Шар мэдээ

Хангай хотхоны уулзвараас 32-ын тойргийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийг хаахаар болж…УНШ!!!

Манай сайт та бүхэндээ нэгэн мэдээг хүргэж байна. Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд 14 байршил дахь гол болон туслах замд засвар, арчлалтын ажил хийнэ. Энэ хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх Ногоон нуурын гудамжны авто замын шинэчлэлийн ажил зургаадугаар сарын 7-ноос эхлээд байна. Тус авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хоёр удаа хэсэгчлэн хязгаарлаж асфальт бетон хучилт хийхээр төлөвлөсөн юм.

Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс буюу зургаадугаар сарын 11-ний 22:00 цагаас 13-ны 06:00 цаг хооронд Хангай хотхоны уулзвараас 32-ын тойргийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийг хааж, цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэх гэж байна. Тус замд 2005 онд их засварын ажил хийснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй юм. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

манай сайтын мэдээ мэдээлэл таньд таалагдсан бол лайк дарж шейр хийгээрэй. эх сурвалж: mnb.mn

Leave a Reply

Your email address will not be published.

error: Content is protected !!