Шар мэдээ

Рок, попоос тодорсон хотын боссууд…УНШ!!!

Манай сайт та бүхэнд нэгэн мэдээллийг хүргэж байна. Улаанбаатар хотын удирдлагын багийн багагүй хэсгийг олны танил, урлаг, соёлын салбарын залуус удирдах болжээ.

Тухайлбал, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноровын хүү Ж.Дамдинцэрэн, зохиолын дуучин Ч.Бат-Эрдэнэ нарын удирдаж байсан нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар дуучин О.Анхбаяр ажиллах болжээ. Түүнийг “Киви” хамтлагийн дуучин Б.Халиуны нөхөр гэдгээр олон нийт танина. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Аялал жуулчлалын газрыг удирдаж буй “Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүх үүрэгт ажлаа үргэлжлүүлсээр буй. Өчигдөр (2022.06.13) болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд хотын хоёр чухал салбар хариуцсан дарга нар оролцож, энэ зун хийх ажлаа танилцуулжээ. Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга О.Анхбаяр “Өнгөрсөн тавдугаар сард дөрвөн томоохон арга хэмжээ зохион байгуулсан. Цаашид Буриадын соёл урлагийн өдөрлөг, “Дээлтэй Монгол” наадам, “Улаанбаатарын үдэш” тоглолт, “Дурсамж дүүрэн Улаанбаатар” гэрэл зургийн өдөрлөг, Сонгодог урлагийн гала тоглолт, “Миний нийслэл” тоглолт, Үндэсний номын баяр зэрэг томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн” гэхчлэн энэ зуныг төлөвлөсөн бол нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Хотын автобустай аяллыг энэ жил үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Нийт 356 хүүхэд, залуучуудыг аялуулсан. Франц, Унгарын соёлын өдрүүд, Улаанбаатарын аялал, жуулчлалын үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгууллаа. Цаашид “Play time”, Даншиг наадам-Хүрээ цам, Олон улсын хоолны наадам, “Шонхорын баяр”, Солонгос, Японы аялал жуулчлалын өдөрлөг, Тал нутгийн марафон, Улаанбаатар явган аялал, “Уухай” шагайн харваа зэргийг зохион байгуулна” гэдгээ танилцуулсан байв. Мөн Их тэнгэрийн амны хадны зураг орчимд тохижилт хийж байгааг “Номин талст”-ын Д.Батсүх дуулгажээ.Манай сайтын мэдээ мэдээлэл таньд таалагдсан бол та лайк дарж шейр хийгээрэй!!!

Leave a Reply

Your email address will not be published.

error: Content is protected !!