Сонирхотой мэдээлэл

Gfriend хамтлагийн Sowon нацист манекентэй хамт зургаа авхуулснаар…

“Gfriend” k-pop ертөнцийн дунд томоохон байр суурь эзэлдэг охидын хамтлагийн гишүүн Sowon нацистын дүрэмт хувцас өмссөн манекентай хамт зургаа авахуулж, түүнийгээ инстаграмдаа хуваалцсаныхаа төлөө шүүмжлэлд өртжээ.

Шүүмжлэлд өртсөн зураг. Эх сурвалж: Инстаграм

Тодруулбал 1-р сарын 31-нд Соовон (жинхэнэ нэр нь Ким Со Жун) манекентай хамт авахуулсан хоёр зургаа инстаграмдаа нийтэлжээ. Тэрээр удалгүй зургуудаа устгасан боловч олон нийтийн дунд эгдүүцэл тархаж, олон хүн дуучныг мэдрэмжгүй, антисемитизм гэж буруутгав.
Sowon-ийн нэр болон түүний талаар үүссэн нөхцөл байдалтай холбоотой бусад мэдээ мэдээлэл, зургуудыг твиттер сайтад байршуулсны дараа уг явдал дэлхий даяар тархаж, Даваа гарагт тус улсын мэдээллийн агентлагууд олон улсын K-pop фэнүүдийн цохилтын талаар мэдээлж байв. Мөн энэхүү үйл явдал Өмнөд Солонгосын портал сайтуудаар цацагдав.

Gfriend member Sowon. Photo: Source Music
Gfriend хамтлагийн гишүүн Sowon. Зургийн эх сурвалж: Source Music

“Түүх, нийгмийн асуудлууд, тэдгээрийн үр нөлөөг бүрэн ухамсарлахын тулд бид сонор сэрэмжтэй байх болно” гэж Source Music мэдэгдэлдээ нэмж хэлэв.

Эдгээр зургуудыг Өмнөд Солонгосын Пажу хотод байрлах Кафе Зино ресторанд авсан бололтой бөгөөд Германы сонгодог гоо зүйгээс сэдэвлэсэн үзэсгэлэнтэй орчинтой тул жуулчдын очих дуртай газар болжээ. Тус хамтлаг хамгийн сүүлд Германы фестивалиас сэдэвлэсэн Walpurgis Night цомгоо гаргасантай холбогдуулан уг кафед нэгэн контентийн бичлэг хийж байжээ. Фенүүд нь Gfriend-ийн гишүүд Холокост болон Адольф Гитлерийн талаар хошигнол хийсэн бусад тохиолдлуудыг олж илрүүлжээ.

Өнгөрсөн жил Gfriend-ийн Yuju-тэй хамт Secret дуунд оролцсон реппер ISHXRK “холокост” гэсэн нэр томъёог өөрийн дуулах хэсгийнхээ нэг мөрөнд оруулсных нь төлөө мэдрэмжгүй байсан гэж сонсогчид буруутгаж, тэрээр үүнийхээ төлөө уучлалт гуйсан юм.

Image result for yuju & ISHXRK

“Холокост” гэсэн нэр томъёог анх 1890-ээд онд Оттоманы эзэнт гүрний үед байсан Армений мянга мянган христийн шашинтнуудыг хоморголон устгасан олныг хамарсан аллагад хэрэглэж байсан боловч хожим нь 1930-аад оны үед Европын еврейчүүдийг хоморголон устгалд хамруулах үед дахин хэрэглэсэн юм.

Гитлерийг засгийн эрх барьж байх жилүүдэд зургаан сая еврейг аж үйлдвэрийн аллагад өртүүлсэн, системчилсэн аллага, үхлийн хуаранг үүсгэсэн хэмээн үзэж, Холокост гэж нэрлэдэг байв. Түүнчлэн АНУ-ын Холокостын дурсгалын музейд нацистуудын удирдлага дор 11 сая хүн нас барсан гэсэн тооцоо байдаг.
Энэхүү үйл явдал анхных нь биш бөгөөд өмнө нь К-попын бусад ододын үйлдлүүд ч мөн нацистуудын хувцасыг өмссөн эсвэл тэдэнтэй холбоотой гэж шүүмжлүүлж байжээ.

2018 онд Big Hit Entertainment-ийн BTS хамтлагийн гишүүн RM урьд нь зураг авалтын үеэр нацистуудын таних тэмдэг бүхий малгай өмссөнийхөө төлөө уучлал гуйж байсан юм.

Image result for bts rm
BTS хамтлагийн гишүүн, rapper RM

ХЭРЭВ БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ТАНД ТААЛАГДСАН БОЛ ТА SHARE ХИЙЖ БУСДАДАА ТҮГЭЭГЭЭРЭЙ! БАЯРЛАЛАА!

Leave a Reply

Your email address will not be published.

Буржгар үстийг санаж байна уу? Тэр гуниж, гутарлаа гээд буруу зам руу халтираагүй цөөхөн оддын нэг юм

1928 онд алдарт хүмүүн, өнгөрсөн зууны дэлгэцийн сахиусан тэнгэр, буржгар […]

error: Content is protected !!