Uncategorized

АНХААР!!! Сoгтуу жолооч осoл гаргаж 7 настай хүүхэд aмиа aлджээ…ХАРАМСАЛТАЙ!!!

Сэрэмжлүүлэг мэдээг хүргэж байна.

Сүүлийн өдрүүдэд Зам тээврийн ослын улмаас хүний амь нас эрсдэх тохиолдол нэмэгдэх, ялангуяа бидний ухамсаргүй, сахилга соёлгүй байдлаас болж хүүхдүүдийн амь нас эрсэдсээр байна. Тухайлбал:

2022.06.23-ны өдрийн 16:40 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах 1-р багийн нутаг Сүүжийн ус гэх газарт /аймгийн төвөөс баруун хойш 30 дахь километрт/ Хонда фит маркийн автомашин онхолдож зорчиж явсан 7 настай С амь хохирсон зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Автомашины явсан маршрутыг шалгахад жолооч Д нь энэ өдрийн 11:00 цагийн үед 2 хүүхдийн хамт аймгаас баруун хойш 45 дахь километрт байрлах Хавцгайтын аманд очиж, тэндээ согтууруулах ундааны зүйл хэрэглээд буцаж явсан. Жолоочийн согтолтын зэргийг тогтооход 1.55%-ийн согтолттой байсан нь тогтоогдоод байна.

Жолооч та хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох,

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах,
Явганааар болон зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулж байна.та энэхүү мэдээг цааш нь түгээнэ үү!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!