Шар мэдээ

Жүжигчин Н.Ононг анх СУИС-д орoход эмэгтэй хүн гэж андуураад залуучууд хоргоох үе зөндөө байсан

Манай сайт та бүхэндээ нэгэн мэдээллийг хүргэж байна. Жүжигчин Онон жүжигчин мэргэжлийг эзэмшхээр СУИС-д орсон ба түүний мэргэжлийн багш нь Арслан хэмээн алдаршсан жүжигчин найруулагч Гүрсэдийн Доржсамбуу байв.

Тэрбээр 2020 онд Монгол Улсын Гавъяат Жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасан юм.

Жүжигчин болсон талаараа хэвлэлд өгсөн нэгэн ярилцлаганд: Зүгээр л хор, шар юм даа. Аав, ээж хоёр маань эмч болохоор намайг эмч болгоно гэдэг байсан юм. Би дунд сургуулиа төгсчихөөд яахаа мэдэхгүй л байлаа. Харин нөгөө ангийн хоёр хүүхэд ОХУ-ын жүжигчний сургуульд тэнцчихсэн байна гэж дуулддаг юм байна.

Хүүхэд юм болохоор сонирхоод очлоо. Н.Нямгаваа найруулагч шалгаж авч байна. Даанч шалгалт нь дуусчихаж. Гуйж байгаад шалгууллаа. Шалгасан хүмүүс нь намайг Чи хэзээ ч урлагийн хүн болж чадахгүй гэж хэлсэн.

Тэгэхээр нь л шар хөдлөхгүй юү. Мөн намайг урлагийн хүн болгоход миний нагац эгч хамгийн их түлхэц болсон. Маш их тусалсан. Тэр үед намайг жүжигчин болж чадах үгүйг минь шалгуулахаар Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай дээр авч очсон юм.

Харин Гомбосүрэн гуай Миний олон жилийн туршлага байна. Чи жүжигчин болж чадна, чадах хүүхэд байна. Үзээд алд. Хэрэв чадахгүй хүн байсан бол би үнэнийг л хэлнэ гэж билээ. Тэр том хүн тэгж хэлэхэд л маш их урам орж билээ. Тэгээд л СУИС-ийн оюутан болж, жүжигчин болох гараа минь эхэлсэн түүхтэй юм гэжээ..

Харин жүжигчин Н.Ононгын оюутан насны хөгжилтэй нэгэн түүхийг хуваалцвал: 1990-ээд онд найруулагч Балжинням Мөнх тэнгэрийн хүчин дор киноны зураг авч байх үед төгсөх курсын залуучууд дадлага хийхээр талбайд очиж. Үеийн залуус бүгд л баатрын хувцас өмсөж давхиад найруулагчийн нүдэнд торчих санаатай гүйлдэж явж. Н.Онон ч найруулагчийнхаа нүдэнд торж.

Гэхдээ Та нар эмэгтэй хүнд баатрын хувцас өмсүүллээ гэж түүнийг занган зандарсан байна. Улмаар Н.Онон тэр үгний эcэргүүцэл болгож ийнхүү жинхэнэ эмэгтэй болж хувирчээ.

Гавьяат маань энэ тухайдаа Амараа гэдэг найз маань энэ зургийг оюутны байранд тавьчихаад бусдадаа би ийм охинтой танилцсан гэж хэлж л дээ. Гэтэл өнөө хэд нь ямар язга буюу янзын сайхан охин бэ гэж хэлсэн гэдэг хэмээн нэгэн нэвтрүүлгээр хуучилжээ. Манай сайтын мэдээ мэдээлэл таньд таалагдаж байвал лайк шейр хийгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published.

error: Content is protected !!