Шар мэдээ

Ц.Ням-Очир: Албаны шалгалтаар цагдаагийн албан хаагч сэтгүүлч, зураглаачийн биед халдсан нь…УНШ!!!

Манай сайт та бүхэнд нэгэн мэдээллийг хүргэж байна. Цагдаагийн Ерөнхий Газраас Сэтгүүлч Г.Гэрэлмаагийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан асуудлаар  хийсэн албаны шалгалтын дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын  тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир:

– Энэ сарын 09-ны өдөр ХУД-ийн 11 дүгээр хороо Зайсан дахь Энигма төвийн барилгын ажлыг буулгах Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангах үеэр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэнээс ирүүлсэн шаардлага, иргэдийн гомдол, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас ирүүлсэн чиглэлийн дагуу ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газраа албаны шалгалт явууллаа. Сэтгүүлч H.Гэрэлмаагийн гаргасан гомдлын дагуу МБА-ны тусгай субьектын Мөрдөн шалгах хэлтсээс уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Албаны шалгалтаар цагдаагийн алба хаагч сэтгүүлч, зураглаачийн биед халдсан нь тогтоогдсон. Мөн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд саад учруулсан нь тогтоогдож байна.  Цагдаагийн байгууллагаас сэтгүүлч, зураглаачийн биед халдсан явдалд уучлалт хүсэж байна. Албаны шалгалтаар ЦЕГ-ын дэд дарга бөгөөд НЦУГ-ын дарга, НЦУГ-ын дэд бөгөөд нийтийн хэв журам хариуцсан дарга нарт сахилгын шийтгэл оногдуулж, ХУД дэх цагдаагийн газрын дарга, хурандаа н.Дамбийням, нийслэлийн хэв журам, эргүүл хяналтын хэлтсийн дарга, дэд хурандаа н.Даваадорж нарт албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг оногдуулах, ХУД дэх цагдаагийн газрын хэв журмын нэгдүгээр хэлтсийн тасгийн дарга н.Баянбямбыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх арга хэмжээг авч байна.  Энэ үйл явдалтай холбоотойгоор энэ тусгай субьектэд мөрдөн шалгагдаж байгаа харьяаллыг АТГ-т шилжүүлэхээр болсон.  Цагдаагийн ерөнхий газрын албан тушаалыг миний бие түр орлон гүйцэтгэж байгаа. Миний зүгээс хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа илэрхийлж байна. Манай сайтын мэдээ мэдээлэл таалагдсан бол лайк дарж шейр хийгээрэй.

эх сурвалж: tovch.mn

Leave a Reply

Your email address will not be published.

error: Content is protected !!