Сонирхотой мэдээлэл

2021 онд тренд болох хумс будалт

Эмэгтэй хүний насыг гараар нь шинжиж болдог гэсэн яриа байдаг. Өөрийгөө эрхлүүлж чаддаг, өөртөө анхаарал тавьдаг гэдгийн баталгаа болгож бүсгүйчүүд маань хумсаа арчлах нь ихэссэн билээ.

Тийм ч учраас салонд хумсаа будуулж буй стори инстаграм дээрээс тасрахаа болиод удаж байна. Мөн хөл хорио тавигдав уу үгүй юу манай салонуудын цаг тэр дороо дүүрч, ачаалал ихтэй байгаа билээ.

Тэгвэл энэ онд тренд болж буй будалтыг алдартай маникюрчидаас тодруулан, толилуулж байна.

#1 Хамбан хумс

instagram: @amyytran

Энэхүү чиг хандлага нь appliques ашиглахгүйгээр хилэн, гэрэл гэгээтэй өнгө бий болгох явдал юм. Хилэн хумсны харагдах байдлыг бий болгохын тулд тусгай соронзонд хээ үүсгэн хатдаг будаг ашиглана.

#2 Өхөөрдөм хээтэй хумс

instagram: @basecoatstories

Pinterest-ийн 2021 оны хамгийн их хайлт хийгдсэн хумсны загвараар “өхөөрдөм хумс”-ыг нэрлэсэн бөгөөд зангиа, даам, үүл гэх мэт энгийн хэрнээ хэний ч санаанд оромгүй хээнүүдийн загварыг хүмүүс илүү их хайсан нь тогтоогджээ. Энэхүү будалтыг зөвхөн бяцхан охидуудынх гэж андуурах хэрэггүй. Учир нь таны дотор ч бас бяцхан охин нуугдаж байхыг үгүйсгэхгүй юм.

#3 Smile хээтэй хумс

instagram: @hollyfalconenails

Энэ хумсны загвар нь өмнө дурьдсан өхөөрдөм хээтэй хумс будалттай адил хэдий ч зөвхөн smile хээг өнгө, хэлбэр, дүрс, тэр ч бүү хэл дизайны өргөн сонголттой ашигладгаараа онцлог юм. Энэ нь бидний өдөр тутамд ашигладаг эможиноос санаа авсан 2021 оны шинэ тренд хумс будалт юм.

#4 Абстракт хумс

instagram: @nailsbycanishiea

Энэхүү загвар нь цоо шинэ биш хэдий ч энэ онд хумс будалтын ертөнцөд томоохон байр суурийг эзлэх төлөвтэй байна. Хийсвэр буюу абстракт урлагийг зөвхөн канвасан дээр бус таны хумсан дээр ч мөн урлах боломж бүрдсэн энэ цаг үед бүсгүйчүүд болон уран бүтээлчдэд бүтээлч сэтгэлгээгээ буулгах сайхан нөхцөл бүрдэж байна.

#5 Наадаг хумс

instagram: @chillhouse

2000 оны эхээр гарч байсан энэхүү загвар нь нэг л эвгүй байсан ч тухайн үедээ тренд болоод амжсан юм. Тэгвэл цар тахлын улмаас салонууд хаалгаа барьж, бид өөрсдөө хумсаа янзалж чадахгүй байгаа энэ үед наадаг хумс илүү эвтэйхэн, илүү үзэмжтэй болон эргэн ирсэн байна. Мөн 20 гаруй жилийн дараа дахин тренд болох нь тодорхой болсныг судлаачид ч хэлж байна.

#6 Алтадмал өнгөтэй french будалт

instagram: @staticnailsofficial

2020 онд маш олон төрлийн, санаанд оромгүй гайхалтай french будалтуудыг бид харсан билээ. Цэцгэн хээтэй, буландаа бяцхан интоор жимстэй гэх мэт бидний сонирхлыг татсан будалтуудыг та бүхэн туршиж үзсэн гэдэгт итгэлтэй байна.

Тэгвэл энэ жил french будалтын гол онцлог нь илүү гялалзсан, гялтганасан шинжтэй болж, эргэн ирж байна. Metal өнгийн french будалтыг бүсгүй та туршаад үзээрэй. Сонгодог, минимал хэдий ч ихэмсэг, чамин харагдах болно шүү.

#7 Богино хумс

instagram: @betina_goldstein

Акрилл болон поли гел ашиглан хумсыг хиймэл маягаар уртасган, маш гоё хэлбэрийн чамин хумснуудыг бид хийлгэж ирсэн. Гэвч сүүлийн үед зөвхөн хумсны дизайны ертөнцөд бус загварын бүх л чиглэлд, нүүр будалтын ертөнцөд илүү байгалиараа, илүү натурал төрхийг чухалчлах болсон.

Үүнээс үүдэн энэ онд таны өөрийн хумсны хэлбэр шинэ тренд болох боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл ямар нэгэн нэмэлт материалаар уртасгах шаардлагагүй, богино хумс “моод”-нд орох болно.

Дэлхий даяараа минимал амьдралын хэв маягийг сонирхох болсонтой холбоотойгоор бүсгүйчүүд маань ч мөн хумс будалтаа энэ хандлага руу чиглүүлэхээр шийдсэн бололтой.

Хөл хорио түр хугацаанд цуцлагдаж, салон орох боломжтой цаг үед та бүхэн амжиж тренд болж буй будалтуудыг хийлгээрэй.

ХЭРЭВ ТАНД БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДВАЛ SHARE ХИЙЖ БУСДАДАА ТҮГЭЭГЭЭРЭЙ! БАЯРЛАЛАА!

Leave a Reply

Your email address will not be published.

Буржгар үстийг санаж байна уу? Тэр гуниж, гутарлаа гээд буруу зам руу халтираагүй цөөхөн оддын нэг юм

1928 онд алдарт хүмүүн, өнгөрсөн зууны дэлгэцийн сахиусан тэнгэр, буржгар […]

error: Content is protected !!