Сонирхотой мэдээлэл

Бяцхан цэрэг Войтек: Дайны үеийн сонин хачин

Войтек бол Сирийн хүрэн баавгай (Ursus arctos syriacus) бөгөөд бамбарууш байхад нь Ираны Хамадан хотын төмөр замын буудал дээрээс Зөвлөлт холбоот улсаас нүүлгэн шилжүүлсэн Польшийн II корпусын цэргүүд түүнийг худалдаж авсан байв. Тэжээл, унааных нь зардлыг улсаас гаргуулахын тулд түүнийг албан ёсоор цэрэгт элсүүлж, улмаар офицер цол хүртжээ.

Wojtek the Bear: Surprising World War II Animal Hero | Time

Тэрээр II корпусын нэгэн хэсгийг дагалдан 22-р их бууны хангамжийн компанид алба хааж Италид очжээ. 1944 онд Италид болсон Монте Кассиногийн тулалдааны үеэр Войтек сумны хайрцаг зөөхөд тусалж, корпусын байранд зочлон ирсэн холбоотны жанжин, төрийн зүтгэлтнүүдээр дамжуулан алдартан болжээ. Дайны дараа Польшийн армиас тэтгэвэрт гарч, үхэх хүртлээ Шотландын Эдинбургийн амьтны хүрээлэнд амьдарсан байна.

Polish army bear Wojtek during World War II - Business Insider

1942 оны хавар шинээр байгуулагдсан Андерсын арми 1939 онд Зөвлөлт холбоот улс зүүн Польш руу дайрсны дараа цөлөгдсөн олон мянган Польшийн иргэний хамт Зөвлөлт холбоот улсаас Иран руу явав. 1942 оны 4-р сарын 8-нд Ираны Хамадан хотын төмөр замын буудал дээр Польш цэргүүд нэгэн бамбарууш хөтөлсөн Иран хүүтэй таарч. Учрыг асуувал тэр бамбаруушны ээжийг анчид буудсан гэх.

World War Two's Strangest Soldier: Wojtek the Bear | by Calin Aneculaesei |  History of Yesterday | Medium

Тэдний дунд байсан дүрвэгсдийн нэг, генерал Болеслав Виениява-Длугошовскийн ач хүү, арван найман настай Ирена (Инка) Бокевич, бамбарууштай маш ойр дотно байж. Тэрбээр дэслэгч Анатол Тарновецкий-с тэр бамбаруушыг худалдаж авахыг гуйсан бөгөөд түүнээс хойш гурван сарын турш Тегераны ойролцоо байгуулагдсан Польшийн дүрвэгсдийн хуаранд, Иренагийн асрамжийн дор бамбарууш өсөн торнижээ.

Happy Warrior - Private Wojtek in the Polish Army

8-р сард баавгайг сүүлд 22-р их бууны хангамжийн компани болсон 2-р тээврийн компанид хандивлаж, цэргүүд түүнийг Войтек хэмээн нэрлэжээ. Войтек гэдэг нэр нь Польшид түгээмэл хэрэглэгддэг хуучин славян нэр бөгөөд “Wojciech” “бахдалт дайчин” гэх утгатай үг аж.

Story of Poland's 'soldier bear' Wojtek turned into film - BBC News

Войтек эхэндээ идэшээ залгих асуудалтай байсан бөгөөд хуучин архины шилнээс өтгөрүүлсэн сүүгээр хооллож байжээ. Дараа нь түүнд жимс, мармелад, зөгийн бал, сироп өгч, ихэнхдээ шар айргаар урамшуулдаг байсан нь яваандаа түүний хамгийн дуртай ундаа болжээ. Тэрбээр хожим нь тамхи татах (идэх) дуртай болсон бөгөөд өглөө нь кофе уудаг байв.

Wojtek the Soldier Bear | CITY OF LIONS

The heart-melting story of the bear who went to war | Daily Mail Online

Түүнчлэн бусад цэргүүд шөнөдөө даарч байвал тэднийг дулаацуулахын тулд хамт унтдаг байжээ. Тэрбээр цэргүүдтэй барилдах дуртай байсан бөгөөд түүнтэй мэндлэхэд хариу мэндчилж сургажээ.

One Photo One Story: Wojtek the Soldier Bear | Article | Culture.pl

Войтек цэргүүдийг яг дуурайн, шар айраг ууж, тамхи татдаг, тэр ч байтугай хойд хөл дээрээ босож зогсон, зэрэгцэн жагсаж байв. Войтек түүнийг асран хамгаалах үүрэгтэй өөрийн гэсэн асрагчтай байлаа. Бамбарууш нь кампанит ажилд оролцож байх зуураа өссөн бөгөөд Монте Кассиногийн тулалдааны үеэр 200 фунт (91 кг) жин татажээ.

