Аж ахуйн зөвлөгөө

Тарьмал ургамал минь яагаад шарлаад байна?

Зааврын дагуу арчилж, тордоод л байхад тасалгааны ургамал тань шарлаж гандаад байна уу? Яаж ч хичээсэн навч нь унаад байна уу? Та арай шантарч, хайртай ургамлуудаа гаргаж хаях дээрээ тулсан юм биш биз? Тэгвэл та түр азнаарай!

Image result for deficiency in indoor plants

Үүнийг шийдэх аргыг олсон гэдгээ дуулгахад таатай байна. Хүний биед олон төрлийн амин дэм дутагдсанаар дархлаа муудаж, ядарч сульддагийн адил тасалгааны ургамлуудад ч мөн энэ шинж тэмдэг ажиглагддаг гэнэ. Ургамлын тань навч яаж шарласан байгаагаас юу дутагдаж байгааг нь мэдэж болох нь ээ! Ингээд таны ургамалд юу хэрэгтэйг дараах жагсаалтаас харцгаая!

#1 Азот

Image result for nitrogen deficiency in plants

Хэрэв таны ургамалд азот дутагдвал дээрх шинж тэмдэг илэрнэ. Асуудлыг шийдэхийн тулд ургамлынхаа хөрсөнд кофений шаар юм уу азот ихтэй хүнс болох вандуй, шош зэргийг нэмээд үзээрэй!

#2 Фосфор

Image result for phosphorus deficiency in indoor plants

Навчны ирмэгээр харлаж, хуурайшиж байвал фосфор дутагдсны шинж аж. Фосфорын дутагдлаас гарахын тулд та хоолноос үлдсэн үлдэгдэл ясыг нунтаглаад хөрсөнд нь хийж болно. Эсвэл танайх гэртээ загас тэжээдэг бол аквариумныхаа усыг солихдоо хуучин усаар нь услаад үзээрэй. Энэ нь азотын дутагдалд ч мөн сайнаар нөлөөлөх болно.

#3 Кали

Image result for potassium deficiency in indoor plants

Навчны ирмэг, судал нь шаргал, бор, бор шаргал өнгөтэй болж хатах шинж тэмдэг ажиглагдвал калигийн дутагдал юм. Гадил жимсний хальс нь калигаар баялаг тул хөрсөнд нь бордоо хийж, асуудлыг шийдэхэд тохиромжтой.

#4 Магни

Image result for magnesium deficiency in indoor plants

Навчны ирмэг, судал нь шар өнгөтэй болсон бол магни дутагдал. Та ургамлаа услахаасаа өмнө ипсом давс хөрсөн дээр нь цацаж өгвөл асуудлаас ангижрах нь ээ! Мөн ипсом давс нь төмс, сарнай, чинжүү зэрэг ургамлуудад илүү үр дүнгээ өгөх магадлалтай гэнэ шүү.

#5 Кальц

Image result for calcium deficiency in indoor plants

Навчны судал хооронд бор шаргал толбо үүсэж, навчны углуурга нь үмхэрсэн байвал кальц дутагдсны шинж. Энэ асуудлыг шийдэх маш олон түгээмэл арга бий. Хамгийн энгийн арга бол өндөгний хальс нухаж хөрсийг бордох. Гэхдээ энэ нь ургамлын алдагдсан кальцийг нөхөх үйл явцад маш удаан нөлөөлдөг учир танаас тэвчээр болон анзаарга шаардана.

Leave a Reply

Your email address will not be published.

error: Content is protected !!