Uncategorized

Нара: Юм үнэнээрээ сайхан,Ам нээвэл уушиг нээ гэгчээр за алив сонсож бай…УНШ!!!

Нара өөрийн сошиал хуудсандаа ийнхүү дэлгэрэнгүй бичжээ:

Монголчууд эрт дээр үеэс хажуу дэргэд айл бууж ирэхэд цай цүүгээ бариад саахалт айлтай боллоо гээд хашаа хороогоо барихад нь хүртэл туслаж дэмждэг байсныг энэ цагийн Муухай Монголчууд умартжээ!!!За тэгэхээр манай Түнхэлчүүд бол үнэндээ сайхан хүмүүс нь мунхаг мулгуйгаасаа илүү олон байдаг юмаа.

Би ч тэднийхээ дэмжлэгээр зөгийн нүүдэл суудал, бас бус гээд ойр зуур түшиж дэмжин айл ахан дүүс болон явсаар ирснийг мэдэх нь мэдэхгүйгээсээ олон бдг юм.Тиймдээ ч би Түнхэл сайхан нутаг гэсээр 5н жил талархал тээж юу бгаагаа хуваалцанхан явж ирсэн юмаа!

Би гэхдээ хэний ч хөдөлмөрийг үнэгүйдүүлж цалин урамшууллыг нь өгөлгүй өөрийн ажлаа хийлгэж байсан түүхгүй бөгөөд хүүхэд байсан ч морь унуулах ажил бнуу, зөгийн туслах ажил бнуу хэн бүхэнд үнэ ханшийг нь өгөөд тусыг нь авдаг байв!

Энэ хүмүүс харин 5н жилийн туршид нутаг усанд төрийнхөн тэдэн тонн хог үүсгэлээ, нутгийн иргэдийг айлгаж дарамталлаа гэж төрийнхны өөдөөс сөрж үзээгүй нөхөд, хужаа нар гаарч бн гэж явган хов жив бололцхоос цаашгүй бсн нөхөд анх удаа овоо олуулаа нийлж надаас нутгаа аварна гэнд манай гадаа 2,3н цаг уйгагүй хэрүүл маргаан болов!

Энд байгаа Ягаан малгайтай хүн бол манай Түнхэл тосгоны иргэдийн төлөөлөгч, нөгөө албаны хувцастай хүн бол Байгаль орчны ажилтан нар бөгөөд хэдэн иргэдийн гомдлын дагуу л байх ёстой шаардлага тавин яваа захиргааны ажилтан болхоос надтай хэрүүл горилж яваа бусдаас ялгаатайг олж хараарай.

Харин бусад нь манай энэ байшин барих гэж бгаа газрын эргэн тойронд байдаг хашаа байшингуудын эзэд бөгөөд бүгдийнх нь хашаа байшинд газрын гэрчилгээ зөвшөөрөл гээч байдаггүй юм!!!

Аа энэ нэг өрвөлзөөд байгаа хөгийн эрийн тухайд жич өгүүлэх бөгөөд энэнээс бусад нь манайхаар орж гарч найз нөхөд бололцож байгаагаараа дайлалцан бснаас гадна зарим нэг нь бүр хужаа нарт зодуулж нүдүүллээ гэхэд нь хуулийн талаас ийм тийм арга хэмжээ авч хохирол барагдуулах хэрэгтэй гэж зөвлөөд бхад л за яршиг даа гээд сууц бсн нь ч байдаг!!!

Өөрөөр хэлбэл тэмцэх ёстойтойгоо тэмцэж мэдэхгүй, хамгаалах ёстой эрх ашгаа хамгаалж чадахгүй хэр нь 5н жилийн туршид хөөрөн ааштай байж, ая эвийг нь олж хүндэлж, хээ шаагүй ааш гаргаж явсан Нара л цээжинд нь багтацгаасан шиг бгаа юм!!!Хэзээнээс хүнийг гарал үүсэл, зэрэг зиндаа, амьдралын түвшин, бэл бэнчингээр ялгаварлаж харьцаж хандаж яваагүй зан минь гай болж лд!!!

Намайг энэ газарт зөгийн кластер компани үүсгэх гээд анх хотоос ирэхэд ёстой нам гүм бөгөөд маний хэрийн олны танил хүнийг хараад нүд нь томордог, хамтарч ажиллаад эхэлмэгц ямар сайхан элдэв их зангүй энгийн сайхан хүн бдг юм бэ гэцгээгээд л бж бсныг одоогоороо ч санаж бн!!!

