Шар мэдээ

ТАНИЛЦ: ТӨХК-иудын нийт өр… УНШ!!!

Манай сайт та бүхэндээ нэгэн мэдээллийг хүргэж байна. Өчигдөр буюу зургадугаар сарын 10-ны УИХ-ын чуулганы хуралдаанд ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл төрийн өмчит компаниудын ашиг орлого, өр төлбөрийн талаар мэдээлэл өгсөн. Тус статистикаас танилцуулъя.

2021 оны жилийн эцсийн байдлаар төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд 53.4 тэрбум төгрөгийн хөрөнгө эзэмшиж, 10.6 их наяд төгрөгийн орлого олж, 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Мөн төрийн болон төрийн өмчийн оролцоотой 105 компаниуд нийт 18 их наяд төгрөгийн өр, төлбөртэй байгаа талаар ТӨБЗГ-ын дархга Б.Цэнгэл УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулжээ.

Үүнээс жин дарж байгаа компаниудыг нэрлэвэл:

  • “Эрдэс монгол нэгдэл” 5,4 их наяд
  • Төрийн банк 3,4 их наяд
  • Хөгжлийн банк 3 их наяд
  • “Монголын төмөр зам” ТӨХК 1.5 их наяд
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 990 тэрбум
  • Улаанбаатар төмөр зам 540 тэрбум төгрөгийн өртэй байна. Түүнчлэн хамгийн их орлоготой ажилласан хуулийн этгээдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.1 их наяд төгрөгөөр тэргүүлж, “Эрдэнэс монголын нэгдэл”  1.5 их наяд төгрөгөөр удаалж байгаа бол хамгийн их ашигтай ажилласан хуулийн этгээдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 901 тэрбум төгрөгөөр тэргүүлж, “Эрдэнэс монголын нэгдэл” 126 тэрбум, “Монголросцветмет” ТӨҮГ 85 тэрбум, “Улаанбаатар төмөр зам”  69 тэрбум, Төрийн банк 45 тэрбум төгрөг гэсэн үзүүлэлттэй байна.Манай сайтын мэдээ мэдээлэл таалагдсан бол та лайк дарж шейр хийгээрэй. эх сурвалж: eguur.mn

Leave a Reply

Your email address will not be published.

error: Content is protected !!