Шар мэдээ

В.Гантулга: Бид Улсын II төв эмнэлэгт мэдрэлийн судасны мэс заслын эмчилгээ хийж… УНШ!!!

Манай сайт та бүхэнд нэгэн мэдээллийг хүргэж байна. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ангиографийн тасгийн эрхлэгч, мэс засалч В.Гантулга тус эмнэлэгт нэвтрүүлж буй шинэ технологи, тусламж үйлчилгээний талаар ярилаа. 

Ангиографийн оношилгоо эмчилгээний давуу тал нь юу вэ?
-Анагаах ухааны салбарт эхлээд ангиографийн оношилгоо хэлбэрээр нэвтрээд, сүүлд судсан дотуурх мэс засал болон хөгжсөн. Олон улсад еndovascular surgery буюу судсан дотуурх мэс засал гэж нэрлэдэг. Тодосгогч  бодис ашиглан хүний судасны бүтэц, өөрчлөлт, салаалалт зэрэгт ямар нэг эмгэг өөрчлөлт, нарийслууд байгаа эсэх судасны оношилгоо хийдэг. Ангиографи хийж оношилсон судасны эмгэг өөрчлөлтүүдийг тусгай багаж хэрэгслүүдийг ашиглан эмгэгт илүү ойртож, мэс заслын эмчилгээ хийдэг гэсэн үг л дээ. Жишээлбэл, нарийссан судсан дээр тэлэгч тавина. Мөн бөглөрсөн судсуудыг соруулж авах, бутлах, судсаар дамжуулан янз бүрийн тарилгуудыг хүргэж, бөглөрлийг онгойлгож өгөх зэрэг эмчилгээг хийдэг. Ангиографи буюу судсан дотуурх мэс засал нь шарх сорви бага үүсгэдэг мэс ажилбар юм. Хүний биед судасгүй эд, эрхтэн гэж байхгүй бөгөөд судас нь хүний эрхтэн системээс шалтгаалж бүдүүнээс хэлээд маш нарийн байдаг. Ер нь судас маш нарийн хэмжээстэй, бэхлэгдээгүй, маш эмзэг. Хамгийн өргөн том, гол судаснаасаа эхлэн захын судас нь улам нарийсдаг. Судсан дотуурх мэс засал, ангиографи оношилгооны давуу тал нь нээлттэй мэс засалтай харьцуулахад хэцүү. Давуу тал нь өвчтөнд зоруурь шаналгаа багатай. Зүсэж нээхгүй, шарх сорви үлдэхгүй, мэс заслын дараа эмнэлэгт олон хоног хэвтэхгүй.
Ангиографийн тусламжтайгаар ямар ямар мэс заслуудыг хийх боломжтой вэ?
-Манай улсад судсан дотуурх мэс засал эрчимтэй хөгжиж байна. Манай тасгийнхан эхлээд хавдрын чиглэлээр түлхүү ажилласан. Элэгний хорт хавдрын үед судас бөглөх, эрт үеийн хавдруудыг түлэх мэс заслууд болон судсаар оношилгоонууд хийж эхэлсэн. Мөн ерөнхий мэс заслын бусад тасгуудтайгаа хамтарч, ангиографийн мэс ажилбаруудыг хийж байна. Би 2013 онд АШУҮИС-иа төгсөж, ангиографийн эмчийн нарийн мэргэжил эзэмшээд 2015 оноос ХСҮТ-д ангиографийн эмчээр ажиллаж эхэлсэн.   Хавдар байлаа гэхэд тэр нь өөрийн гэсэн цусан хангамж, бүтэцтэй. Тэр цусан хангамж, судасжилтын бүтэц дээр нь ангиографийн оношилгоо хийж, түүн рүүгээ бичил гуурсуудыг ашиглан хавдрыг тэжээж байгаа эмгэг судасжилтыг онож, химийн тариа болон хавдрын явцыг сааруулах бусад эм тариаг хүргэх мэс ажилбаруудыг хийж байна.
Та ангиографийн оношилгоо мэс заслын чиглэлээр хэзээнээс ажиллаж байна вэ?
