Эрүүл мэндийн зөвлөгөө

Шарталтаас хормын дотор салцгаая!

Шарталттай тэмцэхэд танд хэцүү байдаг уу? Санаа зоволтгүй ээ! Бид бүгд л зарим үед согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх шаардлага гардаг шүү дээ. Харин их уусны дараах шарталтыг энгийн, биед хор нөлөөгүй аргаар даван туулах нь чухал юм.

Image result for hangover

Бид яагаад шартдаг вэ?

Мэдээж согтууруулах ундаагүй бол бид шартах боломжгүй. Гэхдээ энэ мэдрэмжийг бидэнд өгдөг бодисын талаар бид төдийлөн сайн мэдэхгүй. Эрдэмтдийн судалгаагаар хүн болгонд электролидийн хэмжээ өөр байдаг ба үүнээс шалтгаалан шарталтыг хүлээж авах түвшин тодорхойлогддог. Электролидийн хэмжээ ихтэй хүмүүс шартдаггүй байна.

hungover at work

Шарталтаас урьдчилан сэргийлэх нь:

#1 Өөрийгөө тодорхойлох

Image result for hangover

Шарталтаас урьдчилан сэргийлэхийн тулд та юун түрүүнд өөрийнхөө бие физиологийг спиртэнд ямар нэгэн нөлөө үзүүлдэг эсэхийг мэдэх шаардлагатай. Үүнд мэргэжлийн эмчид үзүүлэн, өндөр, жингээ тодорхойлж өгөх шаардлагатай. Зарим хүмүүсийн генд спиртэд ямар нэгэн урвуу үйлдэл үзүүлэхгүй байх мэдээлэл суулгагдсан байдаг гэж болно.

#2 Лийрний шүүс

Image result for pear juice

Лийрний шүүсэнд агуулагдах элементүүд нь ходоод гэдсэнд спирт орж, урвал үзүүлэхэд түүнийг гэмтлээс хамгаалдаг болох нь тогтоогджээ. Иймд согтууруулах ундаа хэрэглэхийн өмнө лийрний шүүс уухыг зөвлөж байна.

#3 Сүү

Image result for milk

Сүүнд агуулагдах кальц, витамин В зэрэг нь ходоодны хананд бүрхүүл үүсгэж спирт цусанд тархахаас хамгаалдаг тул согтууруулах ундаа хэрэглэхийн өмнө нэг аяга сүү уух хэрэгтэй гэнэ шүү.

Шартсаны дараа авах арга хэмжээ:

#1 Ус уух

Image result for drinking water

Усыг хэвийн хэмжээнээс илүүтэйгээр хэрэглэх нь цусны эргэлтийг түргэсэгдэг тул спиртийг таны биеэс хурдан гарахад тусална.

#2 Хийжүүлсэн уух зүйлсээс татгалзах

Image result for carbonated drink

Хийжүүлсэн ус, ундаа нь спирт цусанд нэвчих хугацааг түргэсэгдэг учир танд ямар нэгэн хамгаалах арга хэмжээ авах боломж өгөхгүйгээр шууд шарталтын түвшинд хүргэнэ

#3 Оливийн тос

Image result for olive oil

Энэхүү шарталтын эмчилгээ нь нэлээд хачин боловч газар дундын тэнгис орчмын соёл иргэншилд олон жилийн турш ашиглагдаж ирсэн арга гэнэ. Усанд орохоосоо өмнө оливийн тосноос нэг халбага уух нь таны шартсан байдлыг багасгана. Учир нь өөх тос таны биед шингэх архины хэмжээг хязгаарладаг. Нэг ёсондоо таны бие, согтууруулах ундаа хоёрын хооронд хана босгож байна гэсэн үг юм.

#4 Өглөөний цайгаа заавал уух

Image result for breakfast

Өглөөний хоолондоо хортой ацеталдегидийн хорт бодисыг задалдаг авокадо, цистеин агуулсан өндөг зэрэг эрүүл, уураг ихтэй хоолыг сонгоорой. Үүний зэрэгцээ хоол боловсруулахад хэцүү, илүү их ачаалал өгдөг тослог хүнс, цагаан идээнээс татгалзаарай.

#5 Электролидийн хэмжээгээ нэмэгдүүл

Image result for electrolytes

Дээр дурьдсанчлан электролидийн хэмжээ ихтэй хүмүүс шартдаггүй. Хэрэв таны биед электролидийн хэмжээ бага байгааг мэдсэн бол дасгал хөдөлгөөн хийх, электролид агуулсан хүнс хэрэглэх зэргээр нөхөж авч болно.

#6 Унтах

Image result for sleep

Унтах үед хүний биеийн бодисын хөдөлгөөн нэмэгдэж, сайн нөлөө үзүүлдэг тул унтах нь зөвхөн шарталт гэлтгүй ихэнх өвчнийг намдаах сайн талтай байдаг.

#7 Цагаан гаа

Image result for ginger honey tea

Энэ жагсаалтан дундаас цагаан гааг хайж байсан уу? Тэгвэл хариулт энэ байна. Халуун усанд хүссэн хэмжээгээрээ цагаан гаа зүсэж хийгээд, дээр нь зөгийн бал нэмж хийн уугаад үзээрэй. Шарталтанд маш сайн нөлөө үзүүлэхээс гадна хоол боловсруулах эрхтэн системд гайхалтай үр дүнтэй юм.

#8 Даршилсан хүнс

Image result for fermented food

Даршилсан хүнс нь ашигтай бактери агуулдаг тул ходоод гэдсэнд хэрэгтэй байгаа тэр зүйлийг нөхөж өгөх болно.

Image result for Hangover

Бидний ихэнхэд тохиолддог согтууруулах ундаа хэрэглэснээс үүдсэн шарталт гэдэг эмгэгийг дээрх аргуудаар дарж авч болох нь ээ.

Image result for Hangover

Танд шартаж байсан хөгжилтэй түүх байвал коммент хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

ХЭРЭВ ТАНД БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДСАН БОЛ SHARE ХИЙЖ БУСДАДАА ТҮГЭЭГЭЭРЭЙ! БАЯРЛАЛАА!

Leave a Reply

Your email address will not be published.

error: Content is protected !!