Шар мэдээ

ИРЭХ МЯГМАР ГАРИГТ БҮХ НИЙТЭЭР АМАРЧ… УНШ!!!

Манай сайт та бүхэндээ нэгэн мэдээллийг хүргэж байна. УИХ-ын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д өөрчлөлт оруулсан юм. Улмаар 2020 оноос Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ныг баярын өдөр, бүх нийтийн амралтын өдөр болгон өөрчилсөн. Тэгвэл энэ жил зуны тэргүүн сар давхцаж байгаа тул ирэх долоо хоногийн Мягмар гариг буюу зургадугаар сарын 14-ны өдөр бүх нийтээр амрах аж. Бүх нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Монголчууд жилд есөн удаа энэ өдрүүдэд амардаг. Тэгвэл одоогоор таван тэмдэглэх баяр үлджээ.

Дээр дурдсанчлан зургадугаар сарын 14-нд бүх нийтээр амраад араас нь Үндэсний их баяр наадам залгах нь. Энэ жилийн долдугаар сарын 11 ажлын эхний өдөр буюу Даваа гаригт таарч байгаа тул үргэлжлэн ес хоног амрах юм. Үүний дараа арваннэгдүгээр сарын 24 болон 26-нд Их Эзэн Чингис хааны өдөр, Бүгд найрамдах улс тунхагласны баярын өдрөөр тус тус амарна. Мөн арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиох юм байна. манай сайтын мэдээ мэдээлэл таньд таалагдсан бол лайк дарж шейр хийгээрэй.

ЭХ СУРВАЛЖ: news.mn

Leave a Reply

Your email address will not be published.

error: Content is protected !!