Шар мэдээ

Сэлбээ сэхээж чадаагүй “томчууд” Улиастай голоо ухаж… УНШ!!!

Манай сайт та бүхэнд нэгэн мэдээг хүргэж байна. Эртээ урьдын цагт… гэдэг шиг цагийн сайханд Сэлбэ голын сэрүүн дэнж дээр хотынхон зугаалахаар очиж, хүүхдүүд гүүрэн дээрээс нь голын ус руу үсрэн шумбадаг байсан гэнэ билээ.

Хог шороотой холилдсон сайр чулуун дундуур нарийхан судал татуулан урсах ус нь шагайгаар арай ядан татаж, хур муутай жилдээ амь тавих шахдаг одоогийн Сэлбэ голыг харж буй бидний хувьд уг яриа үлгэр домог мэт сонсогдоно. Сэлбэ голыг сэхээрүүлж амжаагүй байтал сувдаг шунахай сэтгэлтнүүд Шархад, Улиастайн голоор урсах Улиастайгаа мөн ухаж төнхөж байшин барилга барихаар арматур зангидаж, бетон зутгаж эхэлсэн байна.

Уг нь тус голыг 2014 онд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Улсын тусгай хамгаалалтад авсан. Гэвч бодит нөхцөл байдалд эргэн тойрон айлууд бууж, өргөн сайхан урсдаг Улиастайн гол өдрөөс өдөрт нарийсч, урсгал ус нь булингартсаар байна.

Сонгогдсон тойрогт ийм зүйл болж байхад ам нээх бүрдээ “унаган нутаг минь” гэж матрын нулимс унагадагУИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, хүний эрх ярьж “дөвчигнөдөг” Х.Булгантуяа гишүүн, амьдрах орчны нөлөөлөл “хорт хавдар” болдог хэмээн танигдсан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар таг чиг.

Тэдний нүд нь балай, чих нь дүлий болжээ. Улиастай гол нь Улиастайн амны баруун зүүн салаа, Бурхант хошуу, Баянгол, Шарын ам, Химит, Баянбулаг, Богины ам, Бардаагийн амны нийт 22818,1 га газарт хамрагдах юм. Сүүлийн жилүүдэд Улиастай голын эхэнд суурьшил үүсч, хүний сөрөг үйл ажиллагаанаас шалтгаалан эко систем нь доройтож байгаа тул экологийн тэнцвэрт байдлыг хангах, Туул голын үндсэн цутгал голын нэг эхийг хүний сөрөг үйл ажиллагаанаас тасалдахад хүрээд байна.
Улиастай гол нь хойноос урагшаа намссан байрлалтай, уулархаг газрын гадарга ихтэй учраас хөрс ус нь бохирдохын хирээр Туул гол болон төвийн усан хангамжийн худгуудын ус бохирдож болзошгүй эрсдэлтэй байдаг. Улиастай голыг тойрсон айл өрхөд газар өмчлөх эрх олгоогүй, үл хөдлөх хөрөнгө нь баталгаажаагүйн зэрэгцээ ихэнх нь газар нь газар эзэмших эрх аваагүй байдаг.

Манай сайтын мэдээ мэдээлэл таалагдсан бол лайк дарж шейр хийгээрэй!!!

Leave a Reply

Your email address will not be published.

error: Content is protected !!