Сонирхотой мэдээлэл

Fast & Furious: Tokyo Drift киноны тухай таны мэдэхгүй баримтууд

Fast & Furious: Tokyo Drift гэх энэхүү кино нь 2006 онд найруулагч Жастин Лин, кино зохиолч Крис Морган нарын бүтээсэн адал явдалт төрлийн бүтээл юм. Энэ нь Fast & Furious франчайзын гуравдахь анги бөгөөд гол дүрд Лукас Блэк, Сунг Канг, Боу Вау, Брайан Ти нар тогложээ. Киноны үйл явдлыг хураангуйлбал аавынхаа хамт Токиод амьдрахаар ирсэн ахлах сургуулийн сурагч Шон Босвелл автомашин сонирхогчдыг дагаж, хотын дрифтийн соёлд суралцаж, үүнээсээ таашаалыг мэдэрч байгаа тухай гарна.

Image result for fast and furious tokyo drift

Тэгвэл машин сонирхогч залуусдаа энэхүү киноны тухай таны мэдэхгүй сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

#1 Киноны дрифтийг мэргэжлийн жолооч нар гүйцэтгэсэн. Саяхан Sport Compact Car-д мэдээлснээр Рис Миллен, түүний эцэг Род болон бусад цөөн хэдэн алдартай ралли, дрифтийн уралдаанчид киноны дрифт хэсгийн сценийг хийсэн байна.

Image result for rod and rhys millen
Аав, хүү авто спортын тамирчид болох Rod & Rhys Millen нар

#2 Энэ киноны зураг авалтын үеэр 100 гаруй машин эвдэрч сүйрчээ.

Image result for tokyo drift destroyed cars
Fast & Furious: Tokyo Drift киноны хэсгээс

#3 Шоны гуравдахь уралдааны сцен дээр Тоёота АЕ86 загварын машин харагдан өнгөрдөг. Такуми нь бодит амьдрал дээрээ Initial D (1998) загварыг нь унадаг бөгөөд мөн Японд гарсан drift-ийн тухай нэгэн анимэ цувралд ижил загварыг жолоодон дүр бүтээсэн байна.

Image result for toyota ae86 initial d
Toyota AE 86 initial D

#4Mitsubishi Lancer EVO VIII , мөн Nissan R32 загварын машинууд нь дөрвөн дугуйгаараа мааждаг байсныг хойд дугуйгаараа мааждаг болгон өөрчилжээ. Ингэснээр кино багийнхан drift-ийн шилдэг сцензүүдийг гарган авч, хүссэн үр дүндээ хүрчээ.

Image result for Mitsubishi Lancer EVO VIII
Mitsubishi Lancer EVO VIII
Image result for Nissan R32
Nissan R32

#5 Тоёота компани уг кинонд зориулж 4000 дугуй бэлэглэсэн бөгөөд кино багийнхан ойролцоогоор талыг нь ашигласан. Мөн Rays Engineering компаний зүгээс 170 Volk Racing дугуйнуудаа хандивласан.

Image result for toyota
Image result for rays engineering logo

#6 Нээлтийн үеэр Шоны жолооддог машин бол 1970 онд шинэчлэгдсэн Chevrolet Monte Carlo юм.

Image result for fast and furious tokyo drift
Chevrolet Monte Carlo

#7 Энэ бол Пол Уокер (нас барахаасаа өмнө) тоглоогүй цорын ганц Fast & Furious франчайз юм.

Image result for paul walker
Жүжигчин Paul Walker

#8 Шон DK-тэй уралдахад Кэичи Цучиагийн (Японы Drift King) AE86 Panda Trueno алдарт автомашин зогсоолын грашын буланд ил харагддаг.

Image result for Keiichi Tsuchiya's AE86 Panda Trueno
Keiichi Tsuchiya, өөрийн AE86 Panda Trueno автомашины хамт

#9 Пол Волкерийг уг ангид хөгшиднө гэж үзсэн тул найруулагч болон кино багийнхан тоглуулаагүй байна.

Image result for paul walker
Жүжигчин Paul Walker

#10 Зураг авалтын зарим хэсгийг Лос Анжелос хотод хийсэн бөгөөд Токио хотын орчныг бүрдүүлэхийн тулд 600 ширхэг нэмэлт материал ашигласан.