-Би 2013 онд АШУҮИС-иа төгсөж, ангиографийн эмчийн нарийн мэргэжил эзэмшээд 2015 оноос ХСҮТ-д ангиографийн эмчээр ажиллаж эхэлсэн. Миний хувьд энэ салбарыг би оюутан байхдаа сонгож, Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасагт анх дадлага хийж, суралцаж эхэлсэн. Тэр үед манай тасгийн эмч ах нар, сувилагч нараасаа энэ мэргэжлийг сурч, судалж, илүү сонирхож, гүнзгийрүүлж суралцах хүсэл төрсөн. БНСУ-ын 2-3 эмнэлэгт ангиографийн чиглэлээрээ урт болон богино хугацааны мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр дүүргэсэн. Мөн хэвлийн хөндийн хавдрын чиглэлээр мэргэжил дээшлүүлэн ажиллаж байсан. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэргэд Үндэсний оношилгооны төв байгуулагдахад 2019 оны долоодугаар сард ирж, судсан дотуурх мэс заслын салбарыг хөгжүүлж, мэдэж сурсан зүйлээ нутагшуулахаар ажиллаж эхэлсэн дээ.
Тэгэхээр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт Ангиографийн шинэ баг бүрдэн ажиллаж эхэлсэн байх нь ээ?
-Тийм ээ. Анх бусад эмнэлгүүдээс дөрвөн эмч цуглаж, хамтран ажиллаж эхэлсэн. Одоо манай тасаг таван эмч, нэг зөвлөхтэй. Тухайн үед манай эмнэлэгт хэвлийн хөндийн ангиографи, хэвлийн хөндийн судасны мэс засал, зүрхний ангиографийн эмч нар маш сайн ажиллаж эхэлж байсан. Харин манай тасгийнхан хэвлийн хөндийн болон цээжний хөндийн чиглэлээр ангиографийн тусламж үйлчилгээ үзүүлж эхлээд  жилийн өмнөөс шинэ салбар руу орох зорилт тавьсан. Тэр нь мэдрэлийн судасны ангиографийн оношилгоо хийж, улмаар мэдрэлийн мэс заслын эмчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж эхэлсэн. Энэ бодлогын хүрээнд Засгийн газар болон Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр шинэ аппарат, тоног төхөөрөмжүүдийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Судсан дотуур мэс засал хийх зориулалт бүхий Германы Siemens брэндийн хамгийн орчин үеийн шинэ аппаратыг угсрах ажил дуусаж, удахгүй ашиглалтад орох гэж байна. Тархи болон мэдрэлийн судасны мэс заслыг хөгжүүлэх, захын судасны чиглэлээр оношилгоо мэс ажилбар хийх хоёр толгойтой шинэ аппаратаа ашиглаж эхэлснээр иргэдийн эрүүл мэндэд тулгарч буй олон асуудлыг шийдэх боломж бүрдэж буй юм. Гуравдугаар эмнэлгийн мэдрэлийн мэс засалч зөвлөх эмч, багш нар бидэнд сургалт хийж, хамтран ажиллаж байна. Мөн I эмнэлгийнхэн тархины судасны оношилгоо, эмчилгээг хийж эхэлсэн. Миний хувьд өнгөрсөн жил Солонгост тархины судасны оношилгоо, мэс заслын чиглэлээр зургаан сарын сургалтад явж ирээд, үргэлжлүүлэн Улсын III төв эмнэлэгт тархины чиглэлээр суралцаж, ажиллаж байна. Ингээд эмнэлэгтээ тархины судасны ангиографийн оношилгоог хийж эхэлсэн.
Тархины судасны ангиографи оношилгоо болон мэс заслыг нэвтрүүлэх болсон шалтгаан юу байв. Энэ төрлийн эмгэг манайд элбэг байдаг уу?
