Гэр бүл Шар мэдээ

Гэр бүлийнхэн нь зөвшөөрөхгүй байсан учраас үерхдэг эмэгтэйгээ хулгайлжээ

Манай сайт та бүхэндээ нэгэн мэдээллийг хүргэж байна. Увс аймагт 25 настай залуу 29 настай эмэгтэйг эхнэрээ болгохоор хулгайлсан хэрэг гарсан нь олны анхаарлыг татаад буй. 

Тодруулбал, энэ сарын 13-ний өдрийн 19 цагийн орчимд “Охиныг минь хулгайлчихлаа” гэх дуудлага Увс аймгийн цагдаагийн газарт иржээ. Дуудлагын дагуу шалгахад тус аймгийн Давст сумын иргэн 25 настай эрэгтэй Улаангом сумаас 29 настай эмэгтэйг машиндаа суулган сум руугаа авч явсан байжээ. Эл хэргийг Увс аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа аж. Шалгалтын явцад хохирогч эмэгтэйн биед ямар нэг гэмтэл учраагүй нь тогтоогдсон байна. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хоёр иргэн өмнө нь ойр дотно харилцаатай. Үерхэж байсан аж. Гэвч эмэгтэйн ар гэрийнхэн хүлээн зөвшөөрдөггүй байсан учраас ийнхүү хулгайлж авч явсан байна.  Манай сайтын мэдээ мэдээлэл таалагдпсан бол лайк шейр хийгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published.

error: Content is protected !!