Uncategorized

Өнгөрсөн хавар бага хүүг маань найзууд нь авч яваад хээр xөнөөчихөөд иpээд хүүгийнхээ шaрилыг ав гэж намайг дуудсан…УНШААРАЙ!!!

Нэгэн нийттлэлийг хүргэж байна.Би дөрвөн хүүхэдтэй. 2 охин 2 банди. Өвгөн маань 2008 онд элэгний хорт хавдраар өөд болсон юм. Тэгэхэд энэ хэд их л жаахан байсан. Хамгийн том нь л гэхэд 12,13-тай байсан байх. Тэр үед ажил ч байхгүй, энэ Улаанчулуутын хогийн цэг дээрээс амьдралаа залгуулж 4н хүүхдээ дагуулж хог ухаж амьдарч бсан. Хүн амьдрахын эрхэнд юу эсэхийг хийхэв.

Гар дээрээс жижиглэнгийн наймаа, есөн шидийн юм хийж өдөр хоногийг өнгөрөөнө. Тэр үед Улаанчулуутын хогон дээр очиж хүүхдүүд хооллодог, амьтан хүнд тусладаг нэг залуу бсан юм. Тэрүүгээр нь би танидаг. Тэгсэн тэр залуу надаас нэг өдөр энэ хавьд Нарны хүүхдүүд гээд цэцэрлэг байгуулах гэж байгаа юм Сүнжээ эгчээ та ажилд орох уу гэхээр нь би уухайн тас ороё гэсэн.

Ний нуугүй ярихад би тухайн үед амьдралын нугачаанд дарагдаад архины хамааралтай болчихсон байсан. Энэ хүн нээрээ ажил хийж чадах нь уу, хаяад явчих ч юм билүү гэж бодсоны үндсэн дээрээс бас намайг туршсан байх л даа, би эхний 2,3н сар сайн дураараа цалингүй ажилласан юм. Угаасаа ч сайн дурын байгууллага байсан. Тэгээд хариуцлагатай сайн ажиллаад албан ёсоор тэнд Үйлчлэгчээр ажиллах болсон юмдаа. Үйлчлэгчээрээ ороод жил гаран байж байгаад цэцэрлэгийн туслах багшийн курсэд суугаад туслах багш болж тэрүүгээрээ 5н жил ажилласан. Сайн санааны үзүүрт тос гэгчээр хүн өөрөө л хичээвэл амьдарч болдог юм бна гэдгийг сайн ойлгосон. Нөгөө хувьсгалын анхны 7 шиг л энэ цэцэрлэгийг байгуулахад бсан анхны 9н хүний нэг нь байлаа аниа нь.

Ажил төрөлтэй хүн цаашаагаа мөрөөдөлтэй болж эхэлсэн. Чадал хүрвэл энэ зээлийн дэнжээс холдоод, хүүхдүүдээ сургаагүй мэргэжлийг нь сургаад хүсэл мөрөөдлийн зах зухаас атгуулчих юмсан гэж боддог болсон. Тэгж байтал миний бие өвдлөө. Өөрөө нойр булчирхай гэж оношлочихоод тэрүүгээрээ эмчилгээ үйлчилгээ хийлгүүлээд яваад байсан чинь сүүлдээ тэр нь савны хорт хавдар болж таарсан. Хамт олны хүч, найз нөхдийн дэмээр эмчлүүлээд нэлээд том хавдартай бсан чинь 1,5 см болтлоо шимигдээд (жижигрэх) уг нь эмчилгээ сайн авч байсан юм. Гэтэл гэнэт том хүү маань зүв зүгээр байж байснаа 4н мөч нь татаад бүтэн биений булчингийн сулрал гэдэг өвчтэй болчихсон. Дахиад л хамт олныхоо дэмээр эмнэлэг домлогоор нэлээд явсан.

Бага хүү маань ахыгаа их сайн асардаг эмнэлэг авч яваад л халамжлаад л. Тэгсэн өнгөрдөг хавар бага хүүг маань найзууд нь авч яваад хээр хөнөөчихөөд, ирээд хүүгийнхээ шарилыг ав гэж намайг дуудсан. Хаа байсан Чойроос хүүхдийнхээ шарилыг тэвэрч ирэх нь энэ амьдралдаа үзсэн хамгийн том зовлон минь байсан. Надаас өөр эх хүн энэ зовлонг хэзээ ч битгий үзээсэй л гэж боддог юм байна лээ. Хүү маань 10н жилийн боловсрол байхгүй ч ядарсан хүнд тусархуу, ээждээ гэр бүлдээ их нөмөр нөөлөгтэй сайн хүү байсан юм. Хорт хавдарын эмчилгээний хамгийн гол юм нь сэтгэл санааны тайван байдал, тэгээд л миний нөгөө гайгүй болж байсан хавдар улам архагшаад одоо сүүлийн шатан дээрээ ирчихсэн бна. Одоо нэг химийн эмчилгээ хийлгэвэл жаахан наашлавал наашлах байх, наашлахгүй бол тэгээд л дуусна даа. Би бол хаашдаа өнгөрсөн хүн. Том охиноо энэ цэцэрлэгт тогоочоор орууллаа, бага маань жирэмсэн нөхөртэй болоод дагаад явчихсан. Гэхдээ би үлгэн салган амьд байгаагийнх бага охиноо сургах юм бас бодож л бна. Хамгийн гол нь энэ муу ганц үлдсэн хүүгээ л өвлийн хүйтэн сэрүүн орохоос өмнө хазгарч гэсэн хөл дээр нь босгочихмоор байна. Ядаж л босоод өөрөө нойл ордог болчихвол миний нэг насны жаргал болох гээд байна даа.

