Uncategorized

Хурим дээрээ эхнэрээ цохисон залуу тайлбар хийлээ…УНШ!!!

Нэгэн сонирхолтой мэдээг хүргэж байна.Узбекистанд хурим дээрээ эхнэрээ цохисон залуугийн бичлэг дэлхий даяар шуугиан тарьсан. Уг бичлэг цахим сүлжээнд тарсны дараа АНУ, Герман, БНСУ зэрэг улсын телевизээр цацагдаж, Узбекистаныг эмэгтэйчүүдийн эрхийг зөрчдөг, дундад зууны орон хэмээн шүүмжилсэн юм.Тэгвэл

сүйт залуу эхнэрээ яагаад цохьсоноо тайлбарлажээ. Залууд танхайрсан хэрэг үүсгэн шалгасан ч сүйт бүсгүйнхээ ачаар шийтгэлгүй үлдэж чадсан байна.Хуримынхаа үеэр хөгжөөнт тоглоом тоглож байгаад хожигдож, сүйт бүсгүйнхээ толгой руу цохисон тэрбээр юу ч болоогүй юм шиг зогсож байсан юм. Толгойгоо даран чимээгүй зогссон сүйт бүсгүйн эцэг, эх, хамаатнууд нь юу ч хэлэлгүй бүсгүйг аваад гарчээ.

Узбек залуугийн үйлдлийг дэлхий даяар жигшиж, аймшиг хэмээж байгаа билээ. Орос, Казахстан, Узбекистаны урлаг, соёлын одод цахим хуудсаараа дамжуулан эсэргүүцэл илэрхийлсэн юм.

Дуулиант бичлэгийг үзсэн Узбекистаны Ерөнхийлөгчийн охин л гэхэд “Эрчүүдийн ийм байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Таны эргэн тойрныхон цочирдож, гайхаж байвал та эрүүл харилцаатай хүмүүстэй нөхөрлөж байна гэсэн үг. Хэрвээ эмэгтэй хүн эрэгтэй хүнд хожигдох ёстой, өөрөө буруутай гэж хэлж байгаа хүн байвал энэ бол жинхэнэ гай, гамшиг. Бид соёл иргэншилтэй оронд аз жаргалтай амьдармаар байна” хэмээжээ.

Тэгвэл сүйт бүсгүйн гуйлтаар узбек залууг шийтгэлгүй өнгөрсөн байна. Удаан хугацаанд дуугүй байсан сүйт залуу “Би биеэ барьж чадсангүй, гар өөрийн эрхгүй явчихсан. Сүйт бүсгүйгээсээ уучлалт гуйсан. Дахиж ийм зүйл болохгүй” хэмээн хэлсэн байна.

Та энэ талаар юу гэж бодож байна?

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!