Шар мэдээ

ГЕГ-ын албан тушаалтнуудын байранд НЭГЖЛЭГ хийж, их хэмжээний бэлэн мөнгө…ЗААВАЛ УНШ!!!

Манай сайт та бүхэнд нэгэн мэдээллийг хүргэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг удаа нүүрс тээвэртэй холбоотой асуудалд нэр бүхий улстөрчид хүртэл орооцолдсон, асуудлыг шийдэх амаргүй даваа өмнө минь байна хэмээн мэдэгдэж байсан удаатай. Үнэндээ нүүрс тээвэрт олон завхарсан асуудал бий. Авлигал, хээл хахууль, бүлэглэл, сүлжээ гээд муу бүхэн энэ салбарт бий.  Үүний нэг нь  Монгол улсаас БНХАУ руу нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй холбоотой Гааль, Мэргэжлийн хяналтын байгууллагынхны тойрсон авлигын асуудал. 

Дээрх булхайх илчлэх томоохон ажиллагааг Эрүүгийн цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газар хамтран эхлүүлж, Гаалийн ерөнхий газрын томоохон албан тушаалтнуудыг БНХАУ руу нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.  Уг шалгалтын хүрээнд Гаалийн ерөнхий газар болон Гашуун сухайт дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын орон байр, Нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компаний захирал, тэдгээрийн офиссын өрөө тасалгаанд өчигдөр буюу 2022 оны 06 сарын 09-ний өдөр нэгжлэг хийсэн байна. Нэгжлэгийн үеэр эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний бэлэн мөнгө, гадаад валют илэрснийг авлигын холбогдолтой мөнгө байж болзошгүй гэж үзэж хураан авчээ.  Улмаар Гаалийн байгууллагын албан тушаалтнууд болон нүүрс тээврийн томоохон ААН-үүдийг авлига өгөх, авах, татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах зэрэг хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Мөн тэдгээрийн хооронд Нүүрсний экспортын үйл ажиллагааны чиглэлээр авлигын томоохон бүлэглэл, сүлжээ үүссэн байж болзошгүй хэмээн үзэж шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа юм байна. Манай сайтын мэдээ мэдээлэл таньд таалагдсан бол лайк дарж шейр хийгээрэй.

эх сурвалж: tovch.mn

Leave a Reply

Your email address will not be published.

error: Content is protected !!