Шар мэдээ

Гэр бүлийн хоёр хүний амийг хөнөөсөн этгээдийг 19 жилийн дараа илрүүлж…УНШ!!!

Манай сайти та бүхэнд нэгэн иэдээллийг хүргэж байна. НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 3-19 жилийн өмнө үйлдэгдсэн хүнийг алах онц ноцтой гурван хэргийг илрүүлжээ. 

Энэ талаар НЦУГ-ын МШГ-ын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Баттөмөр “2010 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б гадны нөлөөтэй нас барсан хэргийг 43 настай эрэгтэй Б үйлдсэн болохыг 12 жилийн дараа буюу энэ оны тавдугаар сарын 31-ний өдөр илрүүлжээ. Улмаар хэрэгт холбогдогчийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөн 2019 Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн гадны нөлөөтэй нас барсан хэргийг иргэн Ю үйлдсэн болохыг гурван жилийн дараа илрүүлсэн. Түүнчлэн 2003 оны долдугаар сарын 22-нд шилжих шөнө СХД-ийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамааралтай иргэн П, Б нар нь гадны нөлөөтэй нас барсан хэргийг иргэн П гэгч үйлдсэн болохыг 19 жилийн дараа илрүүлж, энэ оны зургаадугаар сарын 9-ний өдөр шүүхэд шилжүүлэн ажиллаж байна” гэв. Манай сайтын мэдээ мэдээлэл таалагдсан бол лайк дарж шейр хийгээрэй!!!

Leave a Reply

Your email address will not be published.

error: Content is protected !!