Сонирхотой мэдээлэл

Андройд дээр татах боломжтой 15 дрифтийн тоглоом

Ихэнх тоглоомууд iOS үйлдлийн систем дээр татагдах боломжтой байдгаараа андройд хэрэглэгчдийн сэтгэлийг гонсойлгодог. Тэгвэл энэ удаад андройд дээр ч, iOS дээр ч татагдах боломжтой дрифтийн шилдэг тоглоомуудыг танилцуулж байна.

Автомашин, дрифтийн спорт сонирхогчид та бүхэн энэхүү жагсаалтад анхаарлаа хандуулаарай.

#1 CarX Drift Racing 2

CarX Drift Racing 2 нь өмнөх хувилбараасаа илүү сайн болсныг тоглож буй фенүүд нь хэлж байна. Хоёр дах хувилбар нь таныг илүү сайн график, илүү олон машинаар эрхлүүлэх болно гэж тоглоом бүтээгчид хэлжээ. CarX Technologies-ээс гаргасан тоглоом нь автомашины өөрчлөлтийн онцлог шинж чанараас шалтгаалан таныг тоглоомоо үргэлжлүүлэн тоглоход донтуулах болно.

#2 Drift Legends: Real Car Racing

Drift Legends: Real Car Racing бол Андройд дээрх автомашины дрифтийн шилдэг тоглоом юм. Black Fox Entertainment-ийн гаргасан энэхүү тоглоомын аппликэйшн нь график дүрс, автомашины загварын өргөн сонголтоороо тоглогчдыг байлдан дагуулж байгаа юм. Тоглоом доторх функцын ачаар та машиныхаа зургийг авах боломжтой.

#3 Torque Burnout

Torque Burnout бол Андройд хэрэглэгчдийн хамгийн их тоглох дуртай дрифт тоглоомуудын нэг юм. Grease Monkey Games компаний хөгжүүлсэн уг тоглоомыг дэлхийн өнцөг булан бүрт зуун мянган удаа татаж авсан байна. Энэ тоглоомын хандалт нэлээд сайн байгаа ажээ. Харагдах байдал, дүрс график нь сайн тул Torque Burnout бол таны туршиж үзэх хэрэгтэй тоглоомуудын нэг юм.

#4 Russian Car Drift

Хэрэв та тоглож буй машинаа тоноглох дуртай бол Russian Car Drift-ийг Android дээрээс татаж аван, тоглохыг санал болгож байна. Carlovers Games нь уг тоглоомоо график дизайн болон машины тоноглолоор чимж өгсөн. Энэ тоглоомонд та өөрийнхөөрөө автомашинаа “гангалах” боломжтой. Өөрийнхөө сонирхолд тулгуурлан машинаа өөрчилж, дрифтийн туршлагыг нэмэгдүүлэн, цагийг сайхан өнгөрүүлээрэй.

#5 Real Drift Car Racing Lite

Real Drift Car Racing Lite нь үндсэн тоглоомыг төлбөртэй худалдаж авахаасаа өмнө туршиж үзэх боломжтой үнэгүй хувилбар нь юм. Энэ нь бодит мэдрэмжийг мэдрэх боломжийг танд олгоно. Графикийн ачаар та машин дотроос нүдэнд тааламжтай, бодит мэт дүр зургийг харна.

#6 Drift Mania Championship 2

Drift Mania 2 нь дрифтийн туршлага нөөцлөх боломжийг танилцуулж байна. Графикийн тусламжтайгаар та өөрийн хүссэн машиныг бүтээхээс гадна, бодит мэдрэмжийг авах боломжтой.

#7 Drift Max Pro

Drift Max Pro бол Tiramisu-ийн зохиосон алдартай автомашины дрифт тоглоом юм. Энэ тоглоомыг 1 сая гаруй удаа татаж авсан бөгөөд гайхалтай график, сэтгэл хөдөлгөм тоглоом тоглох боломжийг олгодог. Олон бэрхшээлийг даван туулах Drift Max Pro тоглоомыг та хэдэн цагаар тоглож өнгөрөөх болно.

