Шар мэдээ

Давсаг “чангатай” Улаанбаатарчууд…УНШ!!!

Манай сайт та бүхэндээ нэгэн мэдээллийг хүргэж байна. Улаанбаатар хотын иргэд замын түгжрэл, агаарын бохирдол зэрэг олон асуудалтай нүүр тулж байгаа ч олон нийтийн бие засах газар хүрэлцээгүй байгаа нь амьдрах орчинд нөлөөлж буй. Ил задгай газарт бие зассан хүмүүсийн зургийг нийгмийн сүлжээгээр түгээж, Зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авдаг ч төдийлөн буурахгүй байгаа нь нийтийн бие засах газар хомс байгаатай холбоотой. 

Өөрөө хохирох уу, өрөөлийг хохироох уу. Олон нийтийн газар бие засах нь агуулгын хувьд иргэдэд садар самуун сурталчилдаг, ёс зүйгүй үйлдэл болдог. Тэгвэл эрүүл мэндийн хувьд шээснээс агаар мандалд олон тооны халдварт өвчин үүсгэх бактери бий болгож халдварт болон халдварт бус өвчний суурь болдог байна. Харин бусдын өвчний суурь болохоо ухамсарлаад  бие засах хэрэгцээгээ тэвчлээ гэж бодоход бидний биед юу тохиолдох бол. Анагаах ухааны доктор, профессор тэргүүлэх зэргийн эмч  Г.Ганхуягаас тодрууллаа. Тэрээр” Хүний шээс бөөр буюу дээд замаар шүүгдэж, дунд зам болох давсганд хуримтлагдаж, доод зам буюу шээсний сүвээр гадагшилдаг. Давсганд нэг удаа 250-300 мл шээс хуримтлагддаг. Хуримтлагдсаны дараа мэдрэлээр дамжин тархинд бие засах дохио өгдөг. Харин дохио өгсний дараа гадагшлуулж чадахгүй байвал давсагны салстаар буцаж хортой бодисууд шимэгдэх магадлал маш өндөр. Өөрөөр хэлбэл, дунд замаар буцаж дээд замд буюу бөөрөнд хортой бодис шимэгдэх магадлал өндөр болно гэсэн үг. Ингэснээр бөөрний үрэвсэл үүсдэг. Мөн мэдрэлийн гаралтай, үрэвслийн гаралтай өвчнүүд үүсдэг. Харин давсганд 500 мл-ээс дээш шээс хуримтлагдвал давсагны хана сулрах эрсдэлтэй. Зарим тохиолдолд давсганд шээс үлдэх, дутуу шээх явдал гардаг. Ингэснээр бактери нян өсөж үржих аюултай. Улмаар уретрит, уретрын нарийсал үүсэх магадлал өндөр байдаг. Шээсээ удаан барьснаар давсагны үрэвсэл, бөөр шээсний замын халдвар, давсагны үрэвсэл, сүвний үрэвсэл, бага аарцагны хөндийн эрхтний сулрал, эмэгтэйчүүдийн өвчин, улмаар бөөр шээсний замын үжил үүсэх магадлал өндөр” гэлээ. Бие махбодийн хэвийн үйл ажиллагаатай хүн өдөрт зургаан удаа шээдэг. Харин үүнээс бага шээвэл таны бие махбодийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэсэн үг. Тэгвэл шээсээ удаан барьснаар эсвэл өдөрт зургаан удаа шээх нормоо биелүүлээгүй улмаас улсын хэмжээнд давсагны үрэвсэл, бөөр шээсний замын халдвар өвчин огцом нэмэгдсэн байна. Энэ нь 2011-2020 онд шээс, бэлгийн тогтолцооны өвчнөөр өвчилсөн хүний тоо эрчимтэй өссөний гол шалтгаан болсон юм. Эдгээр өвчнийг дөрвөн бүс тус бүрээр гаргахад баруун бүсэд 10 000 хүн тутамд 1162, зүүн бүсэд 829, хангайн бүсэд 1120, төвийн бүсэд 984 гарсан. Харин Улаанбаатар хотод 1120 хүн өвчилжээ. Нийслэлд энэхүү өвчин нэмэгдэхэд нийтийн бие засах газар хүрэлцээгүй байгаа нь шууд холбоотой юм. Улаанбаатар хотын нийтийн бие засах газар хүрэлцээтэй эсэх талаар гудамжинд явж буй 10 хүнээс асуухад хүрэлцээ муу, зарим захын дүүргийн олон нийтийн бие засах газар ажилладаггүй гэх хариултыг ихэнх нь хэллээ.  

