Аж ахуйн зөвлөгөө

Тасалгааны агаар цэвэршүүлэгч ургамлууд

Энэхүү мэдээллээрээ бид анхлан таригчид тарьж болохуйц, бага арчилгаа шаарддаг, мөн агаар цэвэршүүлэгч тасалгааны ургамлыг танд санал болгож байна.
Юун түрүүнд тасалгааны ургамал агаарыг үнэхээр цэвэршүүлж чадах уу? гэдэг асуултад хариулъя. Хариулт нь ТИЙМ.

1989 онд НАСА-аас явуулсан судалгаагаар тасалгааны ургамал нь хорт хавдар үүсгэдэг нэгдлүүд болон бензол, формальдегид зэрэг хортой бодисыг агаараас цэвэрлэж, агаар дахь хортой нэгдлийн түвшинг 40% хүртэл бууруулдаг болохыг тогтоожээ. Үүнд ваартай ургамлын хөрсөн дэх бичил биетнүүд гол үүрэг гүйцэтгэсэн нь тогтоогдсон.

НАСА-гийн үзэж байгаагаар ургамал хэдий чинээ том, навчит байх тусам агаар цэвэршүүлэх чадвар нь төдий чинээ сайн байх болно. “Навчны гадаргуугийн хэмжээ нь агаарыг цэвэршүүлэх түвшинд нөлөөлдөг” гэж 1989 оны ургамлын судалгааг хийсэн НАСА-ийн эрдэм шинжилгээний ажилтан асан Билл Волвертон хэлэв.

Хэрэв та энэ төрлийн ургамлаас сонголт хийж чадахгүй байгаа бол бид танд зориулан хамгийн шилдэгийг түүвэрлэн хүргэж байна.

#1 Chlorophytum comosum

Image result for spider plant

Тийм ч амархан үхээд байдаггүй учраас анхлан таригч болон завгүй гэрийн эздэд яг тохирох ургамал. Мөн энэ нь агаар цэвэрлэгч асар том шүүлтүүр л гэсэн үг. Харанхуйг голохгүй ургах ч хурч нарны гэрэлд илүү сайн ургана.

Арчлахад хялбар байдал: 9/10

Шүүх хорт бодис: Формальдегид, бензин, нүүрстөрөгчийн дутуу исэл

Гэрийн тэжээвэр амьтанд аюулгүй байдал: Аюулгүй.

Зөвлөгөө: Бяцхан нахиануудыг нь дахин үрслүүлэх боломжтой.

#2 Dracaena trifasciata

Image result for snake plant

Шар судалтай энэ ургамал нь услахаас өөр илүү арчилгаа шаарддагүй. Шөнийн цагаар хүчилтөрөгч ялгаруулдаг тул унтлагын өрөөнд байхад тохиромжтой. Тогтмол усалж, хуурай орчинд байлгах хэрэгтэй.

Арчлахад хялбар байдал: 9/10

Шүүх хорт бодис: Формальдегид, ксилол, бензол, трихлорэтилен.

Гэрийн тэжээвэр амьтанд аюулгүй байдал: Аюулгүй.

#3 Zamioculcas

Image result for zz plant

Гэрэл багатай газар ургах чадвартай, хоёр 7 хоногтоо нэг услах шаардлагатай байдаг энэ ургамал нь үзэмжийн хувьд ч сэтгэлд нийцэхүйц байгааг та бүхэн харж байна.

Арчлахад хялбар байдал: 8/10

Шүүх хорт бодис: Бензол, формальдегид ба ксилол.

Гэрийн тэжээвэр амьтанд аюулгүй байдал: Аюултай. Нохой болон мууранд харшил өгөх төрлийн ургамал юм.

#4 Aglaonema

Image result for chinese evergreen

Бага зайтай гэртэй, мартамхай эзэнд энэ бол яг тохирсон ургамал. Бүдэг гэрэл, хуурай орчинд тэсвэртэй, ихэвчлэн сэрүүн температурт ургадаг. Хоёр 7 хоногт нэг услах хэрэгтэй ба услалт хооронд хөрсийг хуурай болгож байх хэрэгтэй байдаг.

Арчлахад хялбар байдал: 8/10

Шүүх хорт бодис: Ксилен ба формальдегид.

Гэрийн тэжээвэр амьтанд аюулгүй байдал: Аюултай. Нохой болон мууранд харшил өгөх төрлийн ургамал юм.

#5 Epipremnum aureum

Image result for pothos

Агаар цэвэршүүлэгч ургамлын жагсаалтын дээгүүр байрыг эзэлдэг энэхүү үзэмжит ургамал нь ямар ч төрлийн гэрэлд тэсвэртэйгээрээ онцлог. Тийм ч учраас та ямар ч гэрт амьдардаг байсан энэ ургамлыг тарих боломжтой гэсэн үг юм.

Арчлахад хялбар байдал: 9/10

Шүүх хорт бодис: Формальдегид, бензол.

Гэрийн тэжээвэр амьтанд аюулгүй байдал: Аюулгүй.

#6 Philodendron hederaceum

Image result for Heart Leaf Philodendron

Филодендроныг янз бүрийн гэрлийг тэсвэрлэх чадвар өндөртэй тул арчлахад туйлын хялбар гэж үздэг. Сүүдэртэй, бүдэг гэрэлтэй, нарны шууд бус тусгалтайд гээд бараг бүх төрлийн гэрэлд цэцэглэж чаддаг байна. Энэ төрлийн филодендрон нь бага гэрэлтэй, чийглэг орчинд дуртай тул 10 хоногт нэг удаа усалдаг.

Арчлахад хялбар байдал: 8/10

Шүүх хорт бодис: Формальдегид

Гэрийн тэжээвэр амьтанд аюулгүй байдал: Аюултай. Нохой болон мууранд бөөлжих, гэдэс өвтгөх шинж тэмдэг үүсгэдэг.

#7 Nephrolepis exaltata

Image result for boston fern

Шууд бус нарны тусгалтай, чийглэг орчинд ургадаг энэ ургамал нь мөн л арчилгаа багатай, тарихад хамгийн амархан ургамлуудын тоонд багтдаг. Хөрс нь хуурай байж болохгүй ба сардаа нэг удаа чийглэлтийн хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй байдаг. Үзэгслэнт ургамлыг өрөөндөө улам өнгө нэмэхийг нь үзмээр байвал агаар чийгшүүлэгч тавиад үзээрэй.

Арчлахад хялбар байдал: 9/10

Шүүх хорт бодис: Формальдегид, ксилол

Гэрийн тэжээвэр амьтанд аюулгүй байдал: Аюулгүй. Тэжээвэр амьтдад ээлтэй ургамал.

Гэрийн болон оффисын агаар гадны агаартай л адил бохирдсон байдаг. Шалтгаан нь гэвэл цэвэрлэгээнд ашиглаж байгаа химийн нэгдэл бүхий бүтээгдэхүүнүүд, мөн тодорхой тооны хүмүүс нэг дор битүү газар цугларсан байдаг зэргээс үүдэлтэй байдаг. Тиймээс арчилгаа багатай, агаар цэвэршүүлэгч дээрх ургамлуудаас сонголт хийж, амьсгалах агаар бүрээ цэвэрхэн байлгаарай. Танд амжилт хүсье!

ХЭРЭВ ТАНД БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДСАН БОЛ SHARE ХИЙЖ БУСДАДАА ТҮГЭЭГЭЭРЭЙ! БАЯРЛАЛАА!

Leave a Reply

Your email address will not be published.

error: Content is protected !!