Египтээс Польшийн II корпусыг Италийн кампанит ажилд Британийн Наймдугаар армийн хамт байлдахаар дахин томилов. Их Британийн тээврийн хөлөг онгоцыг Итали руу тээвэрлэх журамд сахиус, гэрийн тэжээвэр амьтдыг хориглосон байсан ажээ. Энэхүү журмыг зөрчихгүйгээр баавгайг тээвэрлэхийн тулд Войтекийг албан ёсоор Польшийн армид цэргийн алба хааж, 22-р их бууны хангамжийн компанийн цэргүүдийн жагсаалтад оруулжээ. Тэр үед Хенрик Захаревич, Димитр Шавлуго нар түүний асрагчаар томилогдсон байна.

Story of WWII Polish army bear Wojtek being turned into film

Войтек баавгай албан ёсны цэргийн хувьд серийн дугаар бүхий өөрийн цалингийн дэвтэр, цол, цэргийн дугаартай байсан бөгөөд бусад эрчүүдтэй хамт майханд эсвэл ачааны машинаар зөөдөг тусгай модон хайрцагт амьдардаг байв. Монте Кассиногийн тулалдааны үеэр Войтек өөрийн фронтод 25 фунт их бууны сумны 100 фунт (45 кг) хайрцаг авч явахад нь сум зөөвөрлөхөд нь тусалж байсан аж.

Wojtek - The Bear That Went to War - DR Sales

Зарим хүмүүс энэ явдлыг үнэн эсэхэд итгэж ядаж байхад Их Британы цэргүүд сумны хайрцаг зөөж байсан баавгайг харсан талаараа ам булаалдан ярьдаг байжээ. Войтек ихэвчлэн 4 хүн шаардагдах хайрцгийг авч явдаг байсан бөгөөд түүнийг ачааны машин эсвэл бусад сумны хайрцган дээр овоолно. Монте Кассино дахь энэхүү тулалдаан нь түүнийг офицерийн зэрэгт ахиулав. Войтекийн алдар хүндийг үнэлж их бууны сум авч явсан баавгайн дүрсийг 22 дахь компанийн албан ёсны сүлд болгон батласан байдаг.

Wojtek The Bear Honours Polish Soldiers

1945 онд Дэлхийн 2-р дайн дууссаны дараа Войтекийг 22-р компанийн үлдсэн хамт Шотландын Бервикшир рүү тээвэрлэв. Тэд Шотландын хилийн ойролцоох Хаттон тосгоны Санвик ферм дээрх Уинфилд аэродромд хүргэж өгчээ. Уойтек удалгүй орон нутгийн энгийн иргэдийн дунд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр алдаршиж, Польш-Шотландын нийгэмлэг түүнийг хүндэт гишүүнээ болгов.

Wojtek "the Soldier Bear" Statue - Picture of Wojtek "the Soldier Bear"  Statue, Edinburgh - Tripadvisor

1947 оны 11-р сарын 15-нд Войтекийг Эдинбургийн амьтны хүрээлэнд өгсөн бөгөөд түүнийг насан эцэслэх хүртэл нь сэтгүүлчид, хуучин Польшийн цэргүүд түүн дээр зочилдог байсан бөгөөд зарим нь түүнд өгөх гэж тамхи авчирдаг байжээ. Тэрээр ВВС телевизийн хүүхдүүдэд зориулсан Цэнхэр Питер нэвтрүүлэгт байнга уригдан оролцдог байв.

Войтек 1963 оны 12-р сард 21 настайдаа таалал төгсөв. Үхэх үедээ тэрээр бараг 490 фунт (220 кг) жинтэй, 6 фут (1.8 м) өндөр байжээ.

Wojtek, The Orphaned Bear Cub Who Became a Hero of World War II

ХЭРЭВ ТАНД БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДСАН БОЛ SHARE ХИЙЖ БУСДАДАА ТҮГЭЭГЭЭРЭЙ! БАЯРЛАЛАА!

Leave a Reply

Your email address will not be published.

Буржгар үстийг санаж байна уу? Тэр гуниж, гутарлаа гээд буруу зам руу халтираагүй цөөхөн оддын нэг юм

1928 онд алдарт хүмүүн, өнгөрсөн зууны дэлгэцийн сахиусан тэнгэр, буржгар […]

error: Content is protected !!