Uncategorized

Б.Наранзун: Өөртөө тохирох эмэгтэйг хайсаар л явна даа…УНШААРАЙ!!!

Нэгэн эрхэмийн ярилцлагыг хүргэж байна.

-Хүмүүс ер нь шинэ оныг тэсэн ядан хүлээж, угтдаг. Миний хувьд хуучин ондоо талархах хэрэгтэй юм шиг санагддаг. Өнгөрсөн оноо эргээд харахад амьдралын хамгийн сайхан дурсамжууд өнгөрсөн байдаг шүү дээ. Хань ижил, ойр дотны хүнээсээ хагацсан зарим хүний хувьд тийм биш байж болно. Гэхдээ цаг хугацаа бүхэнд хүмүүс амьдралдаа ямар нэг зүйлийг амжилттай даван туулсан байдаг. Тэр утгаараа 2012 он миний хувьд маш сайхан жил болж өнгөрлөө.

Манай сайт та бүхэндээ Voice of Mongolia шоуны хөгжилтэй, мэдрэмжтэй шүүгч Б.Наранзуны ярилцлагыг хүргэж байна. Найруулагч Б.Бадар-Ууган агсны хүү хөгжмийн зохиолч, продюссер Б.Наранзунтай амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.-Юуны өмнө шинэ оны  мэнд хүргэе. Шинэ оноо сайхан угтсан уу?

-Баярлалаа. Хүйтний харшилтай болохоор гадуур удаан явж чаддаггүй, тэгээд гэртээ шинэ оноо угтсан.

-2012 он хэр үр бүтээлтэй жил байв, таны хувьд? -Хүмүүс ер нь шинэ оныг тэсэн ядан хүлээж, угтдаг. Миний хувьд хуучин ондоо талархах хэрэгтэй юм шиг санагддаг. Өнгөрсөн оноо эргээд харахад амьдралын хамгийн сайхан дурсамжууд өнгөрсөн байдаг шүү дээ. Хань ижил, ойр дотны хүнээсээ хагацсан зарим хүний хувьд тийм биш байж болно. Гэхдээ цаг хугацаа бүхэнд  хүмүүс амьдралдаа ямар нэг зүйлийг амжилттай даван туулсан байдаг. Тэр утгаараа 2012 он миний хувьд маш сайхан жил болж өнгөрлөө.

-Тэгвэл өнгөрсөн онд хамгийн том хийсэн зүйл тань юу вэ?

-Мэдээж байлгүй яах вэ. Төрийн албанд ажиллаж байхдаа хийсэн ажил олон бий. Хамгийн сүүлд динозаврын ястай ноцолдох шив дээ. Манай улсаас хууль бусаар гаргасан “Батаар”-ыг эргүүлэн авчрахад амжилттай ажилласан. Сүүлийн мэдээг сонсоод байх нээ манайх гэдэг нь батлагдсан байна лээ. Бас нэг сайхан мэдээ гэвэл “Батаар”-ын асуудлын ачаар археологийн олон өв хууль бусаар хил гарсан нь илэрч байгаа юм билээ. Энэ утгаараа зөвхөн Монголынхоо гэлтгүй дэлхийн дахинд соёлын өвийг хууль бусаар наймаалцах асуудлыг таслан зогсооход манай “Батаар”-ын асуудал нэлээдгүй эерэг өөрчлөлт авчирсан байх.

Өнгөрсөн онд хийсэн томоохон өөр ажил гэвэл соёл урлагийн салбарт өрнөсөн. Өнгөрсөн сард гэхэд ОХУ-ын шилдэг балетчид манайд ирсэн. Энэхүү сонгодог тоглолтыг ард түмэнд үзүүлэх ёстой байсан ч ихэвчлэн дарга нар үзсэн тал бий. Энэ тал дээр бага зэрэг шүүмжлэлтэй байгаа даа.

-Та төрийн албанаас яагаад чөлөөлөгдчихөв. Ажлынхаа үр дүнг үзэхгүй байсан юм уу?

