Uncategorized

ШУУРХАЙ МЭДЭЭ: А.Ариунзаяа: Хүүхдийн мөнгийг энэ он дуустал…УНШААРАЙ!!!ТҮГЭЭ!!!

Хэрэгтэй мэдээлэл хүргэж байна.Хөдөлмөр эрхлэлт, халамжийн дэмжлэг, туслалцаа, тэтгэвэр, тэтгэмж зэрэг төрөөс нийгэм рүү чиглэн гаргаж буй стратеги, бодлого төлөвлөлтийг тодорхойлж, хэрэгжилтийг зохицуулах үүрэгтэй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед хамгийн ачаалалтай, иргэн бүрд хүрч ажилласан яамдын нэг байлаа. Үйл ажиллагааны цар хүрээгээрээ олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн ХНХ-ын сайд А.Ариунзаяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нийгэмд чиглэсэн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хариуцан ажилладаг учраас танай яам үргэлж анхаарлын төвд байдаг. Яамны зүгээс хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэсэн. Хүн амын олонх хэсэгт хамаардаг нийгмийн халамж, хамгааллын асуудлаар эхэлж асууя. Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шинээр онцлох ямар ямар зохицуулалт оруулахыг зорьж байгаа вэ?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудлын хүрээ маш өргөн. Нарийн яривал, хүүхэд эхийн хэвлийд байхаас эхлээд, мэндэлсний дараах үе, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд төрүүлсэн ээжүүд болон гэр бүл, хүүхэд хамгаалал, хөгжил, хөдөлмөр эрхлэлт, ахмадын асуудал гэх мэт тухайн хүний амьдралын бүхий л цаг үетэй холбоотой.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд бид томоохон хуулийн төслүүдийг боловсруулж заримыг нь батлуулаад байна. Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Энэ хууль халамжийн бодлогыг цэгцлэх, хүн амын зорилтот бүлэгт чиглүүлэх тал дээр өөрчлөлт гаргах эрх зүйн чухал алхам болно гэж үзэж байна.

-Нийгмийн эмзэг хэсгээ халамж­лах нь төрийн үүрэг ч халамж хавт­гайрлаа гэсэн шүүмж­лэл хөндөгдөж байдаг. Ингэхэд манай улс ДНБ-ийхээ хэдэн хувийг халамжийн бодло­год зарцуулдаг вэ?

-Халамжийн мөн чанарыг эхлээд харах ёстой. Төрөөс халамж авах үнэхээр хэрэгцээ, шаардлагатай хүндээ хүрч байгаа бол тэр халамж мөн. Энэ тохиолдолд халамж үр дүнтэй, чанартай байх тухай яригдана. Харин төдийлөн хэрэггүй хүнд очоод байгаа бол тэр халамж биш, тогтолцооны гажуудал. Засах хэрэгтэй. Халамж хавтгайрсан гэдэг шүүмжлэл бий. Энэ бол бид тогтолцоондоо зарим өөрчлөлт хийх шаардлагатай болсныг харуулж байна. Энэ нь халамжийг бууруулах бус, халамж хүртэгсдийн хүрээг хумих тухай юм. Халамж хэрэгтэй хүндээ очих ёстой, үр дүнтэй байх ёстой гэсэн бодлогыг мөрдлөг болгоход бид анхаарч байна.

Сүүлийн арван жилийн статистик үзүүлэлтээс харахад Монгол Улс нийгмийн халамжид ДНБ-ий дунджаар хоёр хувьтай тэнцэх хөрөнгийг зарцуулж, Нийгмийн хамгааллын сангаар дамжуулан иргэддээ олгосон байдаг. Харин 2020 онд “Ковид-19” халдвар дэгдсэн учраас төр, засаг хүн амаа цар тахлын эрсдэлээс хамгаалж, айл өрхийн орлогыг дэмжихийн тулд хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгийг тав дахин нэмэгдүүлэн олгосон. Мөн хүнс, тэжээлийн дэмжлэгийг хоёр дахин, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмсэн учраас ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцэх хэмжээний мөнгө зарцуулсан байна. 2021 онд ч нийгмийн халамжид ДНБ-ий долоон хувьтай тэнцэх хэмжээний мөнгө зарцуулсан. Цар тахлын нөхцөл байдал бүтэн жил үргэлжилж, нөхцөл байдал хүндэрсэн учраас 2021 онд энэ үзүүлэлт өссөн. Хөл хорионы дэглэмийн үед иргэн бүрд 300 мянган төгрөг, вакцины нэгдүгээр тун хийлгэсэн хүн бүрд 50 мянган төгрөг олгосон. Энэ шийдвэрүүд бүгд Нийгмийн халамжийн сангаар дамжиж хэрэгжсэн учраас халам­жийн зардал өгссөн. Халам­жийн бодлого “Ковид-19” цар тахлын үед зөвхөн зорилтот бүлэгт бус иргэн бүрд хүрсэн.

-“Ковид-19” цар тахлын сөрөг нөлөө, төрийн дэмжлэгүүд өнгөрсөн хугацаанд өргөн хэрэгжсэн. Гэхдээ ердийн үед хүн амын яг хэдэн хувь нь халамжийн бодлого, шийдвэрт хамрагддаг юм бол?

-Ердийн үед хүн амын 60-70 хувьд халамжийн бодлого хүрдэг. Гэхдээ халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн 60 хувь нь зорилтод бус бүлэгт очдог гэсэн судалгааг ҮСХ, Дэлхийн банк гаргасан байдаг. Манай Нийгмийн халамжийн санд 12 нэр төрлийн 72 үйлчилгээ багтаж байна. Эдгээр үйлчилгээг ангилж үзвэл тухайн иргэний амьжиргаанаас үл хамааруулж олгодог тэтгэвэр, тэтгэмж олон бий.

Жишээлбэл, яг өнөөдрийн нөхцөлд хүүхдийн мөнгийг тухайн айл өрхийн амьжиргаанаас үл хамааран, хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгож байна. Гэртээ хүүхдээ асарч байгаа ээж, аавуудын тэтгэмж, одонтой ээжийн мөнгө, ахмадуудад олгодог Насны хишиг гэх мэт тэтгэмжийг мөн л тухайн айл өрхийн амьжиргаанаас үл хамааран олгож байна. Энэ бүхнээс харахад манай халамжийн бодлого үнэхээр зорилтот бүлэгтээ чиглэж чадаж байна уу гэдэг асуулт гарна. Хүн амын өсөлт, хөгжлийг дэмжсэн бодлогууд халамжийн бусад бодлоготой холилдож ирсэн учраас халамжийн үйлчилгээ үр дүн багатай байгаа юм. Тиймээс энэ хоёр бодлогыг салгах асуудлыг Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах асуудлыг онцгой анхаарч байна хэмээн хэлсэн юм.

Цааш нь түгээгээрэй!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!