Uncategorized

Дэлхийд aрхины нaс бaралтаар Монгол эмэгтэйчүүд 3-т, Эрчүүд 2-т эрэмблэгджээ…УНШ!!!

Нэгэн сонирхолтой статистик мэдээллийг хүргэж байна.

Спирт дутагддаг юм. Тиймээс ямар нэг хэмжээгээр хэрэглэж байх ёстой” гэдэг үг бол туйлын харгис, хамгийн худал, зүгээр л уух дуртай уруу татагч, шинжлэх ухаанч биш хүний яриа. Учир нь

хүний бие 0.01-0.07 хувийн концентрацитай спиртийг буюу өдөрт 0,007 гр спирт байнга үйлдвэрлэж биеийнхээ дулааныг хангадаг байна. Тиймээс хүний биед спирт дутагддаг гэж бодох нь буруу. Хүний биед 0,01-0,03 хувийн концентраци бүхий дотоод гарал үүсэлтэй /идэж байгаа ислэг болон исгэлэн өдөр тутмын хоол хүнсний задрал/ этилийн спирт агуулагдаж, бие махбодийн илчлэгийн 10 хувийг хангаж байдаг физиологийн зүй тогтолтой болохыг эртэмтэд тогтоожээ. Иймээс хүний бие спиртийн дутагдалд орохгүй.

Тэгвэл шар айраг, дарс уухад донтохгүй гэж бодох нь буруу. Учир нь шар айраг этилийн спирт агуулсан согтууруулах ундааны төрөлд ордог. Өдөр бүр эсвэл долоо хоногт дөрвөөс дээш удаа, дөрвөн нэгжээс /300 мл дарс, эсхүл 1000 мл шар айраг/ дээш хэмжээтэй уулт хоёроос зургаан сар үргэлжилбэл дасал, дуршил бий болох эрсдэлтэй.

Нас залуу байх тутам хурдан хамааралд орох эрсдэлтэй байдаг аж. Тодруулбал, 15 нас хүрээгүй бол 40 хувь, 21-25 насанд 10 хувь, 25-аас дээш бол 2.5 хувь нь архинд донтох өвчинд өртөх эрсдэлтэй болдог байна.Тэгвэл

үүнтэй холбогдох нэгэн сонирхолтой баримтыг хүргэж байна. Манай улс дэлхийд архины хамааралтай нас баралтаар хоёрдугаарт эрмбэлэгдэж буй харамсалтай үзүүлэлт гарчээ.Тухайлбал, 100 мянган эрэгтэй хүн тутамд архинаас шалтгаалсан үхлийн тоогоор Монгол эрчүүд дэлхийд хоёрдугаарт, эмэгтэйчүүд гуравдугаарт жагсаж байгааг дээрх зургуудаас харж болохоор байна.

Жагсаалтын эгнээг Беларусь гурван үзүүлэлтээр тэргүүлж харин манай улс хоёрдугаарт, ОХУ гуравдугаарт жагсаж байна. Эрчүүд Орос ах нараа ардаа орхиж, эмэгтэйчүүд хэний ч төсөөлж байгаагүй төдийгүй өөрсдийнхөө үнэлүүлэх, дуудуулах дургүй тэр жагсаалтынхаа эгнээнд толгой цохиж үнэнд ийн гүйцэгдэв.Та юу гэж бодож байна? Одоо бүгдээрээ яах вэ?

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!