Цаг үеийн мэдээлэл

Ойрын өдрүүдэд эдгээр нутгаар бороо орж үерийн аюул нүүрлэхээр байна…УНШ!!!

Манай сайт та бүхэндээ нэгэн мэдээллийг хүргэж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар усархаг бороо орж, зарим газарт үер усны аюул нүүрлээд байгаа. Тиймээс усархаг бороо үргэлжлэн орох нь тариалангийн бүс нутагт хэрхэн нөлөөлөх болон долдугаар сарын сүүл үе, наймдугаар сарын цаг агаарын нөхцөл байдлын талаар Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн технологич, инженер Ч.Сарантуяагаас тодрууллаа.    

-Энэ сарын үлдсэн хугацаанд хэр их бороо орох төлөвтэй байна вэ?

-Ойрын хоногуудад бороо хуртай байна. Ялангуяа өнөө, маргаашдаа баруун аймгууд буюу Баян-Өлгий, Ховд, Завхан, Увс, Хөвсгөлийн нутгаар, 21-нээс Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутгаар үргэлжилсэн бороо орж сэрүүснэ. Өдөртөө 16-21 градус, шөнөдөө 5-10 градус орчим байна. Харин бусад нутгаар дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орно. Температурын хувьд говь тал болон тал хээрийн бүс нутгаар харьцангуй дулаан байна. Өдөртөө 30-31 градус, шөнөдөө 8-13 градус орчим байна. Долдугаар сарын 21-23–ны хооронд бороо хур татарна. Гэхдээ долдугаар сарын 24-нд баруун, төв, зүүн аймгуудынхаа зарим газраар, 25, 26-нд нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Цаашдаа долдугаар сарын 27-оос төв болон баруун зүгийн нутгаар бороо хуртай байх төлөвтэй байна. Температурын хувьд энэ сарын 19-21-ны хоногуудад нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүвтэр, говь талын нутгаар дулаан байна. 19-20-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар мөндөр орж болзошгүй төлөв ажиглагдаж байна. Мөн энэ үед нийт нутгаар бороо орж, салхи салхилна. Борооны өмнө салхи 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна. Борооны улмаас Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаас эх авсан гол мөрний усны төвшин нэмэгдэж болзошгүй. Иймд учраас хөдөө орон нутгийн гуу жалга, ай сав дагуу нутаглаж байгаа болон уулын хөндийгөөр зусч байгаа, амралт зугаалгаар явж байгаа хүмүүс үер уснаас онцгой сэрэмжтэй байхыг анхааруулж байна.    

-Наймдугаар сард бороо татрах уу. Ер нь наймдугаар сарын цагаа агаарын төлөв олон жилийн дундажтай харьцуулахад ямар байдаг юм бэ?

-Наймдугаар сарын төлөв байдал одоогоор гараагүй байна. Гэхдээ өмнөх сард гаргасан урьдчилсан төлөвөөр температурын хувьд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар уур амьсгалынхаа дундаж орчим байх төлөвтэй байгаа. Говийн бүс нутаг болон баруун, зүүн нутгаар дунджаасаа дулаахан байх төлөвтэй байна. Хур борооны хувьд баруун аймгууд болох Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим газраар дунджаасаа ахиувтар бороо хуртай байх төлөв ажиглагдаж байна. Говийн нутгаар дунджаасаа багавтар бороотой байна. Тал хээрийн бүс нутгаар дундаж хэмжээний бороо хуртай байх төлөв гарсан. Олон жилийн дунджийг харахад наймдугаар сард бороо хур элбэгтэй байдаг. Ялангуяа сарын дунд үе хүртэл дийлэнх нутгаар дуу цахилгаантай бороо ордог. Зарим газраар ахиу хэмжээний бороо ордог юм. Үүнээс гадна өндөр уулархаг нутгаар мөндөр орох тохиолдол ажиглагддаг. Сарын сүүлээр уулархаг нутгаар хүйтэрдэг. Ер нь наймдугаар сард бороо хур татардаггүй учраас үер усны аюулаас сэрэмжтэй байх хэрэгтэй.  

-Ойрын өдрүүдэд Төв аймаг, Сэлэнгэ гэ эд тариалангийн бүс нутгаар усархаг бороо орж, үер буулаа. Ер нь тариалангийн бүс нутгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Газар тариалангийн бүс нутагт тав, зургадугаар сард бороо хур багатай байсан. Харин долдугаар сар гараад тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутгаар бороо хур орсон. Зарим газрын долдугаар сарын эхний 10 гаруй хоногийн нийлбэр тунадас 100 орчим мм бороо орсон байгаа юм. Ялангуяа Баруун хараа орчмоор долдугаар сард ордог олон жилийн дундаж хэмжээнээс 26 мм-ээр давсан бороо орсон. Бусад нутгаар олон жилийн дундажтайгаа ойртсон буюу нормын хэмжээний 60-70 хувьд хүрэх бороо орчхоод байна.  

-Зарим газраар олон жилийн дунджаасаа ахиу хэмжээний бороо орсон гэж байна. Ургацад нөлөөлөх үү? 

-Тав, зургаан сард бороо бага байсан учраас долдугаар сард бороо орох нь үр тариа ургамалд нөлөөлж, ургац алдахад хүргэх эрсдэл бага гэж бодож байна. Харин үүнээс цааш найман сард их хэмжээний бороо орж, сэрүүн байвал тариа налах, тарианы болцод сөргөөр нөлөөлж болно.      Манай сайтын мэдээ мэдээлэл таалагдсан бол лайк шейр хийгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published.

error: Content is protected !!