Шар мэдээ

Ордонд Завханы тарган түшээдийг төсвөөр тураах тухай хэлэлцэх зуур гадаа ээжүүд саажилтын мөнгө хүүхдэдээ гуйж…ЗААВАЛ УНШ!!!

Манай сайт та бүхэнд нэгэн мэдээг хүргэж байна. Монголын улс төрийн нөхцөл байдал ард түмний амьжиргаа иймэрхүү маягтай л байна. Завханы төрийн түшээд нь таргалчихсан юм байх. Сонгогдсон гишүүнийх нь хэлж байгаагаар гэдсээ дааж чадахаа больсон юм байна.

УИХ-ын эрхэм гишүүн Б.Баярсайхан өөрийг нь парламентад сонгож өгсөн Завханы төрийн түшээдийн хэт таргалалтад санаагаа чилээж, тураахад зориулж 70-80 сая төгрөг төсөвт суулгуулахаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хандаж байжээ. Төсвийн мөнгийг ингэж зоргоороо үрж болохгүй учраас Эрүүл мэндийн сайд С.Энхболд Б.Баярсайхан гишүүний хүсэлтээс татгалзаж. Гэвч Б.Баярсайхан гишүүн “Тойргийнх нь төрийн түшээдийг тураахад зориулж 70, 80-хан сая төгрөг төсөвт тавиад өгсөнгүй” гэж “дан дээл”-тэй Эрүүл мэндийн сайдыг толгой түрийгүй загнав. Түүний хэлж, бүр уурлаж байгаагаар бол татвар төлөгч бидний мөнгөөр Завханы тарган түшээдийг тураах юм гэнэ. Үнэхээр л хэцүү байгаа бол тэд өөрсдийнхөө зардлаар турах хэрэгтэй. Ямар үндэслэлээр татвар төлөгчдийн мөнгөөр турах гээд байна вэ. Шаардлагатай байлаа ч энэ өнөөдөр Монголын нийгэмд тулгамдсан шийдэх ёстой хамгийн чухал ажил мөн үү. Бидэнд төрийн түшээдийг тураах асуудлыг шийдвэрлэх нь нэн тэргүүний асуудал болчихсон хэрэг үү. Ард түмний дуу хоолой нүд чих болно гэж сонгогдсон гишүүд өнөөдөр төрийн түшээдээ тураамаар байна гээд хээв нэг хэлээд сууж байх юм. Завхан аймгийн төрийн түшээдийг төсвийн мөнгөөр тураах тухай Төрийн ордонд ярьж байх зуур ордны гадаа нь аргаа барсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдээ тэврээд хонон өнжин жагслаа. Хүүхдүүдийнх нь тархины саажилтад уудаг эм нь тасраад хоёр жил болж холбогдох газруудад нь хандаж энэ асуудлыг шийдэж өгөөч гэж гуйж, бас шаардаж. Гэвч илжигний чихэнд алт ч хийсэн сэгсэрнэ, ус ч хийсэн сэгсэрнэ гэдгийн адилаар тэдний гомдол шаардлагыг нь тоосонгүй. Тиймээс аргаа барсан ээж, аавууд Төрийн ордны гадаа хүүхдүүдээ тэвэрч жагсан гомдол цөхрөлөө илэрхийлж байж төрийн түшээдийг хөдөлгөлөө. Монголчууд бид ийм л амьдралаас тасарчихсан төрийн түшээдтэй болжээ. Тэд төсвийн мөнгөөр доод түшмэдүүдээ тураах л чухал асуудал гэж боддог болж. Иргэдийнхээ аргыг барж байж асуудлыг нь мэддэг шийддэг болж. Дээхнэ үед Францад ард түмэн нь талх нэхэн жагсахад Хатан хаан нь “Талхгүй бол торт идэж болдоггүй юм уу” гэж асууж байсан түүхтэй. Хатан хаанд бүх зүйл байсан бөгөөд хүссэн бүхэн нь биелдэг байсан учраас ингэж хэлсэн хэрэг. Ордных нь гадаа юу болж байгаа, хүмүүс хэрхэн амьдарч байгааг мэдэхгүй бодит амьдралаас тасарчихсан