Шар мэдээ

Ж. Байгалмаа: Сармагчны цэцэг өвчний эсрэг салхинцэцэг өвчний вакциныг хийж байгаа ч манайд энэ вакциныг…ЗААВАЛ УНШ!!!

Манай сайт та бүхэнд нэгэн мэдээллийг хүргэж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа ярьж байна.

Сармагчны цэцэг өвчний тохиолдол өмнө нь огт бүртгэгдэж байгаагүй олон улс оронд бүртгэгдэж байна. Энэ өвчний талаар яриагаа эхэлье? Сармагчны цэцэг өвчин нь Африкийн бүс нутагт тогтмол бүртгэгддэг, нутагшмал өвчин. Саяхнаас эхлэн өмнө нь огт бүртгэгдэж байгаагүй дэлхийн олон улс оронд гэнэт хүний өвчлөл бүртгэгдэж эхэлсэн. ДЭМБ эрсдэлийн үнэлгээ, судалгааг хийж байна. 2022 оны зургадугаар сарын 5-ны өдрийн байдлаар дэлхийн 28 улсад 800 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Уг өвчин нь вирусээр үүсгэгддэг өвчин. Лаборатор оношилгооны хувьд “Ковид-19”-ийн адил PCR шинжилгээ хийж баталгаажуулдаг. Энэ өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Халуурах, арьсан дээр тууралт гарах, тунгалгийн булчирхай үрэвсэх, томрох шинж тэмдэг илэрдэг. Тууралт ихэвчлэн халуурч эхэлснээс хойш ойролцоогоор 1-5 хоногийн дараа гардаг. Толбот, гүвдрүүт, цэврүүт тууралт байх ба нүүрнээс эхлэн гар хөл, мөчөөр тууралт гардаг онцлогтой. Шинж тэмдгийн хувьд монголчуудын мэддэг салхинцэцэг өвчин болон бусад тууралттай халдвараас ялгах оношлох хэрэгтэй. ДЭМБ сармагчны цэцэг өвчний түр удирдамжуудыг гаргасан. Тус удирдамжид үндэслэн Монгол Улсын хэмжээнд сармагчны цэцэг өвчний тандалт, оношилгоо, эмчилгээний түр зааврыг гаргахаар ажиллаж байна.

Дотоодод хийсэн эрсдэлийн үнэлгээгээр Монголд сармагчны цэцэг өвчин зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл өндөр байна гэсэн? Ер нь өмнө бүртгэгдэж байгаагүй улс орнуудад гарсан халдварт өвчин, ийм үйл явдал бүртгэгдэхэд эрсдэлийн үнэлгээг хийдэг. Халдварт өвчин гэдэг утгаараа ХӨСҮТ эрсдэлийн үнэлгээг чиглүүлэн хийж байна. Энэ өвчний тухайд бид хоёр удаагийн эрсдэлийн үнэлгээг хийлээ. Эхний эрсдэлийн үнэлгээгээр энэ өвчин манай улсад зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл бий юү гэсэн асуултад хариулахаар хийсэн. Хоёр дахь удаагийн эрсдэлийн үнэлгээг уг өвчин Монгол Улсад тархах эрсдэл ямар байна, хүн ам энэ өвчинд хэр мэдрэг вэ, тархсан тохиолдолд оношлох, эмчлэх, тандалтаа хийх чадавх ямар байна гэсэн асуултын дагуу эрсдэлийн үнэлгээ хийлээ. Үнэлгээний дүн эрсдэл дунд байна гэж дүгнэсэн. Бусад улсууд ямар арга хэмжээ авч байна вэ? Бусад улс орны практикаас харахад тухайлбал, Австралид бүртгэгдсэн тохиолдлуудын ойрын хавьтлуудыг цагаан цэцэг өвчний эсрэг вакцинаар урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Мөн бусад судалгаанаас үзэхэд салхинцэцэг өвчний вакциныг урьдчилан сэргийлэх байдлаар хэрэглэж байна. Манайд салхинцэцэг өвчний вакцин байхгүй, гэхдээ салхин цэцэг манай улсад нутагшмал өвчин учир хүн амын тодорхой хэсэг нь дархлаатай. Тухайн өвчний явц нь хүнд үү гэвэл салхинцэцэг өвчний шинж тэмдэгтэй төстэй ч тунгалгийн булчирхай үрэвсэж цочдог. Хүндрэлийн хувьд нутагшмал улс оронд нас баралтын индекс 3-5% байдаг. Сүүлийн үед Европын улсад бүртгэгдсэн тохиолдлуудаас нас баралт бүртгэгдээгүй. Манай улсад бүртгэгдвэл хариу арга хэмжээ авах яг одоогийн чадавхын хувьд асуудал бэрхшээл байна. Тухайлбал, тус өвчинд зориулсан лаборатори оношилгооны праймер манайд байхгүй. Олон улс оронд бүртгэгдсэнтэй холбоотой оношилгоо үйлдвэрлэгч компаниуд праймерыг үйлдвэрлэж эхэлсэн. ДЭМБ-д бид манай улсад праймер нийлүүлэх хүсэлт өгсөн. ДЭМБ-ын тусламжтайгаар ойрын хугацаанд Японоос праймер оруулж ирнэ. Ингэснээр сэжигтэй тохиолдол илэрвэл бид цөөн тохиолдлуудаа оношлох боломжтой болно гэсэн үг.

