Uncategorized

Төрөхийн өрөөнд нүүрээ будаж, сошиал дээр зургаа хийх “моод” дэлгэрчээ

Өнөө үед ээжүүд төрөхийнхөө өмнө зүс царайгаа ч тоохгүй өвдөж байж төрөхөөсөө илүүтэй нүүрээ будаж, үсээ янзалж байгаад төрдөг болсон байна. Төрөх үед амьсгалаа зөв авах нь их чухал байдаг шиг тэдний хувьд гадаад байдал нь төдий чинээний чухал байр суурийг эзэлдэг байна.

Сүүлийн үед төрөх өрөөнд нүүрээ будаж, сошиал ертөнцөд түүнийгээ нийтлэх нь моод болоод байгаа бөгөөд олон дагагчтай influencer-үүдээс эхлээд энгийн нэгэн ээж хүртэл энэхүү моодыг дагах болжээ.

Нүүр будагч буюу Make-up Artist, Lee Ann Jarrell хэмээх эмэгтэй нэгэн бичлэгээ төрөхийн өмнөх өрөөнд хийж энэ “моод”-ыг дэлгэрүүлжээ.

Тэрээр энэ зургийг инстаграмдаа “Базлаад л байна” хэмээх тайлбартай оруулжээ.

Нүүрээ үдэшлэгт явах гэж буй мэт будах “моод”-ыг дэлгэрүүлсэн анхдагчдын нэг болох Alaha Majid төрөх гэж өвдөн, төрөхийн өмнөх өрөөнд байхдаа ч нүүр будалтын контентын бичлэгээ хийсээр байжээ.

Хүүхэд нь төрөх гээд маш их базлаж, өвдөлтөөсөө өөр юуг ч анзаарахгүй болох үед нь харин нөхөр нь үргэлжлүүлэн нүүрийг нь будаж өгчээ.

Alexis Jayda гэх бас нэгэн нүүр будалтын контент бэлтгэгч ч мөн хүүхдээ төрүүлэх үедээ будалтын бичлэг хийхээ зогсоосонгүй.

Төрөх гээд эмнэлэг явахдаа бид ариун цэврийн хэрэгслээс авахуулаад бүр хүүхдийн цэвэр даавуун өлгийг зэргээр цүнхээ дүүргэдэг бол тэрээр нүүр будгийн хэрэгслүүдээр дүүрэн цүнхтэй эмнэлэгт очжээ.

Тэгвэл мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар энэ нь харин ч сайн нөлөө үзүүлдэг гэнэ. Учир нь гэвэл ээжүүд базалж өвдөх өвдөлтөөсөө болж хямрахгүй байх нь яг төрөх үед тэнхээ алдахгүй, сэтгэл нь харьцангуй тайван байхад тустайг эмч нар анзаарчээ.

Хэрвээ та энэхүү “моод”-ыг туршиж үзэхээр шийдсэн бол усны хамгаалалттай нүүрний будгийг түлхүү сонгож хэрэглээрэй. Амжилт!

ХЭРВЭЭ ТАНЬД БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭ ТААЛАГДСАН БОЛ SHARE ХИЙЖ БУСДАДАА ТҮГЭЭГЭЭРЭЙ! БАЯРЛАЛАА!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!