлж, зааж сургаж байгаа БАГШ хүн юм байнаа.
Залуучууд хүүхдүүдэд, зарим буруу сагаад байгаа нөхдүүдэд том СУРГАМЖ боллоо.
Өмнө хэлж сургаж байгаагүй байж, одоо алдчихаад шаналж зовж явахад энэ үед нь хорон муу үгээ тэвччих тэхүү..
Ааваа санаж өрөө өвтгөн шаналж байгаа хүүхдүүдийг нь бодоод нэмж дэвсэлж хараахаа больцгооё, битгий янз бүрээр гадуурхаарай тэхүү..
Аавгүй болчихоод өнчирч үлдсэн хүүхдүүдийн хэцүү зовлонг сэдрээхээ ч больцгооё тэхүү..
Эцсийн эцэст хүнийг магтаал шагналаар эвдэж ийм байдалд хүргэсэн хэргийн эзэд нь Монголчууд бид өөрсдөө шүү дээ ухаарцгаая тэхүү..

Даанч хайран дүү нар минь даанч дээ даанч..

Өнгөрч одсон сайхан дүү минь
Өндөр тэнгэртээ мөнхрөх болтугай
Төрийн хуулин дор бөхийсөн дүү минь
Түргэн зөв зам мөрөө олох болтугай… хэмээн сошиалдаа бичин үлдээсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!