Uncategorized

Кето дэглэм барьдаг 6 алдартан

Кетоженик буюу товчоор кето нь өөх тосыг хорьдоггүй, нүүрс усыг хориглодог хоолны дэглэм бөгөөд сүүлийн хэдэн жил дэлхий даяар нэлээдгүй тархаад байна. Манай Монгол улсад ч мөн энэ дэглэмийг баримталдаг хүмүүсийн тоо цөөнгүй бий. Тэд хоорондоо туршлага, мэдлэг, судалгаагаа хуваалцан, санал солилцож, хамтын хүчээр илүүдэл жингээсээ салж буй билээ.

Image result for Keto diet

Хоолны дэглэм, илүүдэл жин гэдэг нь зөвхөн бүсгүйчүүдийн асуудал байхаа болиод удаж байна. Оффисийн ажилтай, хөдөлгөөн багатай болон шар айраг хэрэглэдэг эрчүүдэд ч мөн энэ асуудал тулгарч буй тул кето дэглэмийг барьж байна.

Image result for Keto diet

Тэгвэл дэлхий даяар нэрд гарсан энэхүү хоолны дэглэмийг тантай цуг ямар алдартан баримталдгийг та мэдмээр байна уу? Наашаа ойртон суугаарай!

#1 Halle Berry

halle berry
Жүжигчин Halle Berry-н хүүхдүүд ч мөн кето дэглэм барьдаг ажээ.

Halle Berry бол кето хоолны дэглэм барьдаг алдартнуудын нэг юм. Саяхан шагнал хүртсэн жүжигчин кето амьдралын хэв маягийг хадгалахын тулд юу иддэгийг People сэтгүүлд дэлгэрэнгүй бичжээ. Ихэнх тохиолдолд Берри элсэн чихрээс зайлсхийж, тахиа, үхрийн мах гэх мэт мах, хүнсний ногоонд түлхүү анхаарлаа хандуулж хооллодог байна.

“Би өдөр бүр өөх тос, кокос, авокадоны тос зэргийг хэрэглэдэг. Цөцгийн тос хэрэглэдэг боловч ямар ч элсэн чихэр, давсны агуудамжгүй байдаг. Энэ төрлийн тоснууд дасгал хөдөлгөөн хийхэд хамгийн амархан шатдагийг тэр бүр хүмүүс мэдээд байдаггүй” хэмээн нэгэн ярилцлагадаа дурьджээ.

Тэрээр энэхүү хоолны дэглэмийг 4,6 настай хүүхдүүддээ ч мөн хэрэгжүүлдэг байна.

#2 Kourtney Kardashian

kourtney kardashian
Тэрээр кето дэглэм нь түүнийг биеийн галбираа хадгалахад тусладаг гэжээ.

Шоу ертөнцөд хамгийн их шуугиан тарьдаг хүмүүс бол Кардашьяаны гэр бүл. Дэлхий даяар тэдний амьдралыг маш их сонирхдог ба үзэсгэлэнт бүсгүйчүүдийн эдэлж, хэрэглэж, хийж байгаа бүхнийг даган дуурайхыг оролддог галзуу фенүүдээс авахуулаад тэднээс хэрэгтэй зөвлөгөөгөө олж авч чаддаг овжин хүмүүсийн цар хүрээ маш том. Тэгвэл энэ гэр бүлийн ууган охин болох Kourtney кето дэглэм барьдаг гэнэ шүү.

Тэрээр өөрийн хувийн аппликейшн дээр энэ талаараа мэдээлэл хийсэн бөгөөд шинэхэн ногоо, бага зэрэг уураг зэргийг хэрэглэдэг ба нүүрсустөрөгч ихтэй, гоймон, будаа, шош зэрэг хоол хүнснээс татгалздаг гэж бичжээ. People сэтгүүлийн мэдэгдэж байгаагаар түүний дуртай жоронд броколли, цэцэгт байцай заавал багтдаг гэнэ.

#3 Vanessa Hudgens

Vanessa Hudgens
“Кето дэглэм барьснаар би илүү эрч хүчтэй болсон” -Vanessa Hudgens

Өсвөр наснаасаа эхлэн “High school musicial” киногоороо нэрд гарж, бидний нүдэн дээр өсөж томрон, гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж яваа эмэгтэй бол Vanessa Hudgens.