байж. Манай эрх баригчид яг үүн шиг бодит амьдралаас хэт хол тасарчихжээ. Угтаа бол 70-80 сая төгрөгөөр ганцхан аймгийн төрийн түшээдийг тураана гэхийн оронд тэр мөнгийг тархины саажилттай бяцхан хүүхдүүддээ зарцуулъя гэх байсан юм. Энэ бол тэр хүүхдүүдэд олдохгүй их мөнгө болов уу. Улстөрчид амьдралаас тасарсны бас нэг жишээ нь Төрийн ордны гадаа жагссан ээж, аавуудтай уулзаж буй УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгийн байр суурь. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо бол нийгэмд болж буй хамгийн тулгамдсан асуудлуудыг мэдэрдэг, олж хардаг, анхаарлаа хандуулдаг, шийдэл гаргадаг бүтэц байх ёстой. Гэвч энэ Байнгын хорооны дарга нь аргаа барахдаа өвчтэй хүүхдүүдээ тэврээд Төрийн ордны гадаа жагссан аав, ээжүүдтэй уулзахдаа “Та нар битгий улстөрж” гээд хэв нэг зогсож байх юм. Хүүхдийнхээ өвчин шаналлаар улс төр хийнэ, хийж байна гэж түүний толгойд яаж багтаж, бүр амаар нь дамжин гарч байна аа. Бодож болох ч аргаа барсан хүмүүсийн өмнөөс амыг нь асууж, тавлаж байгаа мэт “Та нар битгий улстөрж” гэж хэлээд зогсоно гэдэг дэндүү мэдрэмжгүй, дэндүү амьдралаас тасарсны илэрхийлэл. Тэдэнд эм хэрэгтэй болохоос ямар нам эрх барьж байгаа нь падлийгүй. Манай төрийн түшээд үнэхээр амьдралаас тасарч, Монголын ард түмний амьдралыг төлөөлж мэдэхгүй байна. Энэ бол хэт олон хүнийг төлөөлж хэт цөөхөн байгаагийн гор гэж харахаар байна. Хэдэн сая хүнийг 76-хан гишүүн төлөөлөхөөр ард иргэдийн амьдралыг олж харах нь байтугай байдаг юм биш үү. Иргэдийг төлөөлөх бодит амьдралыг харж чадах олон төлөөлөл Их хуралд хэрэгтэй байна. Угтаа УИХ-ын гишүүд ард түмний амьдрал ямар байгааг толь мэт мэдэж байх ёстой. Тэд УИХ-ын гишүүн болоод л амьдралаас тасарчихсан юм биш. Тэдний дунд ард түмний амьдрал дундаас сонгогдсон нэг ч хүн байхгүй. Бүгд л дарга хийж байсан, эсвэл бизнес хийж байсан баян хүмүүс. Ийм л хүмүүс УИХ-ын гишүүнээр сонгогддог жишиг тогтоод удаж байна. Хуучин Ардын их хурал, Улсын бага хуралд эгэл жирийн ажилчин ангийн төлөөлөл сонгогддог байлаа. Тогтолцоо нь ч тийм байсан. Харин одоо УИХ-ын гишүүн болох хамгийн эхний шалгуур бол баян байх. Баян хүн амьдралаас тасарчихсан, тасраагүй юм аа гэхэд иргэдийн өдөр тутмын амьдралын нарийн асуудал, бэрхшээлүүдийг мэддэггүй. Ийм л учраас амьдралаас тасарсан улстөрчид ард түмнийг төлөөлж байна гэдэгтээ тун итгэж суугаа юм байх. Ийм төрийн түшээдээс ард иргэд юу хүлээх вэ. Юунд итгэж найдах вэ. Бодит амьдрал руу жаахан ч атугай өнгийж харахгүй гишүүд төр түшилцэж сууна. Манай сайтын мэдээ мэдээлэл таалагдсан бол лайк дарж шейр хийгээрэй!!! эх сурвалж:dorgio.mn

Leave a Reply

Your email address will not be published.

error: Content is protected !!