Uncategorized

АНХААРУУЛГА: Хоёр өрөө байраа зарж сүлжээнд ороод орон гэргүй болжээ…УНШААРАЙ!!!ТҮГЭЭ!!!

Нэгэн мэдээг хүргэж байна.Хоёр өрөө байраа зарж сүлжээнд ороод орон гэргүй болжээ.Монгол улсын иргэн О:

Хагас жилийн цалингаасаа хураасан мөнгөөрөө 2+2 урамшуулалт пирамидын сүлжээнд орж 14 хоногийн дотор урамшуулал хүртжээ. Ингээд түүнд сард хоёр удаа ашиг олоод байж болохоор сэдэл төрж эргэн тойрныхоо хүмүүсийг элсүүлсээр 6 сая орчим төгрөгөө өнөөх сүлжээндээ өгч, эргүүлээд 1.1 сая гэх мэтээр бага багаар цалин авч 3 сар болжээ. Гар дээрээ авсан бэлэн мөнгийг нь бодоод үзэхээр тушаасан 6 сая төгрөгтөө огт хүрээгүй байхад өөрийгөө цаашдаа цалин авсаар байх болно гэж итгэж, ах дүүсээ, ажлын газрын хүмүүсээ гэсээр араасаа 20 гаруй хүнийг элсүүлсэн байдаг.

Сүлжээнийх нь хүмүүс О-д дахиад мөнгөө “нуга” хийж болох өөр сүлжээг санал болгосон байна. Ингэхдээ “энэ бол цөөхөн хүмүүст нууц байдлаар олдож байгаа боломж, Монголд 3 сарын дараа орж ирнэ, зөвхөн өөрсдийнхөө хүмүүс түрүүлж боломж олгоод, 300 хувийн ашигтай ажиллана” гэж итгүүлсэн байгаа юм. Энэ удаа О том хөдлөхөөр шийдэж 2 өрөө байраа 85 сая төгрөгөөр худалдан тухайн сүлжээндээ тушаажээ. Гэвч түүнд 300 бүү хэл 30 хувь, бүр 3 хувийн ч ашиг ирсэнгүй. Ингээд хохирогч болсноо мэдсэн байна. Энэ сүлжээний хохирогчийн тоо ар араасаа нэмэгдсээр 1000 хол давж, нийт 557 сая 580 мянган төгрөгийн хохирол гарч ирсэн байна.

Өнөөг хүртэл 2 жилийн туршид хохиролоо барагдуулж чадахгүй хүүхдүүдийнхээрээ, ах дүүсийнхээрээ хоног төөрүүлж явна.Үүнтэй яг адилхан хэрэг хэдхэн хоногийн өмнө цахим орчинд тархасныг та бүхэн зурагтай нь харсан байх. Хөвсгөлд аймагт хагас жил гаруйн хугацаанд 10 мянга гаран хохирогч бүртгэгдээд байгаа “Бэлтэс мөрөн” сүлжээний луйварт орон гэрээрээ дэнчин тавьж ороод, айлын хашаанд майханд амьдарч байгаа иргэний яриа. Энэ бол наад захын асуудал.

Дэлхий дахинаа хүмүүс хохирдог оо хохирч, хэдэн арван тэрбумын өрөнд ордог оо орж, хэдэн зуун мянган хүмүүс өртсөн пирамидын буюу олон шатлалт маркетингийн гэмт хэрэг Монголд цэцэглэж, дэлхийн пирамидын луйврын сүлжээнийхэн Монголыг онилсон хэвээр л байна. Бүр Монголоос ихэнх ашгаа олдог талаар хуулийнхан мэдээлж байна.

Сүлжээний луйвраар хохирсон иргэд мөнгө санхүүгээс гадна сэтгэл санааны асар их хохирол амсаж, бие эрүүл мэнд нь доройтох, залилагчаас илүү амьдын тамд унадаг талаарх гомдол сэтгэгдэл олон бий.
Цагдаагийн байгууллагаас тодруулбал 2021-2022 оны хооронд Пирамидын сүлжээний луйврын 10 томоохон хэрэг цагдаад бүртгэгдэн ажиллагаанд шалгагдаж байгаа бөгөөд, нийт хохирлын хэмжээ 110,8 тэрбум төгрөгт хүрээд байгаа мэдээлэл өгсөн байдаг.

Залилах гэмт хэрэг энэ мэтээр газар авсаар байгаагийн нөгөө талд хууль, эрх зүйн орчноо яаралтай өөрчилж, технологийн дэвшилтэй уялдуулсан зарим асуудлыг тусгах хэрэгтэй болжээ. Жишээ нь шинэчлэн найруулсан “Эрүүгийн тухай” хуулиар 17.3 гэсэн ганцхан зүйл, заалтаар “Залилах” гэмт хэргийг шийдвэрлэж, ял оногдуулдаг. Хамгийн дээд тал нь залилагч нар 10 жилийн хорих ял авч байна. Цаашдаа ч залилагч нарын арга нарийсч, энэ хэрэг өсөн нэмэгдэх хандлагатай байгаа тул нэг талаас иргэд үргэлж нягталж шалгадаг, нэмээд цахим орчинд технологийн мэдлэгтэй байх, нөгөө талаас хууль эрхзүйн орчин илүү сайжрах шаардлага тулгарч байгаа сануулж байгаа хэрэг юм.Энийг хүн бүхэн уншаасай бүх хүн сонор сэрэмжтэй байгаасай! Цааш нь түгээж олон хүнд хүргээрэй!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!