Uncategorized

Жүжигчин Алтаншагай: Миний эхнэр хамгийн том ажил хийдэг…УНШААРАЙ!!!

Нэгэн гэгээлэг мэдээг хүргэж байна.”Эрэгтэй хүний авдаг анхны мэдрэмжүүд дундаас хамгийн гоё нь аав болох мэдрэмж. Би маш их айж байсан. Хорин настайдаа хоёр ихэр охинтой болсон. Нэг ч удаа хариуцлагаас бултах бодол төрж байгаагүй. Эцэг болох амархан, аав болох хэцүү. Эр хүн бол маш тэвчээртэй байх ёстой. Амьдралд юу эс тохиолдох билээ. Бид хоёрт анх амьдрах байр байгаагүй. Мөнгө ч байгаагүй, юу ч байгаагүй.

Би өөрөөсөө маш их ичиж байсан. Заримдаа айлын банз хулгайлах үе ч гарч л байсан. Хүүхэддээ хэрэглэсэн памперсийг нь эргүүлээд хэрэглүүлж байхдаа би маш их харамсаж байсан.

Найз охиноо хүүхэдтэй нь хаячихсан залуу харж байвал нэг л юм хэлье. Хүүхдээ гаргаад хоол идээд сууж байгааг нь л хар. Чи тэндээс маш том юм мэдэрнэ дээ.
Өөрөө ээжээс төрсөн бол эргүүлээд эмэгтэй хүнийг хайрлах хэрэгтэй. Хайрлаж байгаа нь гээд ийм хүмүүс байдаг.

Гэрийнхээ мөнгийг би олж байна.Чи юу хийж байгаа юм? гэж… Битгий хуцаж бай гэж хэлмээр байна.
Аав болж чадахгүй юм бол яах гэж айлын охиныг эргүүлээд байгаа юм бэ? Энэ надад их эмзэг тусдаг. Миний эхнэр хамгийн том ажил хийдэг. Хүүхдүүдээ хардаг.

Биеэ хувааж дөрвөн охин төрүүлж өгсөн хүнээс би юу хүсэх билээ. Түүний хажууд миний хийж байгаа ажил өчүүхэн жижиг зүйл. Би түүгээр маш их бахархаж явдаг. Ж.Алтаншагай хэмээн хэлсэн нь олон олон хүний хайрыг татаад буй.

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!