Uncategorized

Харшлын тос стеройд агуулсан байсан тул хүүхдийг нь үлээсэн шаар шиг болгожээ. Аав нь уг тосны үйлдвэрлэгчдээс хариуцлага шаардсан байна

Саяхан БНХАУ-д нэгэн аймшигт хэрэг гарчээ. Тодруулбал, эцэг эх нь харшилтай хүүхдэдээ түрхэхээр харшлын эсрэг тос худалдан авчээ. Ийнхүү авсан тосоо хүүхдэдээ түрхсэн даруйд таван сартай охины дух, хацар үсээр бүрхэгдэн, жин нь огцом нэмэгджээ. Аав нь үйлдвэрлэгчдэд гомдол гаргасны дагуу дэлгүүрийн лангуун дээрээс уг тосыг татан буулгаж, шалгалт хийхэд харшлын тосонд агуулагдах стеройдын хэмжээг хуулинд заасан хэмжээнээс хэтрүүлэн нэмсэн нь тогтоогджээ.

Yifuling тосыг охин дээрээ хэрэглэсний дараа түүний жин 11кг (24 фунт) хүрч, дух, хацрыг нь бүрхсэн нарийн үс цухуйж эхэлсэн гэж эцэг эх нь мэдэгджээ. Охин экземэндээ шаналж байсан бөгөөд одоо хууль бус тосны үйлдвэрлэгчдийн буруугаас болж мөн жингийн илүүдэлтэйгээ тэмцэх шаардлагатай болжээ.

Хэрэв таны хүүхэд арьсны ямар нэгэн асуудалтай бол хэт хүчтэй тос хэрэглэхгүй байхын зэрэгцээ тосны найрлага байгалийн гаралтай, зөөлөн бүтэцтэй эсэхийг заавал анхаараарай!

ХЭРЭВ ТАНД БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭ ТААЛАГДСАН БОЛ SHARE ХИЙЖ БУСДАДАА ТҮГЭЭГЭЭРЭЙ! БАЯРЛАЛАА!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!