Шар мэдээ

С. Даваасүрэн: Зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулсан бол газрын зөвшөөрөл…УНШ!!!

Манай сайт та бүхэнд нэгэн мэдээг хүргэж байна. Богдхан уулын ам руу алхах замд “Энигма” ХХК-ийн ашиглаж байсан газар дахь шавар гэрүүдийг буулгасан. Тус газрын хогийг ачиж, орчныг цэвэрлэх ажлыг зохион байгуулсан нь эсэргүүцэлтэй тулгарсан тул холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийж, тайлбар өгснийг үргэлжлүүлэн хүргэж байна.  

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:

-Өмч гэдэг бол хуулийн дагуу шударгаар олж авдаг зүйл. Бусдын өмчийн, эсвэл зөвшөөрөлгүй авсан газартаа барилга барьчихаад миний хувийн өмч гэж болохгүй. Энэ нөхцөл байдал тусгай хамгаалалт бүхий Дархан цаазат Богдхан ууланд үүсээд байна. Тус газар бол төрийн өмч учраас ард түмний хамгаалалтад байх ёстой.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн:

-“Энигма” компани тухайн газрыг 2007 онд авч байсан нь Монголын үндэсний их сургуулийн мэдэлд шилжээд, одоогоор хүчингүй болсон байгаа. 2017 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус байгууллагыг шалгахад уг компани “Сургуулийн зориулалттай үйл ажиллагаа явуулах газрыг төлбөрөөс чөлөөлнө” гэсэн заалтыг ашиглан газрын төлбөрөөс чөлөөлүүлсэн байсан. Гэтэл Дархан цаазат газар нутагт сургуулийн үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Харин аялал жуулчлалын зориулалттай үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Тус компанийн зүгээс аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах гэж байсан барилга байгууламжийг буулгалаа гэж байгаа ч сургуулийн үйл ажиллагаа явуулах газар гээд төлбөр төлдөггүй. Иймд газрын зөвшөөрлийг нь цуцалж, тус газар нь Богдхан уулын харьяа учраас тэнд үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн шийдвэр гарч, барилга байгууламжийг нь буулгасан.

-Барилга байгууламжийг нь буулгах гэж байгаа тухай мэдэгдэл өгөөгүй хэрэг үү?

-Зөвшөөрөл нь хүчингүй болсон учраас үйл ажиллагаа явуулж болохгүй тул барилга байгууламжаа буулгах мэдэгдлийг Газрын албанаас жилийн өмнө хүргүүлсэн. Гэвч шаардлагыг биелүүлээгүй учраас Нийслэлийн Засаг даргын захирамжаар албадан буулгах арга хэмжээ авсан.

-“Энигма” анхнаасаа төлбөрөө төлсөн бол тэр байгууламжийг нураах үндэслэлгүй гэсэн үг үү?

-Газрын тухай хуульд газрын төлбөрөө төлөөгүй бол, мөн тухайн газарт зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулсан бол газрын зөвшөөрлийг цуцална гэсэн хоёр заалт байдаг.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-Тухайн газрыг түр хугацаанд ашиглаж, отоглох зориулалтаар авсан. Хэрэв тэнд барилга байгууламж барих бол зөвшөөрөл авах ёстой. Гэвч ийм зөвшөөрөл аваагүй учраас хууль ёсны өмч болж чадахгүй. Үүнд хяналт тавих үүрэгтэй хүмүүс нь хяналт тавиагүйн улмаас ийм нөхцөл байдалд хүрээд буйг одоо бид цэгцлэх шаардлагатай байна.

-Хууль бус ч гэлээ ямар нэг мэдэгдэл өгөлгүйгээр нураасан нь  бусдын хувийн өмчид халдсан асуудал биш үү?

-Мэдэгдэл хүргүүлсэн. Жилийн өмнө Хотын дарга тус компанийн удирдлагуудтай уулзаж, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах талаар ярилцаж тохирсон ч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй.

-Энэ асуудлыг шүүх тогтоож, шүүхийн шийдвэрийн дагуу нураах ёсгүй юу?

-Хууль ёсны өмч байсан бол үүнийг шүүх тогтоох ёстой. Гэвч энэ бол хууль ёсны өмч биш. Манай сайтын мэдээ мэдээлэл таньд таалагдсан бол лайк дарж шейр хийгээрэй. эх сурвалж: ugluu.mn

Leave a Reply

Your email address will not be published.

error: Content is protected !!