Шар мэдээ

Хулгай хийдэггүй байсан бол 7600 гишүүн байсан ч…УНШ!!!

Манай сайт та бүхэнд нэгэн мэдээллийг хүргэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтийн санаа бодлыг улсын хэмжээнд тандан судлах ажлыг 2022 оны зургадугаар сарын 18-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэж байна. 

Өөрөөр хэлбэл, ирэх долоо хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсох юм.  Ингээд хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх төсөл боловсруулах аж.  Олон нийтийн санаа бодлыг тандан судлах гэдэг нь иргэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд өөрийн биеэр оролцож байгаа нэг хэлбэр юм. Уг ажил нь маш чухал ач холбогдолтой ч иргэд төдийлөн ач холбогдол өгдөггүй нь харамсалтай. Зар тараагаад ч ирдэггүй ийм уулзалтыг намын үүрийн хэдэн хүн дүүргэж, магтаалын үгсээр бялууртал нь булаад өнгөрдөг өнөөх улиг болсон жишиг давтагдах вий. Уг арга хэмжээ хэлбэр төдий өнгөрөх юм бол ёстой нөгөө “Машин ачилтын төлбөрийг 100 мянга болгохыг иргэд дэмжсэн” гэдэгтэй агаар нэг зүйл болж хувирахыг үгүйсгэхгүй. Иргэд одоо л идэвхтэй оролцохгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 150 болгож, тал хувь нь ямар ч сонгуульгүйгээр гишүүн болох эрхээ олж авах юм. Гишүүдийн тоог нэмэх нь аль ч улс төрийн намд ашигтай тул намууд нэг эрх ашгийн төлөө нэгдэж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг 100 хувь дэмжиж байгаа. Гэтэл Монгол Улсад 150 гишүүнтэй парламент ажиллуулах нь ашигтай юу гэдэг бол үнэндээ бодох асуудал.  Өнгөрсөн парламентаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг гишүүд өөрсдөө хувааж авсан нь илчлэгдэж, нэлээд шуугиан дэгдсэн ч бүгд л бүрэн эрхтэйгээ үлдсэн. Бүрэн эрхээрээ далайлгаж, хуулийн байгууллагад ч шалгуулаагүй. Энэ удаагийн парламентынхан мөн л Хөгжлийн банкны хөрөнгийг хуваагаад зээлчихсэн мэдээллүүд хөвөрч байгаа ч мөн л бүрэн эрхээрээ далайлган, хуулийн байгууллагын шалгалтаас зугтааж яваа.  Энэ мэт 76 гишүүний идэш уушийг илчлээд ч хариуцлага хүлээлгэж чадахгүй байхад 150 гишүүнтэй болчих юм бол “хоолны сав” нь хоёр дахин томорч хулгай нь дийлдэхгүй болчих вий. Иймд олон нийтийн санаа бодлыг тандан судлах арга хэмжээнд иргэд идэвхтэй оролцохгүй бол “Чоно борооноор” гэдэг болох вий. Манай сайтын мэдээ мэдээлэл таалагдсан бол лайк дарж шейр хийгээрэй!!!

Leave a Reply

Your email address will not be published.

error: Content is protected !!