Энэ гол өрвөлзөөд бгаа залуу бол хөөрхий манай нөгөө говийн залуугийн хойт эцэг гээч юм!!!!Говийн залуу болоод түүний эх бас хойт эцгийн тухай пост тусдаа явна!!!Өө яахвээ юм үнэнээрээ схн!Ам нээвэл уушги нээ гэж!!!Энэ айл 2020н оны зун манай хажууханд мөн л ямар ч зөвшөөрөлгүй бууж элдвийг үзсэн байдаг юм.

Тухайн үед нүүж ирэхэд нь эндхийн Жан овогт хятад гаралтай айлын хүүхдүүд ах дүү хамаатан саднаараа ирж ална тална даа тулж хөөж тууж буулгахгүй гэж хэл ам хэрүүл уруул болж байсан түүхтэй.

Түүгээр зогсохгүй ҮБХИС-н харьяа Шонхор зуслангийн хамгааллын бүс газарт буусан гээд газар чөлөөлөх Захиралын бичгээр 2жилийн туршид хөөгдөж туугдаж хуйхаа маажин болохгүй бол явдгиймуудөө гэсээр суусан эр эм 2 лд….

Би яахавд,илүү зангаараа Шонхор зуслангийн доголдолтой үйл ажиллагааг, олон жил нутгийн иргэдэд жинхэнэ халтай дарамттай бсн удирдлагынх нь хүүхдийн орчинд архидан согтуурдаг, эрүүл ахуй орчин нөхцөл хангаагүй тухай 5н жилийн баримтыг нь холбогдож яам тамгын газарт нь үзүүлж байж шинэ удирдлагатай золгуулсан байдаг юм!!!!

Тэр сацуу бас нэг залуу хүмүүсээ дэмжчих юмсангаас гадна говийн хархүүгийнхээ эх эцгэнцэр юмдаа ч гэж бодож ажил болгож хөөцөлдөж шинэ удирдлага ч хүн шиг ажиллаж орчин нөхцлөө сайжруулж, нутаг оронтой ч хамтарч ажиллах тал дээр өмнөхөөсөө хэд дахин нааштай ажиллаж бгаа юм.

2 жилийн туршид хөөгдөж туугдсан 2 хосод (өөрөөр хэлбэл говийн залуу гээд бгаагийнхаа эхэд) үр хүүхдээ хайхардаггүй, хүүхдээ надад тушаачихсан мэт бдг улс бж миний амьдрал ахуй, бие хааг энд тэнд хов жив яриад бх хэрэггүй тухай хэлээд туучихсан биш өс зангирч эхлэж!!!

Өөрсдийг нь хөөдөг бсн удирдлагыг аятайхан удирдлагаар солиулж өгсөн биш эргээд над руу ноцдог ноход бгаа!!!Аа тэгсэн, энд хэл ам хийгээд бгаа тэр шорттой ягаан утастай эмэгтэй бол Жан овогтын охин бөгөөд эднийхэн манай Шонхор хэсгийн газрыг дураараа хашиж хадлан нэрийдлээр эзэмшдэг төдийгүй гол усанд тор тавьж, хус мод шатааж рашаан булаг ширгээгч, энд хамт бгаа малчдаа эхнэр хүүхдийнх нь өмнө дураараа балбачихдаг тийм айлын хүн бгаа юм.

Хөөрхий Нараг тэр хавийнхаа аль л хэлтэй амтайгаа төвөөс хүртэл дагуулан ирж үзэн ядаж яаж ч чаддаггүй хужаа гаралтангуудаа хүртэл хамаад ирсэн бдгийм зайлууллл…

Энд байгаа хүмүүс хамгийн инээдтэй нь өөрсдөө Батлангийн харьяа газарт зөвшөөрөлгүй бууж хөөгдөж бсн шарандаа Батлангаас энийг буулгах зөвшөөрөл өгсөн юм уу тийм бол яах вэ үгүй бол биднийг хөөдөг бсн бж Нараг хөөдөггүй юув гэж хэрүүл маргаан хийж яваа учиртай юм… хөөрхий хөөрхий…

Бусдаар бүх Түнхэлчүүд маань ийм муйхар мунхаг мугуйд биш юмаа!!!2хон увайгүй эр эмсийн турхиралтаар ирсэн өөрийн бодолгүй хүмүүсээс болж Түнхэлчүүд гэж нийтээр хавтгайрах нь утгагүй ч нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидог гээчийг санууштай юм!!!Тэнд байсан зарим Түнхэлчүүд хүртэл яаж ийм тэнэг байдаг бнаа гэж эднийг харж гаслан бсныг дурьдах бн хэмээн нээлттэй сошиал хуудсандаа бичжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!