Гэр бүл

Хөл хорионы үеэр хүүхдүүдээ уйдаахгүй байх арга

2021 оны 03 сарын 01-нд танхимаар хичээллэж эхлэх шуум гарчээ. Тэр хүртэл хүүхдүүдээ уйдаахгүй, дээр нь мэдлэгт нь нэмэр болохуйц гарын булчингийн дасгал хийлгэж, өнгө, тоо зэргийг нүдлүүлмээр байна уу? Тэгвэл наашаа ойртой суугаарай! Бид танд хамгийн үр дүнтэй, хөгжилтэй аргуудыг зөвлөх гэж байна.

#1 Төөлүүр хорхой

Та хүүхдэдээ нэгэн зэрэг тоо болон өнгө нүдлүүлмээр байна уу? Тэгвэл энэхүү сонирхолтой аргыг туршаад үзээрэй. Танд 1 ширхэг бичгийн цаас, усан будаг байхад л хангалттай.

#2 Машинаа зогсоолд тавих

Хэрэв та эрэгтэй хүүхэдтэй бол энэ арга түүнд илүү сонирхолтой санагдах болно. Танд ердөө картон цаас болон хүүгийн тань тоглодог машинууд хэрэг болно.

#3 Лего, лего, лего !!!

Хэдий хөлд гишгэгдэж бидэнд асар их өвдөлтийг мэдрүүлдэг ч хүүхдийн тоглоомон дунд зайлшгүй байх ёстой тоглоом бол лего юм. Энэхүү тоглоомыг эвлүүлж гарын нарийн булчингуудыг хөгжүүлэхээс гадна олон төрлийн өнгийг нүдлүүлэхэд ашиглаж болох юм. Ингэхийн тулд танд ердөө хүүхдийн тань лего тоглоом болон өндөгний картон цаас хэрэг болно.

#4 Хот байгуулъя!

Үүнийг хийхийн тулд танд хүүхдийн тань тоглоомноос гадна цавуу нь үлддэггүй өнгөт хуулганууд болон бага зэргийн томхон орон зай хэрэг болно.

#5 Бяцхан мангас!

Хүүхдийн оронзайн баримжааг хөгжүүлэх энэхүү тоглоомыг хийхий тулд танд ердөө базаж, бөөрөнхийлсөн хаягдал цаас болон 5н литрийн усны сав хэрэг болно. Мөн хүүхдэдээ сонирхолтой байлгах үүднээс усны саваа чимэглэх хэрэгтэй. Надад итгээрэй, тэдэнд маш хөгжилтэй байх болно.

#6 Сэтгэл хөдлөлүүдийг илэрхийлэх нь

Бид хүүхдүүдэдээ багаас нь сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлэх, удирдах аргыг зааж хэвшүүлбэл хожим нь тэдэнд маш хэрэгтэй хичээл байх болно. Тэгвэл бага насны хүүхдүүдэд тоглоомын аргаар ойлгуулах нь хамгийн үр дүнтэй юм. Үүнийг хийхийн тулд таниас бүтээлч байдлыг л шаардана. Үр хүүхдийнхээ төлөө зөвийг хийх гэж буй эцэг эхчүүд та бүхэн энэ шалгарсан тоглоомын аргыг туршин, хүүхдүүдтэйгээ мэдрэмжүүдийн тухай ярилцаарай.

#7 Миний … хаана байна?

Хүүхдэд багаас нь эд эрхтнийг нь зөв нэрээр нэрлэж сургах нь тэднийг маш олон хүчирхийллийн аюулаас хамгаалдагийг судлаачид тодорхойлжээ. Жишээлбэл, нууц эрхтнүүдийг нэрийг өхөөрдөж нэрлэсэн нэрээр нь заахаас илүүтэй жинхэнэ нэрээр нь зааж сургавал дараа нь тохиож болох аюулаас тэднийг сэргийлэх болно. Үүнийг мөн л тоглоомын аргаар сургахыг хүсвэл доорх аргыг хэрэглээд үзээрэй.

#8 Өнгөөр ялгая!

Хэрэв та хүүхдэдээ өнгө ялгаж сургахыг хүсэж байгаа бол танд маш амархан аргыг зөвлөе! Үүнийг хийхийн тулд таны хүүхдийн тоглоомууд болон өнгийн цаас л хангалттай.

#9 Шүдээ угаацгаая!

Бага насны хүүхдийн хувьд сурсан байх ёстой чадварын нэг бол шүдээ угаах. Тэгвэл энэ дадалыг суулгахын тулд дараах аргыг хэрэглээд үзээрэй! Үүнийг хийхийн тулд танд гялгар гадаргуутай уут буюу зиплоктой уут, арилдаг маркер, хүүхдийн тань ашиглахаа больсон шүдний сойз болон бичгийн цаасан дээр зурсан шүд хэрэгтэй. Зурагтай цаасаа зиплоктой уутандаа хийгээд дээр нь арилдаг маркераар шүдийг бохирдсон мэт харагдуулж зураарай. Харин хүүхэд тань сойзоороо бохирдлыг арилгах болно. Ингэх явцад тэдэнд яагаад шүдээ угаах ёстой талаар хэлж ойлгуулаарай.

Tooth brushing activity in action! Learn how to help your child brush their teeth, plus get a free printable! #toothbrushing #brushteeth #preschool #toddler Team-Cartwright.com

#10 Дүрс таниулах тоглоом

Маш энгийн бөгөөд хүүхдийн сонирхол татахуйц арга бол дүрснүүдийг ангилуулах явдал юм. Өнгийн цаас хайчтай байхад л та хүүхдээ уйдаахгүйгээр дүрс ялгуулж сургах болно.

Бид тэр бүр хүүдүүдтэйгээ хамт байж, тэдэнд хүссэн зүйлээ зааж сургаж чаддаггүй. Харин хөл хорио бидэнд ийм боломж олгосныг хэрэв анзаарсан бол яг одоо босоод хүүхэдтэйгээ эдгээр аргуудаар тоглоорой. Энэ нь тэднийг дэлгэцийн хэт хамааралтай болохоос буюу хэт их цагаар утас оролдохоос нь сэргийлээд зогсохгүй хүүхэд эцэг эх хоорондын харилцааг бэхжүүлэ, таны гэрт дулаан уур амьсгал авчирна гэдэгт итгэлтэй байна. Хүүхдүүдэдээ цаг гаргая! Тэднийгээ анхааръя!

ХЭРЭВ ТАНД БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДСАН БОЛ SHARE ХИЙЖ БУСДАДАА ТҮГЭЭГЭЭРЭЙ! БАЯРЛАЛАА!

Leave a Reply

Your email address will not be published.

error: Content is protected !!