Uncategorized

Гүндалй Хөвсгөлд зуслантай ажээ хэдээр авсан гээч…УНШ!!!

Нэгэн сонирхолтой мэдээг хүргэж байна.УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн амралт Хөвсгөл далайн эрэг дээр байдаг. Тэгвэл тус амралтын газрын газар эзэмших эрхийг цуцласан гэх мэдээлэл хэвлэлээр гарсан юм. Харин Л.Гүндалай энэ талаар юу хэлсэнийг танд хүргэж байна.“Жагар гэдэг нөхөр өөр нэг хүний хамтаар намайг маш их гүтгэж ярьж байна лээ. Тэр юу вэ гэхээр Зайсанд модон дотор байшин барьж байгаа газар очоод Гүндалай гэдэг хүн мод тайраад байшин бариад байнаа гэж ингэж ярьж баахан хүн амьтан цуглуулж жагсаал цуглаан шиг юм хийж байна лээ.

Үүн шиг худлаа зүйл байхгүй. Би мод тайрдаг ч хүн биш. Би мод ургуулдаг хүн гэдгээ хэлчихье. Амьдралдаа нэг ч мод тайрч юм хийж үзээгүй. Тэр Зайсанд очсон газар нь би мэдэх юм байна лээ. Би өөрөө түүгээр зөндөө явдаг. Тэр бол Цогтгэрэл гэдэг хүний барьж байгаа байшингууд шүү. Тэгэхээр тэр Жагар гэдэг хүн хөлсний хүмүүс шүү. 100 сая төгрөг авах гэж шантааж хийж явж байгаа хүмүүс юм байна лээ шүү.

Цогтгэрэл гээд тэр хүнийг би таних юм байна лээ. Уулаар өөрөө явдаг хүн болохоор өөрөө сайн мэднэ. Цогтгэрэл ямар ч мод унагаагаагүй гэж би бодож байгаа. Харин модны чөлөөнд байшин барьсан. Тэр хүн рүү хэлэхдээ миний нэрийг ашиглаж байгаа юм. Гүндалай гээд хэлвэл хүмүүст хүрнэ гэж боддог юм уу. Харамсалтай нь 5 алхахгүй л худал юм баригдана шүү дээ.

Гүндалай гэдэг хүн тэнд ямар ч мод унагааж муухай юм хийхгүй. Монголын ард түмэн мэдэж байгаа, миний хүүхдүүд миний гэр бүл мэдэж байгаа. Саяхан бас Гүндалай гэдэг хүний зусланг ганцаараа эзэмшдэг Хөвсгөл аймагт байдаг далай ээжийн эрэг дээр байдаг зусланг Байгаль орчны сайд Бат-Эрдэнэ газрыг нь хүчингүй болголоо энэ тэр гэж яриад байна лээ.Тийм юм байхгүй шүү. Би тэр “Хөдөлмөр” гэж байсан бас “Сансар” гэж зуслан байсан юм тэрийг 1998 онд дуудлага худалдаагаар 2 сая 100 мянган төгрөгөөр авч байсан юм шүү. Миний өмч. Тэр өмчид халдаж авдаг тийм юм байхгүй байх. Болоогүй ээ. Худлаа юм явуулж байгаа юм. Харин ч тэнд “Найрамдал-2” зуслан барина гэж ярьж байгаа. Тэгээд олон зуун тэрбум төгрөг тэнд үрэх гэж, “цавчих” гэж байгаан байна лээ шүү.

Наад зах нь тэр MSL гээд компани байдаг юм байна. 2017 онд байгуулагдсан шинэ компани. Тэгсэн мөртлөө тэр бүх тендерүүдийг нь авсан байна лээ шүү. Барилга хот байгуулалтын яамны бүх л зураг төсөл, тендерийг нь авсан. Жишээ нь Хөвсгөл аймагт “Найрамдал-2” зусланг барихын тулд 2 тэрбум төгрөгөөр зургийг нь хийлгэсэн байгаам шүү. Тэндээ газар хайгаад олигтой газар олдохгүй юм уу аль эсвэл манай газрыг булааж авая гэж бодсон юм уу тийм санаатай суртал хийгээд байгаан байна лээ шүү.

Монгол улс бол баян улс биш. “Найрамдал-2” гэдэг пионерийн зусланг Хөвсгөл аймагт байгуулах ямар ч шаардлага байхгүй. Манай Хөвсгөл чинь өөрөө хүйтэн, эрт хүйтэрдэг. Зун 7 сарын 1-ээс үсрээд л 8 сарын 1 гээд бараг жуулчингүй болчихдог. Ганц цар хүрэхгүй ажилладаг тийм газар хэдэн зуун тэрбум төгрөгөөр пионерийн зуслан барих тийм баян улс Монгол мөн үү?

Тэрний оронд эмнэлэг, сургууль, өчнөөн хийх юм байна шдээ. Цалин тэтгэвэр, махны үнэ юу болж байна? Хийх ажил их байхад 2023 онд Монгол чинь бараг дампуурлаа зарлана гээд байгаа шд. Тийм ядруу улс байж тэгж мөнгө “цавчиж” ийм муухай юм хийж байгаан байна лээ шүү.Ганц сар болох “Найрамдал-2” зусланг барих ямар ч шаардлага Монгол улсад байхгүй. Тэрийгээ барихын тулд намайг гүтгэж манайх руу ярьж байгаан байна лээ шүү.Тэр

Жагар энэ тэр мөнгө төлвөл юу ч хийхэд бэлэн болчихсон ийм нөхдүүд явдаг юм байна лээ. Мэдэж байгаа. Тэр байшинг Гүндалай бариагүй, энд Гүндалай нэг ч мод унагаагүй гэдгийг мэдэж байгаа. Хамгийн гол нь мэдсээр байж тийм юм хийж байгаа юм. Цагдаа, АТГ нь шалгах хэрэгтэй. Тэр MSL гэдэг компанийг бас шалга. 2017 онд байгуулагдаад тэрбум, тэрбумын тендер авдаг.

20-оод ширхэг тендерт ялсан байна гэж байгаа юм. Бид судласан. Зөвхөн манай Хөвсгөл аймагт “Найрамдал-2” зуслангийн зургийг гаргахад 2 тэрбум авсан байна лээ. Энэ бол зөвхөн зурагных нь “цавчаа” энэ шүү дээ. Шалгах хэрэгтэй гэж бид бодож байна.Тэр зусланг 1998 онд 2,1 сая төгрөгөөр манайхан ганцаараа орж авч байсан. Тэрийг чинь авах хүн байхгүй байсан. Тэр үеийн 2,1 сая төгрөг өнөөдөр хэд болсон байгаа билээ бас бодох хэрэгтэй” хэмээн хэлсэн нь олон олон хүмүүсийн сонирхолыг татааад байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!