Uncategorized Цаг үеийн мэдээлэл

Охин маань 5 настайдаа “Би шатрын дугуйланд явмаар байна” гээд л нэг өдөр гэртээ ороод ирсэндээ

Юуны өмнө Эх орондоо шатрын олимпийн “Алтан медаль”-ыг анх удаа авчирч буй Б.Мөнгөнзулдаа халуун баяр хүргэе. 17хон насандаа ийм том дэлхийн хэмжээний амжилтыг үзүүлж байгаад үнэхээр бахархаж байна. Өчигдөр тэрээр Б.Мөнгөнзул маань эх орондоо халуун баярын нулимстай ирлээ. Аав ээж хоёр нь зэрэгцээд л хоёулаа нулимсыг нь арчиж өгч байгааг хараад охиноороо ямар их бахархаж байгаа болдоо гэж бодож сууна

Тэрбээр 10 өрөг тоглож найм хожиж, нэг тэнцэн, нэг хожигдож 85%-н хожил авч ширээндээ түрүүлсэн юм. Энэхүү амжилтаараа Дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангаж цолоо ахиулсан юм.

Тэрээр аав, ээж хоёрынх нь сэтгэгдэлээс хуваалцвал:

Аав: “Охин маань цэцэрлэгт байхдаа 5 настайдаа нэг өдөр цэцэрлэгээ тарж ирээд Ааваа би шатрын дугуйланд явмаар байна гэж хэлээд л гэртээ орж ирж байсан юм. Тэгэнгүүт нь би дэмжээд дугуйланд явуулаад , өөрөө хамт тоглож зааж өгсөн. Тэгээд л тэрнээс хойш эдийг хүртэл охинтойгоо олон жил хамт явж байна даа. Охиноороо маш их бахархаж байна. Ийш тийшээ олон тэмцээнд явах болж зардал мөнгийг нь хөөцөлдөх , ивээн тэтгүүлэх байгууллагууд хайх, охиноо дагаж гадны орнуудруу явах гээдл охинтойгоо их хамт байдагдаа. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэтийн Хас банк, бас найз нөхөд гээд тусалсан бүх хүмүүсдээ их баярлалаа. “

Охин маань зорьсон зорилгодоо хүрч Дэлхийн оюуны их олимпод Алтан медаль авч эх орныхоо нэрийг гаргаж , орон нутаг , ах дүү нарыгаа баярлуулж , Монгол түмнийгээ баярлуулж байгаад маш их баяртай байна.

Ээж: “Сэтгэгдэл маш өндөр байна. Анхны олимпод оролцоод ийм том амжилтыг гаргахад нь одоогоороо итгэж чадахгүйл байгаа. Оюуны их спорт , шатрын олимпоос ийм том амжилтыг буюу Алтан медаль авсанд нь үнэхээр их баяртай байна. Миний охины өөрийх нь хичээл зүтгэл, чармайлтых нь үр дүн гэж бодож байна. Охин маань шантардаггүй, тууштай охиндоо. Миний охин хичээл , зав болохгүй байна гээд шантарч , орхиж байгаагүй. Түүнийх нь үр шим гэж бодож байна.” хэмээн аав , ээж нь сэтгэгдэлээ хуваалцлаа

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!