Сонирхотой мэдээлэл

Хүн бүрийн шуураад байгаа CLUBHOUSE гэж юу вэ?

Дараа уулзацгаая, инстаграм минь! Алдарт одод,сонирхолтой шоу нэвтрүүлэг, маш сайн сэтгэгдэл төрүүлсэн яриа хөөрөөнүүдээр дүүрэн, зөвхөн аудио суваг бүхий энэхүү сошиал медиа платформд хүн бүр уригдахыг маш их хүсч байна. Бүр урьсан хүнтэй нь үерхэхээ зарлаж буй хэсэг бүлэг хүмүүс ч бий болжээ.

Image result for clubhouse drop in audio chat logo

Шөнийн клубт удаан дугаарласны эцэст дотогш ороход хичнээн сайхан санагддагийг та санаж байна уу? Clubhouse нь яг ийм мэдрэмж төрүүлнэ гэж найдаж байна. Энэ клубын онцлог нь та гэрээсээ гарахгүйгээр, гэрийнхээ тухтай хувцасыг өмсөж байгаад энэ мэдрэмжийг авах бөгөөд энд танд хэрэг болох маш олон сонирхолтой санаа бий.

Хэрэв та энэ талаар сонсоогүй байгаа бол Clubhouse бол биднийг 2020 оны хөл хориог аврахын тулд эхлүүлсэн шинэ, маш онгой гишүүдтэй, нийгмийн мэдээллийн платформ юм. Энд одоогоор зөвхөн хэн нэгэнд уригдсан хүмүүс оролцох боломжтой бөгөөд та iPhone утастай байх ёстой.

Image result for clubhouse drop in audio chat logo

2020 оны 12-р сарын эхээр дэлхий даяар ердөө 3500 гишүүнтэй байсан бол гишүүдийн тоо одоо үүнээс хэд дахин өссөн статистик баримт байна.

Манай улсын хувьд инфлюнсер, олны танил залуучууд ихээр элсэж байгаа бөгөөд тэдний хэрэгтэй, сонирхолтой яриаг сонсох гэсэн олон олон залуус зөвхөн Clubhouse руу шуурч байна.

Бусад олон нийтийн сүлжээг бодвол энэхүү платформ нь зөвхөн дуу хоолойгоороо харилцах боломжтой бөгөөд ямар нэгэн пост бичиж, түгээж, нүүр зурагнаас өөр зураг хийх боломжгүй гэдгээрээ маш онцлог билээ.

Bloomberg сувгийн мэдээллэж байгаагаар, Хятад-Тайваны асуудал, Уйгурын муслимчуудын тухай гэх мэт цаг үеийн асуудлыг хөндөн ярьж байсныг мэдсэн учраас энэхүү нийтийн сүлжээг БНХАУ-д мөн хориглох шийдвэр гаргажээ.

Image result for clubhouse drop in audio chat logo

Бусад улс оронд чөлөөтэй ашиглаж байгаа төдийгүй залуус үүнийг маш зөв зохистой ашиглаж байгааг дэлхийн олон судлаачид мэдэгдэж байна. “Яг л шууд хэлбэрийн подкаст шиг, яриан дундуур гараа өргөөд хүссэн асуултаа асуух боломжтой нь давуу тал болжээ. Асуудлыг хэлэлцэх мэтгэлцээнийг ч өрнүүлэх боломжтой. Үнэхээр супер!” гэж нэгэн хэрэглэгч дүгнэсэн байна.

Image result for clubhouse drop in audio chat logo

Тэр ч бүү хэл хип хопын тэмцээний шалгаруулалтыг энэхүү платформ дээр хийсэн нь шинэлэг байсан юм. Тодруулбал, Хамилтон Каст тэмцээнийг Clubhouse өрөөнд зохион байгуулсан бол тэмцээний шагнал нь Вест Энд-ийн Хамилтоны тоглолтын тусгай тасалбар болон тайзны арын өрөөнд өөртэй нь уулзах байжээ.

Харин Монголчуудын хувьд залуус сэдэв бүрээр ярилцаж, гэгээн хайрын баярын өдөрт зориулан хайрын шүлэг унших өрөө хүртэл нээгджээ. Үүнд олны танил олон шүлэгчид шүлгээ уншихаас гадна шинэ, залуу уран бүтээлчид шүлгээ уншин, зөвлөгөө авчээ.

Цар тахал дэлхий даяар маш олон шинэ боломжуудыг олгож байгааг бид үүнээс харж болно. Монгол залуус ч мөн дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, хэрэгтэй зүйлсийг хоорондоо ярилцдаг болсон нь шинэ цаг үе хэдийн ирчихсэн хаалга тогшиж буйг илхэн харуулж байна.

Image result for youth

Leave a Reply

Your email address will not be published.

Буржгар үстийг санаж байна уу? Тэр гуниж, гутарлаа гээд буруу зам руу халтираагүй цөөхөн оддын нэг юм

1928 онд алдарт хүмүүн, өнгөрсөн зууны дэлгэцийн сахиусан тэнгэр, буржгар […]

error: Content is protected !!