Иргэн А: Нийслэлд нийтийн бие засах газрын хүрэлцээ маш бага. Хотын төвд явж байгаад бие засах хэрэгцээ гарвал цайны газар болон сүлжээний түргэн хоолны газарт  орж хэрэгцээгээ хангадаг. Зарим цайны газрууд бие засах өрөө рүүгээ оруулдаггүй. 

Иргэн Б: Би гадуур явбал шингэн зүйлээ тааруулж уудаг. Ингэснээр бие засах хэрэгцээгээ хязгаарлаж чаддаг. Тэгэхгүй бол  нийслэлд олон нийтийн бие засах газар цөөхөн байдаг шүү дээ. Миний мэдэхийн талбайн урд нэг нийтийн бие засах газар байдаг. Өөр нийтийн бие засах газрыг би мэдэхгүй юм байна. Нийслэлд нийтийн бие засах газар хүрэлцээгүй байгаа нь бидэнд тулгамдаж буй том асуудал мөн. Тэгвэл энэ асуудал өнөөгийн шилдэг нийслэл хотын дүр төрхийг тодорхойлдог АНУ-ын Нью-Йорк хотын тулгамдсан асуудал байж иржээ. Харин үүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хуульч Б.Энхбаяр хэллээ. Тэрээр “Нью-Йорк хотод олон нийтийн бие засах газартай холбоотой олон асуудал тулгарч байсан ч цаг тухайд нь зөв менежментээр шийдэж чадсан. Анх тус хотод нийтийн бие засах газар иргэдэд хүрэлцээгүй байсан юм. Үүнийгээ төсөв дээр суулгаж нийтийн бие засах газрыг олноор барих болсон. Гэтэл цэцэрлэгт хүрээлэн, дүүргийн зах дээр барьсан олон нийтийн бие засах газрууд дээр архичид, хар тамхичид олноор бөөгнөр ч архи, хар тамхи хэрэглэх болсон. Иймд тус улс олон нийтийн бие засах газруудыг гэрээ байгуулан хувьчилсан байдаг. Хувьчлахдаа бие засах газрууд дээр таван одтой зочид буудлын стандартыг баримтлах стандарт тогтоож өгсөн. Ингэснээр асуудлыг бүрэн шийдэж чадсан” гэв.    Энэхүү нийтлэлээр олон нийтийн газар бие засаж буй явдлыг өөгшүүлэх гэсэнгүй. Харин эл явдал нь олон нийтийн бие засах газар хүрэлцээгүй байгаатай холбоотой гэдгийг харуулахыг зорив. Мөн шээсээ удаан барьснаар олон өвчлөлийн суурийг тавьдаг бөгөөд олон нийтийн газар шээх нь садар самуун сурталчилсан, бусдын эрүүл мэндийг хохироосон үйлдэл болдог байна. Энэ бүх асуудлын гарц шийдэл нь олон нийтийн бие засах газрыг олноор барих явдал юм.   Манай сайтын мэдээ мэдээлэл таалагдсан бол та бүхэн лайк дарж шейр хийгээрэй. эх сурвалж: eagle.mn

Leave a Reply

Your email address will not be published.

error: Content is protected !!