Тэрээр кето хоолны дэглэмийн үнэнч шүтэн бишрэгч ажээ.The Rachael Ray Show нэвтрүүлэгт оролцож, Women’s Health сэтгүүлийн нүүр хуудсыг чимэх зураг авалтад бэлдэхийн тулд Хаженс 30 хоногийн дотор зөвхөн гахайн мах идсэнээр 10 фунт хассан гэж хэлжээ.

Хатаасан мах бол кето хоолны дэглэм барьдаг хүмүүсийн хамгийн дуртай хоолны сонголт юм. Хаженс гахайн махнаас гадна авокадо идэх дуртай бөгөөд энэ нь кето хоолны дэглэмд хэрэглэхэд илүү тохиромжтой, өөх тос агуулсан, нүүрстөрөгч багатай хоол хүнс юм.

#4 Adriana Lima

Adriana Lima
Тэрээр кето дэглэмийн хажуугаар өдөрт 120 минут дасгал хөдөлгөөн хийдэг.

Victoria’s Secret алдарт дотуур хувцасны загварын шоуг олон жил чимсэн, үзэсгэлэнт загвар өмсөгч Adriana Lima кето дэглэмийн ачаар загварын тайзыг одоо ч эзэгнэж байгааг та мэдэх үү?

Дэглэмээ хэрэгжүүлэхийн тулд Лима шарсан хоолыг жагсаалтаасаа хасаж, уураар жигнэж болгодог төрлийн хоолыг сонгодог гэж хэлэв. Тэрээр кеточидын нэгэн адил галбиржихын тулд ногоо, жимс болон уургийн хэмжээ багатай хоол хүнсийг түлхүү сонгож хэрэглэдэг гэжээ.

#5 Vinny Guadagnino

Image result for Vinny Guadagnino
Тэрээр кето дэглэмийг бариад зогсохгүй дэглэм баригчдын нүүр царай болж байгаа ажээ.

Алдарт “Jersey Shore” шоуны оролцогч Vinny Guadagnino кето дэглэмийг барьж эхэлснээсээ хойш 50 фунт жинг хаяхын хажуугаар галбиржиж чадсаныг та бүхэн дээрх зурагнаас харж болно.

“Залуу насны усан оргилуурыг би олсон. Нууцыг нь мэдмээр байна уу? Нууц нь элсэн чихэр, үр тариа идэхээ больж оронд нь хоол хүнснийхээ 98%-ийг өндөг, гахайн мах, цөцгийн тос, тослог стейк, тослог загас, ургамал гэх мэт хүнсээр баяжуулж, долоо хоногт цөөн хэдэн удаа дасгал хийх юм. Би элсэн чихэр, үр тариаг хэрэглэж байхдаа одоо байгаагаасаа 50 фунтаар илүү жинтэй байсан бөгөөд 10 насаар хөгшин харагдаж байсан.” хэмээн инстаграм хуудсандаа бичжээ.

#6 Lebron James

Lebron James
James кетогоос хойш “маш их” жин хасчээ.

NBA-н шилдэг тоглогч Lebron James 67 хоногийн турш кето хоолны дэглэмийн өөрчилсөн хувилбарыг дагаж мөрдсөн нь жингээ хасахад нь бага зэрэг нэмэр болжээ. Лос Анжелес Лейкерсийн сагсан бөмбөгч элсэн чихэр, сүү, сүүн бүтээгдэхүүн болон цагаан гурилаа хасчээ. Жеймс хоолны дэглэмээ шинэхэн жимс, ногоо, мах, загас гэх мэт уураг идэхэд голчлон төвлөрүүлжээ. Кето хоолны дэглэм нь NBA-ийн супер одыг 2014 онд “маш их” жинг хасахад тусалсан байна.

Кето хоолны дэглэм нь бие галбираа засах сайхан арга байж болох боловч заавал эмнэлгийн мэргэжилтний хяналтан дор хийж байх ёстой. Кето дэглэм барьдаг алдартнуудаас урам зориг авах нь зөв боловч хоолны дэглэм барихаасаа өмнө эмч, хоол тэжээлийн мэргэжилтэнтэйгээ зөв төлөвлөгөө боловсруулж ярилцаарай.

ХЭРЭВ ТАНД БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДВАЛ SHARE ХИЙЖ БУСДАДАА ТҮГЭЭГЭЭРЭЙ! БАЯРЛАЛАА!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!