-Тархины судасны ангиографи оношилгоо болон мэс заслыг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага манайд маш өндөр байна. Энэ төрлийн эмчилгээ өмнө нь зөвхөн III эмнэлэгт төвлөрч, эмч нар ачаалал ихтэй шөнө дөл болтол ажилладаг байв. Тиймээс мэдрэлийн оношилгоо болон мэс заслуудыг нэвтрүүлэх бодлогын хүрээнд хийж буй ажил. Энэ бодлого миний хүсэл мөрөөдөлтэй нийцсэн учир ажилдаа шуурхай орж, манай хамт олон мэс заслуудаа амжилттай хийж эхлээд байна. Тасгийнхан дундаа миний хувьд тархины мэдрэлийн судасны чиглэлээр суралцаад ажиллаж буй юм. Монгол Улсад бүх насныхны дунд судасны цүлхэн /аневризм/ маш элбэг тохиолддог. Зүрх  судасны шалтгаантай, артерийн даралт ихсэлт болон удамшилтай холбоотойгоор судасны цүлхэн  үүсдэг. Энэ өвчин дэлхийн хөгжингүй орнуудад ч бас их түгээмэл байдаг. Манай тасгийнхан өдөрт дунджаар 6-8 төлөвлөгөөт мэс засал хийдэг. Үүн дээр яаралтай 2-3 оношилгоо болон мэс ажилбарууд гарч, чамгүй ачаалалтай ажиллаж байна даа.
Өндөр технологи шаардсан эдгээр мэс заслыг эрүүл мэндийн даатгалаар хийж байна уу?
-Өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэж буй хамгийн орчин үед тоног төхөөрөмжтэй болсон. Харин нэг удаагийн хэрэгслүүд нь үе үе тасрах тохиолдол гардаг. Тархины судасны мэс ажилбар нь манай улсад хийгдэж байсан учир бэлэн мэс ажилбарыг нутагшуулахад бидэнд хүндрэл бага байв. Даатгалын санхүүжилт нь ч шийдэгдсэн учир харьцангуй хялбар байгаа юм. Харин хөлний захын судасны гэх мэт зарим нэг салбар чиглэлийн хувьд даатгалд ороогүй учир үйлчлүүлэгч төлбөр төлөх шаардлага гарна.
Хөлний захын судасны мэс ажилбарыг ямар эмгэгийн үед хийж байна вэ?
-Өвдөгний үе хоорондын зай нь багасаж, хатуурснаас өвдөг өвдөж зовуурилдаг. Ийм тохиолдолд өвдөлт намдаах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор тухайн өвдөгний үений артерийн судсыг бөглөх эмчилгээ хийдэг. Энэ бол өвдөгний үе сольсонтой адил төгс мэс ажилбар биш ч гэсэн өвдөлтийг намдаах эмчилгээний нэг хувилбар юм. Энэ мэс ажилбарыг олон жил өвдсөн, мэс засалд орохоор хүлээж байгаа болон мэс засалд орох боломжгүй гэсэн эрүүл мэндийн заалттай хүмүүст хийдэг. Эмчилгээний үр дүн сайн байгаа. Бусад салбарын эмч нартаа танилцуулж, өргөн хүрээнд нэвтрүүлбэл иргэдэд маш хэрэгтэй эмчилгээ юм.
Судсан дотуур мэс ажилбар хийхэд яагаад өвдөгний өвдөлт багасаж байгааг Та тайлбарлаж өгөөч?
-Энгийнээр тайлбарлавал хоёр үе ойртож, хавираад эхлэхэд өвдөгний үений бүтэц алдагдан  үрэвсэл явагдаж, өвдөж байгаа юм. Өвдөгний үенд үрэвсэл үүсгэх, хэсэг газрын мэдрэлийг нь тэжээж байдаг судасжилтууд бий болсон байдаг. Ангиографийн оношилгоо хийхэд өвдөгний үенд үрэвсэл өгч буй судасжилтууд нь тодроод ирдэг. Тэгэхээр үрэвсэл өгч буй яг тэр хэсэгт нь хүрч очиж, антибиотик болон бусад бөглөгч материал ашигласан мэс ажилбарын үр дүнд тухайн судсыг бөглөхөд өвдөлт нь буурдаг. Зарим хүмүүсийнх мэс ажилбар хийлгэсний маргаашнаас л өвдөхөө больчихдог. Энэ мэс ажилбарт орсон хүмүүс манай хяналтад байдаг. Өвдөлт нь багассан, өвдөхгүй болсон хүмүүс олон байна. Ийм зовуурьтай хүмүүс манай эмнэлэгт цаг авч үзүүлээд, зөвлөгөө авах боломжтой. Захын судасны оношилгоо нь эрүүл мэндийн даатгалд орсон, зарим шинэ технологийн мэс ажилбарууд нь даатгалд хараахан ороогүй байна.

