Uncategorized

Содномдорж Хөвсгөлийнхөнд өpгүй…УНШААРАЙ!!!

Сүүлийн үед сошиалаар нэлээдгүй яваад буй нэгэн зүйлийн талаар хүргэж байна.Улсын наадам, цагаан сар гээд монгол бөхийн дэвжээг Содномгүйгээр төсөөлдөггүй ш дээ. Аргагүй л аралтай бяртай, аатай сайхан барилддаг, зүлэг ногоон дэвжээний чимэг болсон арслан. Өнөөдрийн Арслан цолонд хүртэл, энэ өндөрлөгт иртэл тэр өөрийнхөө гаргасан замаар зөвхөн өөрийнхөө хөдөлмөрөөр, өөрийнхөө хүчээр л ирсэн.

Түүнд амлаж аваад тунаанаас гаргаад өгөх ах байгаагүй, нутгийн бөх байгаагүй, өөртөө итгэх итгэл, түүнийг гэсэн үнэнч фенүүдийнх нь сэтгэл л байсан. Наадмын өндөр даваа хүртэл ганцаараа байхын бэрхшээлийг үзсэн туулсан болохоор зарим нэг чадалтай чансаатай залууст тахим өгдөг л биз яадаг юм. Гэхдээ тавын даваанд чадвар муутай хэн нэгэнд хэвтээгүй, тэр өндөр даваанд өөрөөсөө илүү болох хүнд л өгсөн байх. Содном Хөвсгөлийн ард түмэнд өргүй, бас хүн болгонд таалагдах албагүй.

Энэ хорвоод амьдрах хугацаандаа эцэг эх, энэхэн биендээ оноож өгсөн нэрээ улсдаа байтугай аймагтаа, сумандаа гаргаж чадаагүй мянга мянган хүмүүс байгаа гэтэл эх нутгийнхаа, энэ Хөвсгөл аймгийн нэрийг Монгол улсад гаргаж яваа тэнгэрлэг сайхан залуу. Сайн яваа нэгнээ газар дор ортол дэвсэлж чаддаг тэнгэрлэг Хөвсгөлчүүд минь жаахан бодолтой байж болохгүй юу? Яагаад ийм жудаггүй, хэт туйлширсан хөгийн юм бэ? Улсын АРСЛАН цолыг гуйж аваагүй гуядаж авсан аатай гаатай арслан. Ганц АРСЛАНГАА элдэвээр хэлж, ам хэлээ билүүдэж суухаар өөрөө юу хийж бүтээсэн бэ гэдгээ бод бод.

Аймгийн цол олгох барилдаанд улсын цолтой бөх барилдлаа марилдлаа бла бла. Бүгдээрэ ЖҮРЁО зиндаанаас доод зиндааныхантай барилдах гээд байгаа юм уу? хаашаа юм бэ? Авгайдаа тонгоруулах энүүхэнд амны салиа нь арилаагүй арчаагүй, хүний мууд дуртай эрчүүд ч яасан их юм. Бичлэг мичлэг хийж, тасалж, гарчиг өгч сэвж байдаг хөгийн, хөлийн жийрэг шиг нөхөд ч их юм.

Тамын тогооны үлгэр шиг гайгүй ганц хоёроо татаж унагааж бах таваа хангасаар байх уу? Ард түмэн минь Арслангаа алдаа оноотой нь хайрла. Булт олноороо бусдын амны зугаа бүү бол” хэмээн бичсэн байна.

Та юу гэж бодож байна?

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!