Image result for fast and furious tokyo drift shooting
Киноны зураг авалтын хэсгээс

#11 Volkswagen нь Universal компанитай байгуулсан гэрээний дагуу R32 Touran микроавтобусны анхны загвараас дөрвийг хандивлав.

Image result for wolkswagen r32 touran tokyo drift
Киноны хэсгээс

#12 Han-ий жолоодож байсан Han’s VeilSide RX-7 нь Токиогийн авто салонд “Best of Show 2005” титэмтэй тусгай шоу машин байв. Энэ нь 150,000 долларын үнэтэй бөгөөд, зөвхөн захиалгаар хийсэн арьсан салон нь 20,000 долларын үнэтэй гэсэн мэдээлэл байна. Universal кино компани уг машиныг 50,000 доллараар худалдаж аваад, гадна болон дотор талыг нь будаж киноны зураг авалтад ашиглажээ.

Image result for Han's VeilSide RX-7

#13 Neela-ийн IM Chat хэрэглэгчийн нэр нь Японы катаканагаар бичсэн “Drift_Girl” юм.

Image result for fast and furious tokyo drift neela
Neela

#14 Киноны баг Япон руу явж, шаардлагатай хэмжээгээр JDM машин худалдаж авсан. JDM тээврийн хэрэгсэл баруун талдаа жолооны хүрдтэй гэдгээрээ онцлогтой.

Image result for jdm cars

#15 Твинкигийн гараашд Porsche Boxster автомашины улсын дугаар дээр 987 гэсэн тоо байдаг бөгөөд энэ тоо нь Porsche-ийн Boxster машины хоёр дах загварт зориулсан дотоод тэмдэглэгээ юм.

Image result for porsche boxter in tokyo drift

#16 Чаннинг Татум энэ кинонд дүр бүтээхээр шалгуулжээ. Харамсалтай нь тэрээр тэнцээгүй байна.

Image result for channing tatum auditioned for tokyo drift

#17 Шоны машин нь Токиод болсон зураг авалтад зориулсан урд талын гэрэл, арын гэрлийг тусгайлан суурьлуулсан, JDM-тэй Mitsubishi Evolution 8 юм.

Image result for Mitsubishi Evolution 8 in tokyo drift

#18 Японд “Wild Speed 3” буюу “Галзуу хурд 3” нэрээр киноны нээлтийг хийжээ. Монголд энэ нэрээр нь франчайзыг нэрлэж, үзэгч бидний хүртээл болсон байдаг.

Image result for fast and furious tokyo drift japanese poster

#19 Шон анх Токиод ирээд цахилгаан шатаар явдаг үзэгдэл дээр найруулагч Жастин Лин, гүйцэтгэх продюсер Клейтон Таунсенд нар дэлгэцийн баруун доод буланд нисгэгчийн хувцас өмссөн байдалтайгаар үзэгддэг.

#20 Кинонд оролцсон онцлох автомашины нэг бол Camry хэмжээтэй седан, 2.5 литрийн багтаамжтай зургаан ихэр турбо хөдөлгүүрээр тоноглодсон Toyota Chaser юм. Энэ хөдөлгүүр нь Toyota Soarer (Lexus SC300 / 400-ийн Япон хувилбар), Toyota Aristo (Lexus GS300 / 400-ийн Япон хувилбар), 1987-92 оны Toyota Supra-д ажилладаг бөгөөд зөвхөн кинонд зориулан Toyota Chaser-т суулгасан байна.

Image result for fast and furious tokyo drift toyota chaser

ХЭРЭВ БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ТАНЬД ТААЛАГДСАН БОЛ SHARE ХИЙЖ БУСДАДАА ТҮҮГЭЭГЭЭРЭЙ! БАЯРЛАЛАА!

Leave a Reply

Your email address will not be published.

Буржгар үстийг санаж байна уу? Тэр гуниж, гутарлаа гээд буруу зам руу халтираагүй цөөхөн оддын нэг юм

1928 онд алдарт хүмүүн, өнгөрсөн зууны дэлгэцийн сахиусан тэнгэр, буржгар […]

error: Content is protected !!