Uncategorized

Шөнийн клубд 65 кг-аас дээш жинтэй эмэгтэйчүүд,хaлзан xүмүүсийг oруулахгүй

Хачирхалтай нэгэн мэдээг хүргэж байна.Хятадын Жянсу мужийн У Ши хотын нэгэн шөнийн цэнгээний газар 65 кг-аас дээш жинтэй эмэгтэйчүүд, халзан хүмүүс болон алтан гинж зүүсэн бүх хүнийг орохыг хориглоно гэсэн самбар байрлуулсан нь олны шүүмжлэлд өртжээ.Энэхүү самбар нь шөнийн цэнгээний газраа олон нийтэд таниулах сурталчилгаа байсан гэж мэдэгдсэн байна.

Хүмүүс уг сурталчилгааг хүйсээр болон гадна төрхөөр нь бусдыг ялгаварлан гадуурхсан үзэгдэл хэмээж эсэргүүцжээ. Гэсэн хэдий ч клубийн зүгээс уг сурталчилгааны самбараа буулгахаас татгалзсан байна. Учир нь тэд самбарт бичсэн жагсаалтад багтсан хүмүүсийг клубийнхээ зорилтот үйлчлүүлэгчид биш гэж үзэж байгаа аж. Мөн тэд бусад үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс сурталчилгаанд уг хоригийг ашигласан хэмээн тайлбарлажээ.

Энэхүү жагсаалтад мөрийтэй тоглоом тоглох, мансууруулах бодис хэрэглэх, дотор тамхи татахыг хориглосон аж. Уг жагсаалтыг шөнийн цэнгээний газрынхаа төв хаалганы самбарт бичсэн байсан талаар “Xinyuan Video” сайт мэдээлжээ.

Шөнийн цэнгээний газрын сурталчилгаа болгон гаргасан самбарын зураг, мэдээлэл цахим орчинд тархсанаар хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж, эмэгтэйчүүдийг гутаан доромжилж, ялгаварласан хэмээн шүүмжилж эхэлсэн байна.Та юу гэж бодож байна?

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!