Цаг үеийн мэдээлэл

Хуримаа хийж буй У.Минжиндээ баяр хүргэе

Жүжигчин У.Минжин маань жүжиглэхээс гадна дуулах авъяастай нэгэн. “Нийслэл хүүхэн” олон ангит кинонд тоглосон дүрээр нь илүүтэй таних ч саяханы уран бүтээл болох “Ихэр тавилан” кинонд их чадварлагаар дүрээ бүтээсэн хэмээн олны таашаалыг хүртээд байгаа билээ

Ээж болоод удаагүй байгаа Минжин маань өнөөдөр хуримаа хийж байгаа юм байна. Гэр бүлд нь хамгийн гэгээлэг сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Одоогоор 10 гаруй бүтээлд дүр бүтээсэн байгаа бөгөөд 2015 оноос X-TUTS продакшнд залуу жүжигчинээр ажиллаж байгаа билээ. Тэрээр сонгодог дүр гэхээс илүү Монгол ахуйг харуулсан бүтээл болон өөрийнхөө характертай ойролцоо буюу эршүүд дүр бүтээх сонирхолтой гэжээ.

Ихэр тавилан кинонд Байгаль хэмээх бүсгүйн дүрийг их чадварлагаар бүтээсэн нь кино сонирхогчдоос өндөр үнэлгээ аваад байгаа билээ

СУИС-ийг Жүжигчин мэргэжлээр мастер хамгаалсан төдийгүй ИЗИС-ийг Хуулийн чиглэлээр төгссөн. Тэрээр боловсролдоо анхаардаг залуу үеийн төлөөлөл билээ.

Хамгийн сүүлд өгсөн ярилцлагандаа “Манай нөхөр бол миний ажил , мэргэжлийн хамгийн ихээр ойлгодог хүн. Нэг илрэл нь сая бүтээсэн Ихэр тавилан киноны үеэр ажлаасаа чөлөө аван хүүхдээ харж надад туслахаар хамт хөдөө явсан” хэмээжээ. Сайн хань гэдэг амьдралын хамгийн чухал зүйлсийн нэг билээ. Гэр бүлд нь аз жаргал хүсье

Leave a Reply

Your email address will not be published.

error: Content is protected !!