-Гурван жил БСШУ-ны яаманд ажилласан. Аав маань соёл урлагийн салбарт хүчин зүтгэж байсан гэдгийг надаар хэлүүлэлтгүй хүмүүс мэдэх биз. Энэ утгаараа надад аавынхаа адил соёл урлагийн салбартаа хүчин зүтгэх нь сайхан байсан. Засгийн газраас ажиллаач ээ гэдэг санал тавихад бага зэрэг санаа зовсон хэдий ч бэлэгшээгээд ажиллахаар шийдсэн. Би чөлөөт ертөнцийн хүн. Төрийн алба цаг нартай уралддаг, их хүнд гэдгийг мэдэж байсан ч өөрийн мэдлэг боловсрол, хүч чадлаа зориулахаар орсон. Эхний жил олон шүүмжлэлтэй тулгарсан. Гурван жилийн хугацаанд ажиллахдаа өөрийгөө нэлээд үр бүтээлтэй ажилласан гэж дүгнэж байгаа.

Бусад хүмүүс юу гэж бодож байгаа нь хамаагүй. Төрийн албанд ажилласнаараа олон найз нөхөдтэй болж, аливаа асуудлыг харах, хүлээж авах үзэл маань ч өөрчлөгдсөн. Төрийн ажил хийх нь хүнийг их хүмүүжилтэй болгодог юм байна. Өмнө нь энэ албыг мэдэхгүй байж их шүүмжлэх дуртай хүний нэг би байсан. Харин дотор нь орж ажилласнаараа олон зүйл сурч, эх орноо хайрлах үнэ цэнийг өөртөө гүн суулгасан. Мөн хүнд захирагдаж, захирч сурсан. Хүнд захирагдаж сурна гэдэг маш чухал юм шүү. Тэр утгаараа надад их сайхан байсан.

Бүтцийн өөрчлөлтөөр миний ажиллаж байсан газар татан буугдсан. Төрийн албаны ажилтанд ямар нэг цензур шалгуур өндөр тавигдах ёстой. Гэтэл одоо ямар ч шалгуургүй болчихсон юм шиг санагддаг. Би чөлөөлөгдсөн нь уран бүтээлээ чөлөөтэй хийхийг хүссэнтэй холбоотой. Төрд ажиллаж байхдаа Соёлын яамтай болгохыг хүсч байсан. Энэ талаар Засгийн газарт олон удаа санал тавьж байлаа. Яагаад гэвэл соёл урлаг өөрөө асар өргөн хүрээтэй салбар. Одоо харин Соёлын яамтай болчихлоо.

-Соёлын хосгүй үнэт өв их алдагдаж байна. Байсхийгээд ийм өв алдагджээ гээд хэвлэлээр гараад ирдэг. Үүнийг таслан зогсоохын тулд хэрхэн жиллаж байв. Сэтгэл эмзэглэдэг байв уу?

-Мэдээж соёлын өвөө устгана гэдэг хамгийн эмзэглэх асуудал. Манайд нийтээрээ хамгаалдаггүй, хувь хүмүүс ч хамгаалдаггүй, зөнд нь хаягдчихсан олон өв, соёл байдаг. Тиймээс өв, соёлын өмчлөлийн асуудлыг сайтар харах шаардлагатай болсон. Мөн зохиогчийн эрхийн асуудлыг хурц тавих ёстой. Тухайлбал, яагаад нийтийн эзэмшлийн зам, талбай үргэлж эвдэрч байдаг юм бэ. Гэтэл хувийн эзэмшлийн зам шинээрээ шахуу, хажуугаар нь цэцэг ногоо тарьчихсан байдаг. Энэ бол гол нь өмчлөл нь зөв байгаад л байгаа юм шүү дээ. Хүн мэдээж өөрийнхөө юманд ариг гамтай хандана. Цаана нь хариуцах эзэн байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр аливаа асуудлыг хааж нуух их буруу. Засан залруулахын тулд ард иргэдэд харуулж, таниулах хэрэгтэй. Ялангуяа соёлын өвийн асуудал дээр. Биет бус өвийг өөрийн бүтээл мөн гэдгийг олны өмнө байнга батлах хэрэгтэй.

-Гэр бүлтэй болоо юу? -Өөртөө тохирох хүнийг хайсаар л явнадаа. Хувьсгалын ажил гээд хувийн амьдралаа бараг мартчихдаг юм байна хэмээн ярьсан юм.Харин фэнүүдийнх нь зүгээс одоо оройтлоо хурдан эхнэр ав аа гэх сэтгэгдлийг ихээр бичиж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!