Хүү бид 2т гундаж явсан үе байсан. Хүү маань сайхан дүүгээ, би сайхан хүүгээ алдчихсан. Энэ хүү маань бүтэн биеийн булчингийн сулрал гэдэг оноштой, хэвтэрт орчихсон. Хичнээн гал түлээд ч дулаацахгүй бие нь илчгүй, хуруугаа ч сайн хөдөлгөж чадахгүй өдөржин орондоо байдаг. Хажууд нь байнгын хүн байхгүй л бол болохгүй. Ядаxнээ би чинь өөрөө савны хорт хавдартай, энэ бүхнээсээ болж сэтгэлээр унаад бие маань улам дордоод эм ууж л амьдарч байсан. Нэг хэсэг ёстой дэлхий цөмрөөд ирсэн аятай л.

Тэгсэн та бүхний өгсөн сэтгэлийн хандиваар бараг 14н сая төгрөг цуглараад би хүүдээ зөндөө эмчилгээ, үйлчилгээ хийлгэж чадсан. Хувийн эмнэлэг, дүүргийн эмнэлэг, бариа засал. Бүр бөө шашинаар хүртэл. Бид 2т яваагүй газар байхгүй. Хүүгийн маань онош бүтэн биеийн булчингийн сулрал биш аз болж нуруу нугасны гэмтэл болж таарсан. Эмнэлэгт бариулаад хүү маань сайжраад одоо өндийгөөд босчиxдог болсон. Өөрөө босоод суучихна, аягатай хоол дөхүүлээд өгвөл өөрөө бариад идчихнэ, өөрөө бие засчихна, юм ярихдаа хүртэл хоолой нь чангарчихсан. Би чинь хажуунаас нь огт холдож чадахгүй байсан хүн чинь ойрхон ажил руугаа орхиж яваад байдаг болсон. Одоо эмчилгээ нь түр завсарлачихсан байгаа 11н сард дахиад эмчилгээндээ орно. Тэргэнцэр дээр суудаг ч, удахгүй сайжраад түрдэг таягаар өөрөө яваад сурчиxна гэж найдаж байгаа.

Хүүхэд өөдрөг болоод ирэнгүүт би дагаад өвчинөө мартчихаж байгаа юм чинь. Хүн чинь ерөөсөө сэтгэлийн л амьтан юм байна. Эмчид үзүүлсэн чинь одоо хавдар маань унтаа байдалд орчихсон байна гэсэн. Өөрөө хөгжлийн бэрхшээлтэй гээд нэг хүн бүр харанхуй шөнө болчихсон байхад ирээд хашаанд маань портертой жижиглэсэн түлээ буулгасан юм. Одоо ч гэсэн дуусаагүй энэ түлээд л байж байна. Нэг хөөрхөн охин тэргэнцэр, бас нэг уурхайд ажилладаг Булган аймгийн залуу бүтэн сарын хүнс өгсөн. Моносоос 2 охин ирж бас даралтны аппарат, памперсаар хангасан. Швейцар, Япон, Солонгос, Австрали гээд л дэлхийгээр тархсан Монголчууд маань хүүд мань тусламжийн гараа сунгасан. Хүүгийн маань найзууд хүртэл групп нээгээд хандив цуглуулчихсан байсан. Миний хүүд 1000 төгрөг ч гэлтгүй харамгүй сэтгэлээр тусалсны хүчинд миний хүү сайжраад одоо ийм сайxан болсон. Надруу шал танихгүй хүмүүс утсаар яриад л сэтгэлийн дэм өгөөд, энэ бүх хүмүүсийн сайхан сэтгэлийн ачаар ээж хүү 2 ингээд аз жаргалтай сууж байна даа. Та бүxний энэ иx сэтгэлийн дэмд хүү бид 2 сэтгэлийнхээ гүнээс талархаж байна БАЯРЛАЛАА хэмээн ярьсан юм.

Эх сурвалж: Toim.club

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!