Өвдөгний үе хоорондын зай нь багасаж, хатуурснаас өвдөг өвдөж зовуурилдаг. Ийм тохиолдолд өвдөлт намдаах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор тухайн өвдөгний үений артерийн судсыг бөглөх эмчилгээ хийдэг. 

Танай тасгийнхан тархины судасны оношилгоо, мэс ажилбар болон захын судасны оношилгоо, эмчилгээний чиглэлд шинэ санаачилга гаргаж ажиллаж эхэлсэн байх нь ээ?
-Тэгж ойлгож болно. Тархины судасны оношилгоо, судсан дотуурх мэс заслын эмчилгээ нь манай улсын хувьд шинэ зүйл биш гэдгийг дахин хэлэх нь зөв байх. Ямартай ч тоног төхөөрөмжүүдээ суурилуулаад илүү өндөр түвшинд ажиллах боломж нээгдэж байгаа юм. Бидний ажлын хоёр дахь гол чиглэл нь, захын судас буюу мөчдийн судасны оношилгоо, эмчилгээ.   Захын судасны артер болон венийн судасны битүүрлүүд, нарийслууд нь олон шалтгааны улмаас үүсдэг. Хамгийн түгээмэл нь чихрийн шижингийн шалтгаант нарийслын үед тэлэгч тавьдаг. Мөн гүний венийн судасны бөглөрлүүдийн үед бүлэнг соруулж авах эмчилгээ хийнэ. Хөлний судас өргөссөн үед шалтгаант судсыг нь олж, түлэх эмчилгээ хийж байна.
Хөлийн судас нь өргөссөн хүмүүс элбэг харагддаг. Үүнийг тоохгүй байж болох уу?
-Дийлэнхдээ эмэгтэй хүмүүст ийм эмгэг түгээмэл тохиолддог. Олон цагаар зогсоо ажил хийдэг болон эрүүл мэндийн өөр бусад шалтгаанаар хөлийн судас өргөсдөг. Энэ нь гоо сайхны хувьд таагүй болно. Эмэгтэй хүний шилбэний булчингийн хөгжил эрэгтэй хүмүүстэй харьцуулахад хангалттай сайн биш л дээ.  Нөгөө талаар судасны өргөсөлт нь ихэсч, даамжирвал шархалж, хагарч, хөхөрдөг. Түүнээс болоод халдварууд үүсдэг юм. Тэгэхээр судсан дотуурт мэс заслын ажилбарын аргаар болон бусад тарилга эмчилгээтэй хавсарсан эмчилгээ хийх боломжтой юм.

Судасныхаа бүрэн бүтэн байдлыг урьдчилан сэргийлэх байдлаар хянуулж болох болов уу?
-Судас бол хүний нэг эрхтэн юм. Компьютер томограф болон MRI оношилгоо хийж, судасны хатуурал байна уу, ханын бүтцийн өөрчлөлтүүд байна уу, бөглөрөл нарийслууд байгаа эсэхийг оношлох боломжтой.

Манай улсад ангиографийн салбар эрчимтэй хөгжиж байна гэсэн. Энэ чиглэлээр мэргэшсэн эмч нар хэр олон бол?
-Мэдрэлийн судсан дотуурх мэс заслын нийгэмлэг 2021 онд байгуулж, Ерөнхийлөгчөөр нь Гуравдугаар эмнэлгийн Б.Ганбаатар эмч ажиллаж байна. Монголд тархины судасны чиглэлээр нарийн мэргэжил эзэмшин ажиллаж буй гурван эмч л байдаг. Манайх болон Нэгдүгээр эмнэлэгт залуу эмч нар суралцан ажиллаж, эмч нарын маань тоо нэмэгдэж байна. Нийгэмлэгийн гол зорилго нь тархины судсан дотуурх мэс засал эмчилгээг өргөжүүлэх, бусад эмнэлэгт хөгжүүлэх, шинэ боловсон хүчин бэлдэж, харилцан туршлагаа хуваалцах, шинэ дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх зорилттой ажиллаж байна. Энэ чиглэлээр ажлын байран дахь сургалтыг тасралтгүй явуулж байна. Энэ чиглэлээрээ Орос, Герман, Тайвань, Солонгосын эмч нарыг урьж, ойрын үед  онол практикийн хурлууд хийхээр төлөвлөж байна. Өнгөрсөн хоёр жилд Ковид-19-ийн улмаас хил хаалттай бол одоо нээлттэй боллоо. Бид нар зургаадугаар сард Солонгост болох олон улсын хуралд оролцоно.

Монголчуудад гадаадын эмч нар л илүү сайн гэсэн ойлголт байдаг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Нэг зүйл хэлэхэд, хөгжсөн орнуудад хийж байгаа тархины судасны өндөр технологийн мэс ажилбаруудыг манай эмч нар хийгээд эхэлсэн. Эмч нар маань өдөр шөнөгүй ажиллаж суралцсаар байна. Энэ салбарыг илүү хөгжүүлэхэд засаг төрийн дэмжлэг хэрэгтэй юм. Манай сайтын мэдээ мэдээлэл таалагдсан бол та бүхэн лайк дарж шейр хийгээрэй. эх сурвалж: gogo.mn

Leave a Reply

Your email address will not be published.

error: Content is protected !!