#8 Drifty Race

Drifty Race бол Андройдын энгийн тоглоом юм. Хэдийгээр энэ нь 2 хэмжээст графиктай боловч энэ тоглоомыг тоглоход таатай хэвээр байна. Тоглоомын удирдлагын системийн хувьд дрифт хийхэд зөвхөн эрхий хуруугаа ашиглах нь маш хялбар болж өгсөн байна.

#9 Thumb Drift

Thumb Drift тоглоомыг танилцуулж байна. Гарчигнаас нь харвал та эрхий хуруугаараа машинаа удирдаж болно гэдгийг ойлгоно. График нь энгийн бөгөөд та шууд тоглох 100 гаруй машины хувилбар, мөн худалдаж авах машины төрлүүд ч бий.

#10 PROJECT : DRIFT

PROJECT: DRIFT бол Android дээр татагдах боломжтой BYODEC Games-ийн бүтээсэн дрифт тоглоом юм. Зорилгоо биелүүлснээр шинэ үеийг нээж, шинэ машинтай болдог энэхүү тоглоомыг өрсөлдөөнтэй байлгахын тулд хүнтэй хамтарч тоглох боломжтой шийдлээр бүтээжээ.

#11 Garena Speed Drifters

Speed Drifters бол Гаренагийн гаргасан автомашины тоглоом юм. Энэ тоглоом таныг бусад тоглогчдыг хожиж шилдэг драйвер болохыг санал болгож байна. Гайхамшигтай графиктай уг тоглоом нь таны туршиж үзэх хэд хэдэн горимыг санал болгодог.

#12 Nitro Nation Drag & Drift

Nitro Nation Drag & Drift бол мөн л Android дээрх дрифтийн тоглоом юм. Creative Mobile Games-ийн энэхүү тоглоомыг 1 сая гаруй удаа татаж авсан байна. Сайн графикаар та сайхан дрифтийг мэдрэх болно. Өрсөлдөгчөө ялж, машинаа өөрчил.

#13 Drift Zone 2

Drift Zone 2 нь өмнөх хувилбараасаа илүү сайн болсныг тоглогчид хэлж байна. Та өөрийнхөө хүссэнээр сонгох боломжтой 30 гаруй замтай. Дрифт бүрээс шагналын сангаа авч, автомашинаа өөрчилж ялалт байгуулаарай.

#14 Snow Drift

Хэрэв та дрифтийн их багтаамж шаарддаггүй тоглоом хайж байгаа бол Snow Drift-ийг туршиж үзэх хэрэгтэй. SayGames-ийн бүтээсэн автомашины уг тоглоом нь бодит 3D график хөгжүүлэлт муутай боловч тоглох явц нь таныг донтуулахыг амлаж байна.

#15 FR Legends

Эцэст дрифт дээр төвлөрдөг автомашины уралдааны FR Legends тоглоомыг танилцуулж байна. Тоглогчид зам дээр дрифт хийх, бусад хиймэл автомашинуудын жолооч нартай халзагнах, дрифтийн сургуулилт хийх боломжтой. FR Legends нь бусад тоглогчидтой тоглох боломжийг олгодог бөгөөд олон тоглогчийн горимтой байдаг.

Хөл хорионы үеэр чөлөөт цагаа хөгжилтэй, зөв боловсон өнгөрүүлэхийг хүсвэл дээрх тоглоомуудыг найзуудын хамт тоглоод үзээрэй.

ХЭРЭВ ТАНД БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДВАЛ SHARE ХИЙЖ БУСДАДАА ТҮГЭЭГЭЭРЭЙ! БАЯРЛАЛАА!

Leave a Reply

Your email address will not be published.

Буржгар үстийг санаж байна уу? Тэр гуниж, гутарлаа гээд буруу зам руу халтираагүй цөөхөн оддын нэг юм

1928 онд алдарт хүмүүн, өнгөрсөн зууны дэлгэцийн сахиусан тэнгэр, буржгар […]

error: Content is protected !!