Сармагчны цэцэг өвчнийг хэрхэн эмчилдэг вэ?Эмчилгээний хувьд вирусээр үүсгэгддэг өвчин учраас антибиотик эмчилгээ хийхгүй. Тухайн хүнд илэрч буй шинж тэмдгээс хамааран шинж тэмдгийг нь намжаах эмчилгээнүүд хийдэг. Мөн тодорхой вирусийн эсрэг эмийг эмчийн заавраар өгч болно. Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хугацаа буюу нууц үеийн хамгийн богинодоо тав хоног, дээд тал нь 21 хоног юм байна. Урт нууц үеийн хугацаатай өвчний хувьд тухайн хүн халдвар авсан тохиолдолд халдвар авснаа мэдэхгүй хүмүүст халдвар тараах эрсдэлтэй байдаг. ЭМЯ-наас эмчилгээ, хамгаалах хувцас хэрэгсэл, эм тариа, шинж тэмдгийн эмчилгээний гурван сарын нөөцийг хангаж ажиллах тухай үүрэг даалгавар эрүүл мэндийн байгууллагуудад өгсөн. Тиймээс нөөцийн хувьд харьцангуй боломжийн. Энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ард иргэд болон эмч мэргэжилтнүүд зайлшгүй тухайн халдвар ямар замаар дамждаг болохыг мэдэх хэрэгтэй. Сармагчны цэцэг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах, хүрэлцэх үед агаар дуслаар эсвэл вирус, бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг. Халдвартай хүнтэй ойрхон байх, тууралтад шүргэлцэх, тууралтад нь хүрэх үед халдвар авах эрсдэл хамгийн өндөр байна. Таны эргэн тойронд халуурсан, арьсан дээр тууралт гарсан, тунгалгийн булчирхай томорсон шинж тэмдэг илэрсэн, мөн гадаад улс оронд аялаад ирсэн хүн байгаа тохиолдолд маш яаралтай өөрийн харьяа эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Мөн хамгийн чухал хэсэг бол гарын эрүүл ахуйг сайн сахих хэрэгтэй. Зуны улирал эхэлж байгаатай холбогдуулан жуулчид ихээр ирнэ. Ирж байгаа жуулчдаас хэрхэн сэргийлэх вэ? Халдварт өвчин дамжин тархахад хүний хөл хөдөлгөөн чухал байдаг. Аяллын компаниудад тусгай зөвлөмжүүдийг өгөхөөр бид ажиллаж байна. Зөвлөмжийг гаднаас ирж буй болон гадагш зорчиж буй бүх хүмүүст хүргэх юм. Жирийн иргэн болон, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, аяллын компанийн ажилчдад тус тусад нь тохирсон зөвлөмжүүдийг хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Монголд хүүхдийг төрсний дараагаар товлолт вакцин хийдэг шүү дээ. Тус вакцин биднийг хамгаалж чадах уу? Манайд товлолт дархлаажуулалтаар 12 төрлийн халдварт өвчнөөс хамгаалах вакциныг бага насны хүүхдэд хийдэг. Энэ өвчний эсрэг бусад улс орнууд салхинцэцэг болон цагаан цэцэг өвчний вакциныг хэрэглэж байна. Цагаан цэцэг өвчин дэлхий нийтэд устсан өвчин боловч зарим өндөр хөгжилтэй улс орнуудад вакцинтай байдаг юм байна. Салхинцэцэг өвчин бол манайд нутагшмал, хаврын улиралд ихэсдэг улиралчлалтай. Салхинцэцэг өвчний эсрэг вакцин товлолт дархлаажуулалтад ороогүй байдаг. Манай сайтын мэдээ мэдээлэл таалагдсан бол та бүхэн лайк дарж шейр хийгээрэй. эх сурвалж: dorgio.mn

Leave a Reply

Your email address will not be published.

error: Content is protected !!