Шар мэдээ

Хүний амь бүрэлгээд шуудайлж хаясан хэрэгт хоёр этгээдийг шалгатал Цагаанхуарангийн …УНШ!!

Манай сайт та бүхэндээ нэгэн мэдээллийг хүргэж байна. Цагдаагийн Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 102 дугаарын утсанд өнгөрсөн мягмар гарагт нэгэн иргэн “Баянзүрх дүүргийн XIV хорооны нутаг, “Цагаанхуаран” хотхоны хойд талд, гэр хороолол дунд байрлах хогийн цэг дээр цагаан шуудай дотор хүн хийгээд хаясан байна” гэсэн мэдээлэл өгчээ.

Дуудлагын дагуу НЦУГ-ынхан, холбогдох албадын мэргэжилтэн, шинжээчдийн бүрэлдэхүүнтэй хэргийн газрын үзлэг хийхэд өвлийн хувцас, хүрэмтэй эмэгтэйн цогцос муудаж, илжрэн, зарим яс нь ил гарч, хэн болохыг нь таних боломжгүй болсон байжээ. ШШҮХ-гийн шинжээчид цогцсоос бүтэн үлдсэн хурууных нь хээгээр талийгаачийг хэн болохыг тогтоож чадсан бөгөөд архины хамааралтай, тодорхой оршин суух хаяггүй Г гэх 39 настай эмэгтэй гэдгийг баталсан аж. Шинжээч эмч нар тухайн эмэгтэй амиа алдаад гурван сараас дээш хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн байна.

“Нарантуул” захын ойролцоо байдаг, архины хамааралтай болсон хүмүүсийн яриагаар П.Г гэх эмэгтэй Ц хэмээх эртэй хамт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хохирогчийг зодсон бөгөөд түүнээс болж амиа алдсан байж болзошгүй гэнэ. Бидний авсан мэдээллээр цагдаагийнхан өчигдөр П.Г, Г.Г гэх хоёр хүнийг сэжиглэн саатуулж шалгаж эхэлсэн бөгөөд нас барсных нь дараа шуудайд хийж хаяснаа тэд хүн хүлээн зөвшөөрсөн гэнэ. Өдгөө мөрдөн шалгах ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгчид үргэлжлүүлж байгаа аж. Манай сайтын мэдээ мэдээлэл таньд таалагдаж байвал лайк шейр хийнэ үү!!!

Leave a Reply

Your email address will not be published.

error: Content is protected !!