Uncategorized

ТАНИЛЦ: Шинэ Арслан Б.Орхонбаяр гэж хэн бэ?…УНШ!!!

Нэгэн сонирхолтой мэдээг хүргэж байна.Ардын хувьсгалын 100,101 жилийн ойгоор шинэхэн арслан болсон Б.Орхонбаярын талаар та бүхэнд хүргэж байна.

ШИНЭ АРСЛАН Б.ОРХОНБАЯР ГЭЖ ХЭН БЭ

Улсын арслан Баярсайханы Орхонбаяр 1998 оны долдугаар сарын 1-нд төрсөн, 95 кг жинтэй, 180 см өндөр. Гэр бүлгүй.
“Боохой” хэмээх улсын арслан Д.Данзангийн өлгий нутаг болох Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумд төрсөн. “Таван Хан” дэвжээ, “Хос түрүү” компанийн бөх, “Аварга” БТДС-ийн оюутан.

Б.Орхонбаяр 2019 онд улсын начин болсон хамгийн залуу хүчтэн. Улмаар тухайн жил начин болсон хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзэн болсон бөгөөд 2019 онд Сэлэнгэ аймгийн наадамд хоёр дахиа зодоглохдоо түрүүлж, аймгийн хурц арслан болсон.

Тэрбээр өнгөрсөн жил улсын наадамд барилдахдаа зургаагийн даваанд шинээр улсын харцага болсон Б.Бат-Оршиход өвдөг шороодсон боловч Б.Бат-Оршихоос допинг илэрсэн тул түүнд улсын харцага цол нөхөж олгосон юм.
Б.Орхонбаяр нь ийнхүү 2022 оны ардын хувьсгалын 100,101 жилийн ойгоор Содномдорж арслангаар 7 давж Улсын заан цол хүртэж, Улсын заан Бат-Өлзийгөөр 8 давж Улсын гарьд цол хүртэж, Улсын даян аварга Батсууриар 9 давж 24 насандаа Улсын арслан цол хүртэж байна.

Мундаг залуу бөхөд амжилт хүсэе!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!